Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд энэ сарын 18-23-ны өдрүүдэд Өвөрхангай, Баянхонгор, Говь-Алтай, Завхан, Архангай аймгуудад ажиллан, орон, нутгийн ажил байдал, үйлдвэрүүдийн үйл ажиллагаатай танилцана.
Улсын Их Хурлын дарга орон нутагт ажиллах томилолтынхоо эхэнд Өвөрхангай аймагт ажиллах бөгөөд Зэвсэгт хүчний дугаар ангийн үйл ажиллагаа, дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцах юм. Мөн Арвайхээр сумын бүтээн байгуулалтын ажилтай танилцан, иргэд хөдөлмөрчидтэй уулзалт хийж Монгол Улсын Их Хурлын 2015 оны намрын чуулганаар батлагдсан хууль, тогтоолуудын талаар дэлгэрэнгүй мэдээлэл хийнэ.
Улсын Их Хурлын дарга Өвөрхангай аймагт ажиллах томилолтоо дуусгаад Баянхонгор аймагт ажиллах юм. Тэрээр тус аймгийн Засаг даргын Тамгын газарт ажиллан, шинээр байгуулагдсан үйлдвэрийн нээлтэд оролцож, аймгийн бүтээн байгуулалтын ажлуудыг үзэж танилцана. Үүний зэрэгцээ иргэд хөдөлмөрчидтэй уулзалт хийхээр төлөвлөжээ. Харин Говь-Алтай аймагт энэ сарын 20-ны өдөр ажиллах бөгөөд нэгдсэн эмнэлгийн Гемодиализийн тасгийн нээлтэд оролцон, шинээр баригдаж байгаа 50 ортой төрөх эмнэлгийн барилгын ажлын явцтай танилцах юм. Түүнчлэн Говь-Алтай аймгийн жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн бүтээгдэхүүнийг танилцуулах арга хэмжээнд оролцон, Есөнбулаг сумын Баянхайрхан багт баригдах 1000 айлын орон сууцны хорооллын эхний 260 айлын орон сууцны барилгын ажилтай танилцах юм. Мөн Улсын Их Хурлын дарга Говь-Алтай аймгийн иргэдтэй уулзалт хийнэ.
Улсын Их Хурлын дарга З.Энхболд Говь-Алтай аймагт ажилласны дараа /2015.03.21-22/ Завхан аймгийн Улиастай, Тосонцэнгэл суманд ажиллан, нутгийн удирдлагуудтай уулзаж, ажил байдалтай нь танилцахаар төлөвлөсөн байна. Түүнчлэн иргэдтэй уулзалт хийж Монгол Улсын Их Хурлын 2015 оны намрын ээлжит чуулганаар батлагдсан хууль, тогтоолуудын талаар танилцуулна. Мөн тус аймгийн үйлдвэрлэл эрхлэгчидтэй уулзахын зэрэгцээ бүтээн байгуулалтын ажлууд, тус аймагт хэрэгжүүлж буй “Шинэ сум” төслийн явцтай танилцах юм.
Мөн энэ өдөр Улсын Их Хурлын дарга Архангай аймгийн иргэд хөдөлмөрчидтэй уулзалт хийж, Улсын Их Хурлын үйл ажиллагааны талаар танилцуулж, чөлөөт ярилцлага өрнүүлэхийн зэрэгцээ Архангай аймагт шинээр баригдсан хүүхдийн цэцэрлэг, “Шинэ Цэцэрлэг хот” орон сууцны хороолол, Гудамж төслийн хүрээнд хийгдсэн бүтээн байгуулалтын ажилтай танилцахаар төлөвлөсөн байна. Улсын Их Хурлын даргыг орон нутагт ажиллах үеэр Улсын Их Хурлын гишүүн Л.Эрдэнэчимэг болон албаны бусад хүмүүс дагалдан ажиллах юм.
Онцгой байдлын алба хаагчид 12 хүний амь насыг авран хамгаалж, 35 иргэнийг утаажилтын бүсээс гаргажээ
Б.Пүрэвдагва: COP17 хурлын үеэр Улаанбаатар хот өнөөдрийн байдлаар 400 орчим сая ам.долларын хөрөнгө оруулалт татаад байна
У.Хүрэлсүх: COP17 хурлаар асуудлыг хэлэлцээд орхих бус, бодит шийдвэр, үр дүн гаргана
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 52 зөрчил бүртгэгджээ
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 792 мянган төгрөг байгааг нэг сая төгрөг болгохоор шийдвэрлэлээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангид 18254 хүүхэд бүртгүүлээд байна
Ү.Оюунзул: COP17 хурлын бүтээн байгуулалт нийслэлийн өмч болон үлдэнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 66 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +22 градус дулаан
“Явган алхалт бол иргэн бүрд хүртээмжтэй нийгмийн эрүүл мэндийн бодлого”
УИХ-ын дарга С.Бямбацогт КОП17 бага хурлыг бодит үр дүнд хүргэж, хөрөнгө оруулалт татахад анхаарч ажиллахыг үүрэг болгов
Эхний 24 цагийн байдлаар 60,557 хүүхэд цэцэрлэгт бүртгүүлээд байна
Наймдугаар сарын 17-28-ны өдрүүдэд богино эргэлтийн хоёр чиглэлд автобус үнэ төлбөргүй үйлчилнэ
Улаанбаатарт өдөртөө +25 градус дулаан
Наймдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Бүх шатанд хэмнэлтийн горимд шилжиж, найр наадам, зөвлөгөөн, гадаад томилолтыг хориглолоо
Нийслэлийн 30 дугаар сургуулийг 10 дугаар сарын 1-нд ашиглалтад оруулна
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
