УИХ, Засгийн газраас төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжүүдийн талаар авах арга хэмжээг хэрэгжүүлэх, 2016 оны эхний хагас жилийн санхүү, эдийн засгийн байдалд үндэслэн алдагдал, өр авлагыг бууруулах, үр ашгийг нэмэгдүүлэх зорилгоор Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас ТӨХК-уудын ТУЗ-ийн дарга нарт өнгөрөгч оны 12 сард албан даалгавар хүргүүлсэн. Уг албан даалгаварт 2012-2016 оны эхний хагас жилийн санхүү, эдийн засгийн байдалд дүгнэлт хийж, алдагдал, өр төлбөр, авлагыг бууруулах, үр ашгийг нэмэгдүүлэх, эдийн засгийн үндсэн үзүүлэлтийг зорилтот түвшин бүрээр ханган биелүүлэх талаар тусгасан байна.
Мөн санхүү, төсвийн хэмнэлттэй горимд ажиллаж, үргүй зардал гаргахгүй байх, үйлдвэрлэл, үйл ажиллагааны үр ашгийг дээшлүүлэх, алдалгүй ажиллахад дотоод нөөц бололцоогоо дайчлан ажиллах, үндэсний үйлдвэрлэлээ дэмжих зорилгоор дотоодод үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг өөрийн хэрэгцээндээ худалдан авч байхыг даалгажээ. Дээрх албан даалгаваруудын үр дүнг сар бүр цахимаар Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар хүргэж байхыг үүрэг болгосон байна.
Түүнчлэн хэрэглэгчийн сэтгэл ханамжийн талаарх үнэлгээ, ажиллагсадын санал, дүгнэлтийг үндэслэн тухайн компанийн ТУЗ-ийн үйл ажиллагаа болон гүйцэтгэх удирдлагатай байгуулсан гэрээний биелэлтийг дүгнэх, нийт ажиллагсдаас байгууллагын удирдлагын мэдлэг, ур чадвар, дадлага туршлага, зан харьцаа, ёс суртахуун, шударга байдлын талаар судалгааг 6 сар тутам авч нэгтгэн дүгнэх ажлыг ТӨБЗГ-аас зохион байгуулах аж. Санал асуулгаар хамт олноосоо 50 хувиас доогуур үнэлгээ авсан байгууллагын удирдлагад хариуцлага тооцож гэрээг цуцлах хүртэл арга хэмжээ авах, өгсөн удирдамж, чиглэлийг баримтлаагүй, хувийн ашиг сонирхлын үүднээс асуудалд хандсан, өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй тохиолдолд ТУЗ-ийн гишүүнээс эргүүлэн татах тухай асуудал ч хөндөгдөхөөр болж байна.

Наймдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Бүх шатанд хэмнэлтийн горимд шилжиж, найр наадам, зөвлөгөөн, гадаад томилолтыг хориглолоо
Нийслэлийн 30 дугаар сургуулийг 10 дугаар сарын 1-нд ашиглалтад оруулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 95 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
