Засгийн газрын 2016.03.04-ний өдрийн хуралдаанаар “Ипотекийн зээл, санхүүжилтийн ерөнхий журам”-ыг баталсантай холбогдуулан Голомт банк 2016.03.15-наас эхлэн орон сууцны 5% болон 8%-ийн зээлд шинээр хамрагдах харилцагчдын зээлийн хүсэлтийг хүлээн авч, судалгааг хийж эхэллээ.
Ипотекийн орон сууцны зээлийг өмнө нь 20 жилээр олгодог байсан бол Засгийн газар болон Монголбанкнаас баталсан шинэ журмын дагуу 360 сар буюу 30 хүртэлх жилээр олгохоор болж хугацааг нь уртасгасан бол урьдчилгаа 30%-ийн төлбөр, 80м.кв–ын хязгаарлалтын нөхцөлд өөрчлөлт ороогүй байна.
5%-ийн зээлд хамрагдахыг хүсэгчдийн хувьд доорх 4 байршил, бүсэд хамаарах орон сууцнуудаас сонголтоо хийхээр журамд заажээ. Үүнд:
*УБ хотын шинэ суурьшлын бүс
*Гэр хорооллын дахин төлөвлөлтийн бүс
*Нийслэлийн алслагдсан 3 дүүрэг (Багануур, Налайх, Багахангай)
Хөдөө орон нутгийн 21 аймгийн нутаг дэвсгэрт баригдсан орон сууцнаас сонгож, 5%-ийн зээлд хамрагдах юм.
Энэ нь Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах, алслагдсан дүүрэг сумдыг хөгжүүлэх бодлогын хүрээнд хэрэгжиж байгаа бөгөөд Голомт банкны зүгээс дээрх бүсчлэлд хамрагдах боломжтой, өмнө нь 8%-ийн нөхцөлөөр зээл нь батлагдсан иргэдийн зээлийг 5% руу шилжүүлэх хүсэлтийг авч байна. Харин тухайн бүсээс өөр байршилд баригдсан орон сууцнаас сонголтоо хийж буй иргэдийн хувьд 8 %-ийн зээлд хамрагдах боломжтой юм.
Нийслэлийн 2026 оны II ээлжийн цэрэг татлага аравдугаар сарын 16-18-нд болно
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-ын Ерөнхийлөгчийн урилгаар төрийн айлчлал хийнэ
Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Ерөнхийлөгч Мөнхбаатарын Баасанбат тамгаа гардан авлаа
Ерөнхий сайд Н.Учрал Оюутолгойн ногдол ашгаа олон түмэндээ зориулах саналаа танилцууллаа
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 93 зөрчил бүртгэгджээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Замын-Үүд сумын иргэдтэй уулзлаа
Хээрийн хоёр түймрийг бүрэн унтраалаа
Улаанбаатарт өдөртөө +8 градус дулаан
Монголын Өмгөөлөгчдийн холбооны ээлжит Их хурал эхэллээ
Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болголоо
Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна
Улсын онцгой комиссын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцууллаа
Явган алхагч, аялагчдын анхааралд
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Өвөрхангай аймгийн иргэдтэй уулзав
Хүний амь эрсэдсэн газраас холгүй байршлаас баавгайг олж, аюулгүй болголо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 101 зөрчил бүртгэгджээ
Шинэ Хархорум хот байгуулах хүрээнд 900 мянган мод тарьж, ургуулжээ
Ямааны годрон өвчний вакциныг дотооддоо үйлдвэрлэхэд шаардлагатай 1.5 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Дүнжингаравын дэлбэрэлтийн улмаас амиа алдсан хүмүүсийн ар гэрт буцалтгүй тусламж үзүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 91 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатар цэцэрлэгт хүрээлэнгийн менежментийг нийслэл хариуцан ажиллана
