Сирийн есөн суурин түр эвлэрэх гэрээнд нэгджээ

2016 оны 03-р сарын 18 өдөр, 10 цаг 57 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

Сирийн Хама мужийн есөн суурин үндэсний эвлэрлийн үйл явцад болон гал зогсоох дэглэмд нэгдэх тухай гэрээнд гарын үсэг зурсан байна. Энэ тухай Хама мужийн түр эвлэрэх үйл явцыг хариуцсан бүлгийн дарга, дэд хурандаа Герман Руденко мэдээлжээ. Хама хотын зүүн захад оршдог Айн-Эльбет сууринд гэрээнд гарын үсэг зурсан байна. Уг сууринд Орос-Сирийн 10 тонн орчим хүмүүнлэгийн тусламжийг хүргэжээ. “Өнөөдөр болсон арга хэмжээнд омгийн тэргүүлэгчид, уугуул иргэдийн ахлагчид оролцож, нийтдээ 10 мянга орчим хүн амтай есөн суурин гал зогсоох дэглэмд нэгдэх тухай гэрээнд гарын үсэг зурлаа” гэж Руденко хэлсэн байна. Овгийн ахлагч нар өөрсдийнх нь удирдлагад байдаг суурин газруудад төрийн эрх мэдлийг буцаан сэргээхийг зөвшөөрөн гарын үсэг зурцгаасан бөгөөд Сирийн Засгийн газарт энхийн хэлэлцээ хийхэд бүхий л талаар дэмжлэг үзүүлэх үүрэг хүлээжээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх