Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Япон Улсын Ерөнхий сайд Шинзо Абэ нар “Эдийн засгийн түншлэлийн тухай” Монгол Улс, Япон улс хоорондын хэлэлцээрт 2015 оны хоёрдугаар сарын 10-ны өдөр Токио хотноо гарын үсэг зурсныг талуудын Парламент соёрхон баталсан.
УИХ-аас “Эдийн засгийн түншлэлийн тухай” хэлэлцээрийг хүчин төгөлдөр болгоход шаардлагатай “Онцгой албан татварын тухай хууль” болон “Импортын барааны гаалийн албан татварын хувь, хэмжээг батлах тухай” УИХ-ын тогтоолд өөрчлөлт оруулах төслийг энэ оны хоёрдугаар сарын 5-ны өдрийн чуулганаар хэлэлцэн баталсан.
Эдийн засгийн түншлэлийн тухай Монгол Улс, Япон Улс хоорондын хэлэлцээрт заасны дагуу Монголын тал энэхүү хэлэлцээрийг хүчин төгөлдөр болгоход шаардлагатай дотоодын хууль, тогтоомжийн шаардлагыг биелүүлснээ өнөөдөр Японы талд ноот бичгээр мэдэгдлээ. Энэхүү ноот бичгийг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт Япон Улсын Засгийн газарт хүргүүлэхээр Монгол Улс дахь Японы Элчин сайдын яамны түр хамаарагч М.Кикүчид гардууллаа.
-“Эдийн засгийн түншлэлийн тухай” Монгол Улс, Япон Улсын хооронд байгуулсан хэлэлцээрт Монголын талаас хүлээсэн процедур дууслаа гэдгээ Японы талд өнөөдөр мэдэгдэж байна. Японы Засгийн газар мөн зарим процедуртай. Үүний дараагаар хэлэлцээр хүчин төгөлдөр болсон ноот бичгийг харилцан солилцоно.
Өөрөөр хэлбэл, Эдийн засгийн түншлэлийн энэ хэлэлцээрийг анх байгуулахад зарим нэг хуульд өөрчлөлт оруулах, хуулийн зүйл, заалт хэрхэн үйлчлэх талаар тайлбар өгөх, худалдааны болон тодорхой журмуудад өөрчлөлт оруулах зэрэг асуудал гарч, хоёр тал тодорхой хэмжээний үүрэг хүлээсэн. Монголын тал энэ үүргээ амжилттай хийж дуусгаснаа Японы талд мэдэгдэж байна гэж Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт хэллээ.
Дэлхийн худалдааны байгууллагын гишүүн орнууд бүс нутгийн болон чөлөөт худалдааны 585 хэлэлцээр байгуулсан талаар тус байгууллага мэдэгджээ. Тус байгууллагын 160 гишүүн орноос аливаа нэгэн бүс нутгийн болон чөлөөт худалдааны хэлэлцээрт нэгдээгүй цорын ганц орон нь манай улс юм. Монгол Улс “Эдийн засгийн түншлэлийн тухай” хэлэлцээрийг Япон улстай байгуулснаар бүс нутгийн эдийн засгийн интеграцид нэгдэн орох үүдийг нээж байна.
Япон улс 14 улстай Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулсан бөгөөд одоогоор долоон улстай хэлэлцээ хийж буйн нэг нь Монгол Улс юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.
УИХ-ын дарга С.Бямбацогт Бельгийн Хаант Улсын Холбооны парламентын Төлөөлөгчдийн танхимын даргатай уулзаж, визийн нөхцөлийг хөнгөвчлөх асуудлаар санал солилцлоо
“Алтан намар 2026” төмс, хүнсний ногооны өргөтгөсөн худалдаа нийт 18 байршилд болж байна
“Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрийн 300 оюутан гадаад улсыг зорилоо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 42 зөрчил бүртгэгджээ
Үс засуулахад өлзийтэй маш сайн
Улаанбаатарт өдөртөө +17 градус дулаан
Онцгой байдлын алба хаагчид 12 хүний амь насыг авран хамгаалж, 35 иргэнийг утаажилтын бүсээс гаргажээ
Б.Пүрэвдагва: COP17 хурлын үеэр Улаанбаатар хот өнөөдрийн байдлаар 400 орчим сая ам.долларын хөрөнгө оруулалт татаад байна
У.Хүрэлсүх: COP17 хурлаар асуудлыг хэлэлцээд орхих бус, бодит шийдвэр, үр дүн гаргана
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 792 мянган төгрөг байгааг нэг сая төгрөг болгохоор шийдвэрлэлээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангид 18254 хүүхэд бүртгүүлээд байна
Ү.Оюунзул: COP17 хурлын бүтээн байгуулалт нийслэлийн өмч болон үлдэнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 66 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +22 градус дулаан
“Явган алхалт бол иргэн бүрд хүртээмжтэй нийгмийн эрүүл мэндийн бодлого”
УИХ-ын дарга С.Бямбацогт КОП17 бага хурлыг бодит үр дүнд хүргэж, хөрөнгө оруулалт татахад анхаарч ажиллахыг үүрэг болгов
Эхний 24 цагийн байдлаар 60,557 хүүхэд цэцэрлэгт бүртгүүлээд байна
Наймдугаар сарын 17-28-ны өдрүүдэд богино эргэлтийн хоёр чиглэлд автобус үнэ төлбөргүй үйлчилнэ
Улаанбаатарт өдөртөө +25 градус дулаан
Наймдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Бүх шатанд хэмнэлтийн горимд шилжиж, найр наадам, зөвлөгөөн, гадаад томилолтыг хориглолоо
