Аймгуудын удирдлагуудтай сар бүр хийдэг цахим хурал Дүнжингарав худалдааны төв дэх Нийслэлийн Төрийн үйлчилгээний нэгдсэн төвд болж, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт, дэд дарга Г.Ганболд нар оролцлоо.
Нийслэлийн Төрийн үйлчилгээний нэгдсэн төвийн үйл ажиллагааны талаар Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Ё.Гэрэлчулуун, “Төрийн үйлчилгээний нэгдсэн төвийн талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоол болон хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа ажлын талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга Г.Ганболд нар орон нутгийн удирдлагуудад танилцууллаа.Цахим хурлын үеэр Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт цаг үеийн асуудлаар аймаг, орон нутгийн удирдлагуудад үүрэг даалгавар өглөө. Аймгуудад Төрийн үйлчилгээний нэгдсэн төв байгуулах Засгийн газрын үүргийг хугацаанд нь буюу энэ оны зургадугаар сарын 1-ний дотор санаачилгатай, үр дүнтэй хэрэгжүүлэхийг аймгийн Засаг дарга нарт даалгалаа. Цаг агаарын урьдчилан сэргийлэх мэдээ болон шар усны үерээс болгоомжлох сэрэмжлүүлгийг иргэд, малчдад шуурхай хүргэх шаардлагатай байгааг анхаарууллаа. Мөн төл хүлээн авах болон хаврын тариалалтын бэлтгэл ажлыг хангуулахад онцгой анхаарч ажиллахыг Засаг дарга нарт даалгалаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.
Нийслэлийн 2026 оны II ээлжийн цэрэг татлага аравдугаар сарын 16-18-нд болно
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-ын Ерөнхийлөгчийн урилгаар төрийн айлчлал хийнэ
Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Ерөнхийлөгч Мөнхбаатарын Баасанбат тамгаа гардан авлаа
Ерөнхий сайд Н.Учрал Оюутолгойн ногдол ашгаа олон түмэндээ зориулах саналаа танилцууллаа
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 93 зөрчил бүртгэгджээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Замын-Үүд сумын иргэдтэй уулзлаа
Хээрийн хоёр түймрийг бүрэн унтраалаа
Улаанбаатарт өдөртөө +8 градус дулаан
Монголын Өмгөөлөгчдийн холбооны ээлжит Их хурал эхэллээ
Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болголоо
Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна
Улсын онцгой комиссын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцууллаа
Явган алхагч, аялагчдын анхааралд
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Өвөрхангай аймгийн иргэдтэй уулзав
Хүний амь эрсэдсэн газраас холгүй байршлаас баавгайг олж, аюулгүй болголо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 101 зөрчил бүртгэгджээ
Шинэ Хархорум хот байгуулах хүрээнд 900 мянган мод тарьж, ургуулжээ
Ямааны годрон өвчний вакциныг дотооддоо үйлдвэрлэхэд шаардлагатай 1.5 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Дүнжингаравын дэлбэрэлтийн улмаас амиа алдсан хүмүүсийн ар гэрт буцалтгүй тусламж үзүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 91 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатар цэцэрлэгт хүрээлэнгийн менежментийг нийслэл хариуцан ажиллана
