“Машид тунгалаг” нэртэй уран бүтээлээ тун удахгүй, бүр тодруулбал энэ сарын 19-нд Монгол түмэндээ өргөн барих гэж буй Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт яруу найрагч П.Нямлхагвын их номын өргөөнд хэсэгхэн саатлаа. Хүний дотоод ертөнц гэдэг гайхамшиг болохоор түүний яриа, уран бүтээл бүхэн өөрийн эрхгүй анхаарал татна.
-“ Машид тунгалаг” номын уншсан. Тэндээс гэрэлтсэн гэрэл цацарч удахгүй тайзан дээр амилж буйд баяр хүргэе?
Баярлалаа. Гол утга учир нь хүмүүний сэтгэлийг гэрэл гэгээнд урих, ариусалд урих. Өөрөөр хэлбэл хүмүүс маань сэтгэлээрээ ариун байх, хүмүүний сэтгэл тунгалаг байхын гол утга учир нь яруу найраг юм. Тэгэхээр хүмүүсийг хиргүй тунгалаг сэтгэлтэй, ариун байхад уриалж байгаа тоглолт юм л даа. Тиймээс ирж буцах хүмүүсийн сэтгэлийг хиргүй тунгалаг болгоосой гэж “Машид тунгалаг” гэдэг нэр өгсөн.
-Таны цэнгүүнд дан яруу найраг уншигдана гэж ойлгож болох уу?
Тийм. Гэхдээ энэ удаагийн тоглолтын гол онцлог нь МҮОНРТ-ийн алдартай нэвтрүүлэгч нар миний шүлгийг уншина. Нэвтрүүлэгч Бямбацогт, Ичинхорлоо, Гантигмаа, Ганбаатар, Алтанбагана, Цовоо гэсэн эрхэм сайхан хүмүүс оролцох юм. Мэдээж бий шүлгээ уншина. Мөн Хөгжим бүжгийн 50 хүний бүрэлдэхүүнтэй Үндэсний найрал хөгжмийнхөн бүтэн 2 цаг 30 минутын турш хөгжимдөнө.
-Та бол олон сайхан дууны шүлэг яруу найраг бичсэн хүн. Гэхдээ “Машид тунгалаг” цэнгүүнд нэг ч дуучин оролцохгүй гэхээр их сонин санагдаж байна шүү.
Дуучид болно ирнэ л дээ. Харин энэ удаад тэд тайзан дээр биш үзэгчдийн дунд суугаад тоглолтыг маань үзэх юм. Миний дотны найз нөхөд, олон сайхан алдартай дуучид ирнэ. Би өнгөрсөн цагт юу бүтээж, өнөөдөр ямар хэм хэмжээнд явна. Ирээдүйд ямар байх вэ гэдгээ “Машид тунгалаг”-аасаа олж харах гэсэн юм.

-Дан яруу найргийн бүтээлээр тоглолт хийх ер нь амаргүй байх, тийм үү?
Би 2012 онд дан яруу найргаараа бүтэн гурван цагийн турш ганцаараа шүлгээ уншаад дан шүлгийн тоглолтыг Монголд анх би хийсэн юм. Харин энэ удаад миний анхны тоглолт биш учраас би итгэлтэй байгаа. Ер нь Монголд ийм тоглолтыг олон хийгээч гэж яруу найрагчдаа би уриалдаг. Их тийм электрон хөгжмийн эрин үед амьдарч байна. Энэ нүргээнт байдлаас уйдчихсан, нэг их тийм сайхан намуухан, уянга яруугийн сайхныг мэдэрч суух тийм хүслээр цангачихсан байдаг юм билээ. Дахиад хэлэхэд үзэгчдээ уйдаахгүй гурван цаг яруу найргаа унших шүлэгтээ байна гэдэг яруу найрагч хүнд тийм амар юм биш.
-Тоглолтын тасалбарын үнэ, хаана болохыг нь асуухгүй өнгөрч болохгүй байх аа?
20000 төгрөгөөр зарж байгаа. Тусгаар тогтнолын ордон маань үүдэндээ зардаг газаргүй юм билээ. Уг нь ч суугаад зарвал болох л байх л даа. Гэхдээ цахим сүлжээ гэж нэг сайхан юм байна. Би л гэхэд 4000 найзтай байх жишээтэй. Тэгээд ч тоглолтын маань заал 700 хүний багтаамжтай болохоор ер нь дуусах тийшээ хандаж байна.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив
Улаанбаатарт өдөртөө +1 градус дулаан
Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ
УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд “Нээлттэй парламент” танхимд иргэдтэй уулзаж, санал хүсэлтийг сонслоо
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна
“Монголын сайхан орон” тоглолтыг Минск хотноо толилууллаа
Томуугийн эсрэг вакцинжуулалтын хамралт 91 хувьд хүрлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 59 зөрчил бүртгэгджээ
Арваннэгдүгээр сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Сураггүй болсон 26 настай эмэгтэйг эрэн хайх ажиллагаа 12 дахь өдрөө үргэлжилж байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 79 зөрчил бүртгэгджээ
Шинэ уран бүтээл: Дуучин Э.Мөнгөнчимэг “Ээжээ санаад”
Нийслэлийн 387 жилийн ойд зориулсан хүчит бөхийн барилдаанд 256 бөх зодоглож байна
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ШТС-ууд дараалал харгалзахгүй үйлчилнэ
Ой, хээрийн түймэр өмнөх оны мөн үетэй харьцуулахад 29 хувиар буурчээ
Хельсинки хотноо Финланд-Монголын бизнес форум боллоо
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Финландын парламентын дарга бараалхлаа
Өнөөдөр цагаагчин хонь өдөр
Улаанбаатарт өдөртөө 0 градус орчим байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 83 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатар хотод 450 км дугуйн замын сүлжээ бий болгоно
Ерөнхий сайд Н.Учрал: “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц” үндэсний
Улаанбаатарт өдөртөө +4 градус дулаан
