“Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба”, “Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл”, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн,Улаанбаатар дээд сургууль, Японы Жайка олон улсын байгууллагатай хамтран “Улаанбаатар хотыг ногооруулах төсөл”-ийг гурван жилийн хугацаанд хэрэгжүүллээ. Төслийн хаалтын ажиллагаа өнөөдөр болж тайлангаа тавилаа.
Төслийг Япон улсын Жайка байгууллагаас 2013-2015 онд хэрэгжүүлсэн. Төсөл хэрэгжсэн 3 жилийн хугацаанд нийтдээ 277 хүнийг цэцэрлэгчний сургалтанд сургаж мэргэжил олгосон юм. Мөн 12 хүнийг Японы Хоккайдо мужид 45 хоногийн сургалтанд хамруулан цэцэрлэгч бэлтгэх багш сургагчаар сургаж төгсгөсөн.Төслийн хүрээнд 5 нэр төрлийн тарьц, суулгацыг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд тарьж Монгол орны нөхцөлд ургуулж болох эсэх туршилтыг явуулжээ.
Төслийн нээлтийн ажиллагааны үеэр Хотын Ерөнхий менежер Б.Бадрал
“Японы ард түмний буцалтгүй тусламжаар монголын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх цэцэрлэгчдийг бэлтгэж өгсөнд талархаж байна. Мөнгөн тусламжаас илүү оюуны мэдлэгийг олгох нь хамгийн том хөрөнгө оруулалт болдог. Цаашид ч хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлж хамтран ажиллана” гэдэгт итгэлтэй байгаагаа хэлсэн.
Японы Элчин сайд Т.Шимизү “Монгол Японы хамтын ажиллагаа улам бүр өргөжин хөгжиж байна. Жайка байгууллага Улаанбаатар хотын ногоон байгууламжийг нэмэгдүүлэхэд хамтран ажилласанд баяртай байна. Цаашид ч бидний хамтын ажиллагаа улам бүр өргөжих болно”гэлээ гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ
Нийслэлийн 2026 оны II ээлжийн цэрэг татлага аравдугаар сарын 16-18-нд болно
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-ын Ерөнхийлөгчийн урилгаар төрийн айлчлал хийнэ
Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Ерөнхийлөгч Мөнхбаатарын Баасанбат тамгаа гардан авлаа
Ерөнхий сайд Н.Учрал Оюутолгойн ногдол ашгаа олон түмэндээ зориулах саналаа танилцууллаа
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 93 зөрчил бүртгэгджээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Замын-Үүд сумын иргэдтэй уулзлаа
Хээрийн хоёр түймрийг бүрэн унтраалаа
Улаанбаатарт өдөртөө +8 градус дулаан
Монголын Өмгөөлөгчдийн холбооны ээлжит Их хурал эхэллээ
Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болголоо
Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна
Улсын онцгой комиссын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцууллаа
Явган алхагч, аялагчдын анхааралд
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Өвөрхангай аймгийн иргэдтэй уулзав
Хүний амь эрсэдсэн газраас холгүй байршлаас баавгайг олж, аюулгүй болголо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 101 зөрчил бүртгэгджээ
Шинэ Хархорум хот байгуулах хүрээнд 900 мянган мод тарьж, ургуулжээ
Ямааны годрон өвчний вакциныг дотооддоо үйлдвэрлэхэд шаардлагатай 1.5 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Дүнжингаравын дэлбэрэлтийн улмаас амиа алдсан хүмүүсийн ар гэрт буцалтгүй тусламж үзүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 91 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатар цэцэрлэгт хүрээлэнгийн менежментийг нийслэл хариуцан ажиллана
