Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Байгалийн баялаг ашиглалтын зөв зохистой менежмент” сэдэвт олон улсын семинарын төлөөлөгчдийг өнөөдөр хүлээн авч уулзлаа.Тус уулзалтад Зүүн Тимор Улсын Газрын тосны сайд Алфредо Мануэл да Крюз Валерио Пайрес, Бүгд Найрамдах Киргиз Улсын Геологи, ашигт малтмалын газрын дарга Душенбек Текшербекович Зилалиев, Норвегийн Осло төвийн төслийн захирал Рэкстин Клаис, ахлах зөвлөх Стиинснэс Эйнэр нарын зэрэг хүмүүс оролцов. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж уулзалтын эхэнд ардчилсан, нээлттэй, авлигын индекс нь тасралтгүй буурч байгаа, байгалийн баялаг арвинтай, түүнийгээ зохистой ашиглахыг эрмэлздэг Монгол Улсад байгалийн баялгийг зүй зохистой ашиглах талаар олон улсын семинар зохион байгуулж байгаад талархал илэрхийллээ. Монгол Улс нь гадаадын хөрөнгө оруулалтыг татах, хөрөнгө оруулагчдыг эрх зүйн орчноор хангахын төлөө ажиллаж байгаа, хуулийн засаглалыг бэхжүүлэх чиглэлд анхаардаг орон гэдгийг мөн тэмдэглэж байв. Уулзалтын үеэр Норвегийн Осло төвийн төслийн захирал Рэкстин Клаис байгалийн баялгийг зохистой ашиглахад авлигаас ангид байх ёстой. Байгалийн баялгийн ашиглалтад төрийн хяналт чухал гэдгийг онцоллоо. Дараагийн семинарыг Мьянмарт хийхээр тохиролцжээ.
Нийслэлийн 2026 оны II ээлжийн цэрэг татлага аравдугаар сарын 16-18-нд болно
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-ын Ерөнхийлөгчийн урилгаар төрийн айлчлал хийнэ
Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Ерөнхийлөгч Мөнхбаатарын Баасанбат тамгаа гардан авлаа
Ерөнхий сайд Н.Учрал Оюутолгойн ногдол ашгаа олон түмэндээ зориулах саналаа танилцууллаа
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 93 зөрчил бүртгэгджээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Замын-Үүд сумын иргэдтэй уулзлаа
Хээрийн хоёр түймрийг бүрэн унтраалаа
Улаанбаатарт өдөртөө +8 градус дулаан
Монголын Өмгөөлөгчдийн холбооны ээлжит Их хурал эхэллээ
Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болголоо
Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна
Улсын онцгой комиссын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцууллаа
Явган алхагч, аялагчдын анхааралд
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Өвөрхангай аймгийн иргэдтэй уулзав
Хүний амь эрсэдсэн газраас холгүй байршлаас баавгайг олж, аюулгүй болголо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 101 зөрчил бүртгэгджээ
Шинэ Хархорум хот байгуулах хүрээнд 900 мянган мод тарьж, ургуулжээ
Ямааны годрон өвчний вакциныг дотооддоо үйлдвэрлэхэд шаардлагатай 1.5 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Дүнжингаравын дэлбэрэлтийн улмаас амиа алдсан хүмүүсийн ар гэрт буцалтгүй тусламж үзүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 91 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатар цэцэрлэгт хүрээлэнгийн менежментийг нийслэл хариуцан ажиллана
