Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газрын мэдээгээр 2016 оны гуравдугаар сарын 9-ний байдлаар гол нэрийн барааны үнийг өмнөх сарынхтай харьцуулахад 3.7 хувь, өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад 2.7 хувиар өссөн байна.
Махны дундаж үнэ: 2016 оны 3-р сарын 09-ний байдлаар хонины ястай махны үнэ өмнөх сарынхаас 10.4 хувь, үхрийн ястай махны үнэ 2.6 хувь, үхрийн цул махны үнэ 2.3 хувь, ямааны ястай махны үнэ 14.3 хувиар өсч, адууны ястай махны үнэ өөрчлөлтгүй байна. Өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад хонины ястай махны үнэ 8.6 хувь, үхрийн ястай махны үнэ 0.4 хувь, үхрийн цул махны үнэ 0.1 хувь, ямааны ястай махны үнэ 6.7 хувиар өсч, адууны ястай махны үнэ өөрчлөлтгүй байна. 2016 оны 3-р сарын 09-ний байдлаар 1 кг хонины /ястай/ мах дунджаар 6065 төгрөг, үхрийн /ястай/ мах 7055 төгрөг, үхрийн цул мах 8490 төгрөг, адууны /ястай/ мах 4860 төгрөг, ямааны /ястай/ мах 4800 төгрөгийн үнэтэй байв.
Гурилын үнэ: 2016 оны 3-р сарын 09-ний байдлаар гурилын үнийг өмнөх сартай болон өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад өөрчлөлтгүй байна.
Будаа, элсэн чихрийн дундаж үнэ: 2016 оны 3-р сарын 09-ний байдлаар цагаан будааны үнэ өмнөх сарынхаас 0.2 хувиар буурч, өмнөх 7 хоногийнхоос өөрчлөлтгүй байна. Элсэн чихрийн үнэ өмнөх сарынхаас болон өмнөх 7 хоногийнхоос өөрчлөлтгүй байна.
Төмс, хүнсний ногооны дундаж үнэ: 2016 оны 3-р сарын 09-ний байдлаар төмс, хүнсний ногооны үнийг өмнөх сарын дундаж үнэтэй харьцуулахад төмсний үнэ 3.8 хувь, луувангийн үнэ 5.0 хувь, манжингийн үнэ 2.0 хувь, сонгины үнэ 0.8 хувиар өсч, байцааны үнэ өөрчлөлтгүй байна. Өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад төмсний үнэ 4.3 хувь, манжингийн үнэ 2.0 хувиар өсч, бусад хүнсний ногооны үнэ өөрчлөлтгүй байна.
Сүү, өндөг, ургамлын болон цөцгийн тосны дундаж үнэ: 2016 оны 3-р сарын 09-ний байдлаар сүүний үнийг өмнөх сарынхтай харьцуулахад савласан /1 литрийн/ сүүний үнэ 1.0 хувь, “Элекстер” сүүний үнэ 0.8 хувиар өсч, задгай сүүний үнэ өөрчлөлтгүй байна. Өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад “Элекстер” сүүний үнэ 0.5 хувиар буурч, бусад сүүний үнэ өөрчлөлтгүй байна. Өндөгний үнэ өмнөх сарынхтай болон өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад өөрчлөлтгүй байна. Ургамлын тосны үнэ өмнөх сарынхтай харьцуулахад 0.4 хувиар өсч, өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад өөрчлөлтгүй байна. Цөцгийн тосны үнэ өмнөх сарынхаас болон өмнөх 7 хоногийнхоос өөрчлөлтгүй байна.
УИХ-ын дарга С.Бямбацогт Бельгийн Хаант Улсын Холбооны парламентын Төлөөлөгчдийн танхимын даргатай уулзаж, визийн нөхцөлийг хөнгөвчлөх асуудлаар санал солилцлоо
“Алтан намар 2026” төмс, хүнсний ногооны өргөтгөсөн худалдаа нийт 18 байршилд болж байна
“Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрийн 300 оюутан гадаад улсыг зорилоо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 42 зөрчил бүртгэгджээ
Үс засуулахад өлзийтэй маш сайн
Улаанбаатарт өдөртөө +17 градус дулаан
Онцгой байдлын алба хаагчид 12 хүний амь насыг авран хамгаалж, 35 иргэнийг утаажилтын бүсээс гаргажээ
Б.Пүрэвдагва: COP17 хурлын үеэр Улаанбаатар хот өнөөдрийн байдлаар 400 орчим сая ам.долларын хөрөнгө оруулалт татаад байна
У.Хүрэлсүх: COP17 хурлаар асуудлыг хэлэлцээд орхих бус, бодит шийдвэр, үр дүн гаргана
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 792 мянган төгрөг байгааг нэг сая төгрөг болгохоор шийдвэрлэлээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангид 18254 хүүхэд бүртгүүлээд байна
Ү.Оюунзул: COP17 хурлын бүтээн байгуулалт нийслэлийн өмч болон үлдэнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 66 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +22 градус дулаан
“Явган алхалт бол иргэн бүрд хүртээмжтэй нийгмийн эрүүл мэндийн бодлого”
УИХ-ын дарга С.Бямбацогт КОП17 бага хурлыг бодит үр дүнд хүргэж, хөрөнгө оруулалт татахад анхаарч ажиллахыг үүрэг болгов
Эхний 24 цагийн байдлаар 60,557 хүүхэд цэцэрлэгт бүртгүүлээд байна
Наймдугаар сарын 17-28-ны өдрүүдэд богино эргэлтийн хоёр чиглэлд автобус үнэ төлбөргүй үйлчилнэ
Улаанбаатарт өдөртөө +25 градус дулаан
Наймдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Бүх шатанд хэмнэлтийн горимд шилжиж, найр наадам, зөвлөгөөн, гадаад томилолтыг хориглолоо
