“Рио-де-Жанейро-2016” наадмын сонгомол барилдаан, эрэгтэй, эмэгтэй чөлөөт бөхийн Ази тивийн сонгон шалгаруулах тэмцээн Казахстан улсын Астана хотноо энэ сарын 18-20-ний өдрүүдэд болно.Тус тэмцээнд эхний хоёр байранд шалгарсан бөхчүүдэд олимпийн наадамд оролцох эрх болгох юм. Нийт 36 бөх энэхүү тэмцээнээс олимпийн эрхээ олж авна гэсэн үг. Манай улсын тамирчдын хувьд өнгөрсөн онд АНУ-д болсон ДАШТ-ээс эмэгтэй хоёр, эрэгтэй дөрвөн жинд олимпийн наадамд оролцох эрхээ өвөртөлсөн билээ.
Ази тивийн сонгон шалгаруулах тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох баг тамирчдын бүрэлдэхүүнийг танилцуулж байна.
Эрэгтэй:86 кг:
О.Үйтүмэн /”Алдар” спорт хороо, үндэсний шигшээ багийн тамирчин, армийн дэлхийн аварга, Азийн аварга шалгаруулах тэмцээний мөнгө, хүрэл медальт/
96 кг:
Д.Хүдэрбулга /Олон улсын хэмжээний мастер ”Ганьт” клуб, үндэсний шигшээ багийн тамирчин, Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний алт, мөнгө, хошой хүрэл медальт/
Эмэгтэй 48 кг:
Э.Нарангэрэл /Олон улсын хэмжээний мастер “Хангарьд” клуб, үндэсний шигшээ багийн тамирчин, Азийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт, тивийн залуучуудын аварга/
53 кг:
Э.Сумьяа /Олон улсын хэмжээний мастер, “Хилчин” спорт хороо, үндэсний шигшээ багийн тамирчин, ДАШТ-ий болон Оюутны универсиад наадмын мөнгөн медальт/
58 кг:
П.Орхон /Олон улсын хэмжээний мастер, /”Алдар” спорт хороо, залуучуудын ДАШТ-ий хүрэл, Армийн ДАШТ-ий болон Ази тивийн аврага шалгаруулах тэмцээний мөнгөн медальт/
75 кг:
Б.Одончимэг /Олон улсын хэмжээний мастер, “Алдар” спорт хороо, ДАШТ-ний хүрэл медальт, оюутны ДАШТ-ний мөнгө, Азийн наадмын хүрэл, Ази тивийн аварга тэмцээний гурван мөнгө, хүрэл медальт/ нар хүч үзэх нь ээ.
Эрэгтэй багийн дасгалжуулагчаар Эрэгтэй үндэсний шигшээ багийн дасгалжуулагч, Гавьяат дасгалжуулагч Б.Баяраа, Эмэгтэй багийн дасгалжуулагчаар эмэгтэй үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч, Гавьяат дасгалжуулагч Б.Батбаяр, З.Дүвчин нар ажиллана. Мөн багийн бүрэлдэхүүнд гавьат эмч Ч.Насанбат багтаж байна. Олон улсын шүүгч Д.Сэрээтэр шүүгчээр оролцох аж.
Нийслэлийн 2026 оны II ээлжийн цэрэг татлага аравдугаар сарын 16-18-нд болно
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-ын Ерөнхийлөгчийн урилгаар төрийн айлчлал хийнэ
Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Ерөнхийлөгч Мөнхбаатарын Баасанбат тамгаа гардан авлаа
Ерөнхий сайд Н.Учрал Оюутолгойн ногдол ашгаа олон түмэндээ зориулах саналаа танилцууллаа
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 93 зөрчил бүртгэгджээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Замын-Үүд сумын иргэдтэй уулзлаа
Хээрийн хоёр түймрийг бүрэн унтраалаа
Улаанбаатарт өдөртөө +8 градус дулаан
Монголын Өмгөөлөгчдийн холбооны ээлжит Их хурал эхэллээ
Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болголоо
Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна
Улсын онцгой комиссын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцууллаа
Явган алхагч, аялагчдын анхааралд
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Өвөрхангай аймгийн иргэдтэй уулзав
Хүний амь эрсэдсэн газраас холгүй байршлаас баавгайг олж, аюулгүй болголо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 101 зөрчил бүртгэгджээ
Шинэ Хархорум хот байгуулах хүрээнд 900 мянган мод тарьж, ургуулжээ
Ямааны годрон өвчний вакциныг дотооддоо үйлдвэрлэхэд шаардлагатай 1.5 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Дүнжингаравын дэлбэрэлтийн улмаас амиа алдсан хүмүүсийн ар гэрт буцалтгүй тусламж үзүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 91 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатар цэцэрлэгт хүрээлэнгийн менежментийг нийслэл хариуцан ажиллана
