Сайд З.Баянсэлэнгэ Бүгд Найрамдах Беларусь Улсад айлчиллаа

2016 оны 03-р сарын 15 өдөр, 14 цаг 51 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

Монгол Улсын Барилга, хот байгуулалтын сайд, Монгол-Беларусын Засгийн газар хоорондын комиссын Монголын хэсгийн дарга З.Баянсэлэнгэ Бүгд Найрамдах Беларусь Улсын Архитектур, барилгын сайд А.Б.Черный-н урилгаар 3 дугаар сарын 9-12-ны өдрүүдэд тус улсад албан ёсны айлчлал хийв. Айлчлалын хүрээнд Барилга, хот байгуулалтын сайд З.Баянсэлэнгэ Бүгд Найрамдах Беларусь Улсын Ерөнхий сайдын орлогч В.И.Семашко, Архитектур, барилгын сайд А.Б.Черный,  Аж үйлдвэрийн дэд сайд  А.С.Огородников нартай тус тус уулзаж хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны өргөн хүрээний асуудлаар санал солилцов.

Түүнчлэн  Барилга, хот байгуулалтын сайд З.Баянсэлэнгэ тэргүүтэй төлөөлөгчид Бүгд Найрамдах Беларусь Улсын “Белаз”, “МАЗ”, “Белкерамика” үйлдвэрүүд, “Белзарубежстрой” компани болон С.С.Атаевын нэрэмжит орон сууцны НИПТИС хүрээлэнгээр зочилж үйл ажиллагаатай нь танилцав.

bayanselenge01

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх