Сургалтын хөтөлбөрт шашны нөлөө ороогүйг багш нар баталж байна

2016 оны 03-р сарын 15 өдөр, 16 цаг 25 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

Сүүлийн үед ЕБС болоод их, дээд сургуулиудын сургалтын хөтөлбөр, сурах бичигт гадны шашны нөлөө орсон гэх ойлголт олон нийтийн дунд маргаан дагуулсаар байгаа.

Тухайлбал, БСШУЯ-наас Мүүнийн шашны нөлөөг сурталчилж сурах бичгүүдэд оруулсан гэх үнэн худал нь мэдэгдэхгүй мэдээлэл тарааж, иргэдийг төөрөгдөлдүүлээд байна. Энэ маргаантай асуудал сошиал ертөнцөд ч хүчээ аван олон түмнийг талцуулаад байгаа. Харин тус яамны Стартеги, бодлого төлөвлөлтийн газрын дарга Б.Насанбаяр дээрх мэдээллийг үгүйсгэж, өчигдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн бол өнөөдөр сургалтын хөтөлбөр,сурах бичиг боловсруулдаг эрдэмтэн, багш, судлаачид хэвлэлийн бага хурал хийлээ.

Тэд “Сургалтын хөтөлбөрт шашны үзэл суртал ороогүй, орох боломжгүйн дээр одоо хэрэгжиж байгаа бодлого урт хугацаанд хэрэгжих ёстой гэж бодож “ гэлээ. Бас хүмүүс элдэв үг, зурагтай ном, зурагт хуудсуудыг сурах бичиг гэж андуурч байна. Тийм юмаар хичээл заах боломжгүй. Худлаа мэдээлэл тарааж байгаа хүмүүс даруй зогсоохыг хүсч байна гэдгээ илэрхийлсэн юм.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх