Сүхбаатар дүүргийн “Хүрэл тулга 2016” болж өнгөрлөө

2016 оны 03-р сарын 14 өдөр, 12 цаг 00 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

Сүхбаатар дүүргийн “Хүрэл тулга 2016” наадам 2016 оны 3 сарын 11-нд Сүхбаатар дүүргийн Засаг даргын тамгын газрын Иргэний танхимд болсон юм. Наадмын шүүгчээр Утга зохиол нийгмийн ажилтны дээд сургуулийн Төгсөгчдийн холбооны Удирдах зөвлөлийн гишүүд, яруу найрагч С.Батгүр Г.Сонинбаяр, нар ажилласан бөгөөд 2-р сургуулийн 12-р ангийн сурагч Х.Буянбат, 35-р сургуулийн 12-р ангийн сурагч С.Тэмүүжин, МУИС “Байгаль эх” лицей сургуулийн 12-р ангийн сурагч Д.Энхтуул нарт УЗНАДС-д элсэн суралцах эрхийн бичгийг гардуулав. Тус наадамд 60 гаруй авьяастай сурагчид оролцсоноос 10 –12-р ангийн сурагчдын ангилалд тэргүүн байрт МУИС-ийн “Байгаль эх” лицей сургуулийн сурагч Д.Энхтуул, дэд байрт 71-р сургуулийн сурагч н.Сайханбаяр, гуравдугаар байрт 2-р сургуулийн сурагч н.Тэмүүлэн, тусгай байрт 2-р сургуулийн сурагч Х.Буянбат нар шалгарлаа. Баг насны ангилалд тэргүүн байрт 14-р сургуулийн сурагч Н.Саранжил, дэд байрт н.Алтаншагай, гуравдугаар байрт 2-р сургуулийн сурагч н.Энх-Уул, тусгай байрт МУИС-ийн лицей сургуулийн сурагч Намуун-Индра, нар шалгарав.

hurel tulga02 hurel tulga03 hurel tulga04 hurel tulga05 hurel tulga06 hurel tulga7

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх