Дуу хуурын өлгий Дундговийн унаган хүү МУСТА Э. Төрмандахын урын санд “Адуугаараа алдартай Дэлгэрхангай”, “Молорын дуун”, “Хурмастын хүлэг”, “Аархал” зэрэг морины тухай олон сайхан дуу байдаг. Тэгвэл дуучин маань зөвхөн морины тухай дуулаад зогсохгүй хурдан морины хорхойтон бөгөөд түүний “Төр хүрэн” хэмээх соёолон нь өнөөдөр Өмнөговь аймгийн Цогтцэций сумын шинэ эмнэлгийн нээлтийн наадамд түрүүлжээ. Түүний соёолонг найз н.Эрболд нь уяж хурдлуулсан аж.
