Нийслэлийн Баянгол дүүргийн Засаг дарга болон удирдлагуудын хууль бус үйлдлийн талаар тус дүүргийн ИТХ-ын төлөөлөгчид болон иргэд өчигдөр мэдээлэл хийлээ.
Тодруулбал, өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Баянгол дүүргийн Иргэдийн нийтийн хурлыг хууль зөрчиж, иргэдэд зарлан мэдэгдэлгүйгээр нууцаар хуралдуулан, Иргэдийн нийтийн хурлын дарга, хорооны Засаг дарга нарыг хууль бусаар сонгосон гэдгийг тэд хэллээ.
Түүнчлэн Баянгол дүүрэгт болж байгаа хууль зөрчсөн үйл ажиллагаа, төрийн данхар бүтэц, зарим байгууллагын удирдлагын чиг үүргийн давхцал хэрээс хэтэрсэн гэдгийг ч хэлсэн. Тухайлбал, тус дүүрэгт Засаг даргын орлогчоор гурван хүн ажилладагт төдийгүй ИТХ-ын гурван дэд даргатай байгаа гэнэ. Баянгол дүүргийн Иргэдийн нийтийн хурлыг өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 24, 25-нд тус дүүргийн 23 хороонд нэгэн зэрэг зохион байгуулжээ. Үүнд хууль зөрчсөн олон үйлдэл гаргасан гэдгийг хэлж байна. Нэгдүгээрт, Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийг зөрчиж Иргэдийн нийтийн хурлыг товыг зарлахдаа 14 хоногийн өмнө иргэдэд зарласан байх ёстой байтал иргэдэд нээлттэй зарлаагүй бөгөөд иргэдийн сонгох, сонгогдох эрхийг зөрчсөн байна. Хоёрдугаарт, Иргэдийн нийтийн хурлыг дээрх өдрүүдэд зарлахдаа зарим хүнд АН-ын гишүүдийн хурал гэж зарлажээ. Дээр нь Баянгол дүүргийн Засаг даргын орлогч Нямцэцэг нь 24-нд болсон хурлыг Эрх зүйн байдлын хуралдаан гэж зарлаж иргэдийг тараачихаад, үдээс хойш нь дахин хуралдаж хорооны Засаг даргыг сонгосон байна. Мөн Баянгол дүүрэгт удирдлагын чиг үүргийн давхцал хэрээс хэтэрч байгааг тэд мэдээллээ. Өөрөөр хэлбэл, улс эх орон хямралтай байгаа энэ үед төрийн байгуулалтын данхар бүтэц хэрээс хэтэрч улс дотор улс байгуулагдаж байна хэмээн тэд хэлж байлаа. Тухайлбал, Баянгол дүүргийн ИТХ-ын ажлын алба 78 хүний бүтэцтэй байгаа аж. Баянгол дүүргийн Засаг даргаар С.Одонтуяа толмилогдоод долоо хоноогүй байхдаа арван хорооны Засаг даргыг түр орлон гүйцэтгэгч гэдэг нэрээр томилжээ. Энэ нь мөн Засаг захиргаа нутаг дэвсгэр түүний уирдлагын тухай хуулийг зөрчиж байгаа аж. Өөрөөр хэлбэл, уг хуульд Иргэдийн нийтийн хурлыг жил, улирал бүр иргэдэд нээлттэй зохион байгуулж, иргэддээ үйл ажиллагаагаа тайлагнасан байх ёстой гэсэн хуулийн заалтыг зөрчиж арван хорооны Засаг даргыг түр орлон гүйцэтгэгчээр сольсон байна. Гэтэл эдгээр арван Засаг дарга нь иргэдээс “Хамгийн муу ажилласан” гэсэн үнэлгээг авсан байжээ. Ийнхүү тус дүүргийн ИТХ-ын зарим төлөөлөгч, иргэд энэ мэт хуулийг ноцтой зөрчсөн, хууль бус үйл ажиллагаагаа зогсоож , Баянгол дүүргийн 23 хорооны Иргэдийн нийтийн хурлыг хууль дүрмийн дагуу иргэдэд нээлттэйгээр дахин зарлаж хуралдуулах албан шаардлагыг дүүргийн Засаг дарга С.Одонтуяад хүргүүлээд байгаа аж. Мөн өмнөх Засаг дарга нарын тайланг тавиулж иргэдээс үнэлэлт, дүгнэлтийг авч цаашдын үйл ажиллагаагаа явуулахыг хүсэв. Хэрвээ хууль дүрмээ зөрчиж цаашид энэ байдлаар үргэлжилбэл Баянгол дүүргийн 2000 гаруй иргэнтэй нийлж хууль зөрчиж байгаа үйлдлийн эсрэг тууштай тэмцэж, Засаг дарга, ИТХ-ын даргыг огцруулах хүртэл арга хэмжээ авна хэмээн мэдэгдлээ. Түүнчлэн хурлын үеэр Баянгол дүүргийн ИТХ-ын тэргүүлэгч Ж.Баатар хэлэхдээ УИХ-ын гишүүн С.Эрдэнэ тус дүүргийн ИТХ-ын даргаар өөрийн хүргэнээ томилсон талаар мэдээлэв. Тэрбээр “Өнгөрсөн жилүүдэд Баянгол дүүргийн Засаг даргын тамгын газар С.Эрдэнийн хамаатан саднаар бүрдсэн тухай дам яриа сонссон. Гэтэл дотор нь ороод ажиллаад ирэхэд үнэн гэдгийг мэдлээ. УИХ-ын гишүүн С.Эрдэнэ дүүргийн ИТХ-ын даргаар өөрийн хүргэнээ томилсон. Өөр хаана, ямар хороонд өөрийн хамаатнаа томилсныг би мэдэхгүй байна. Төрөл садангийн сүлжээ ирэх дөрвөн жилд ч үргэлжилнэ гэж би харж байна” гэв.

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Голын усны ослын 2 дуудлага бүртгэгдэж, гурван иргэн амиа алдлаа
Засгийн газрын хуралдаан болж байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 65 зөрчил бүртгэгджээ
Балжиннямтай өдөр
Улаанбаатарт өдөртөө +27 градус дулаан
Алба хаагчид 2739 иргэний амь нас, 801.6 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллаа
“Хүүхдийн спорт цогцолбор”-ын бүтээн байгуулалт эхэллээ
Цэндийн Цогтыг Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр томиллоо
Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Гадаад хэргийн сайд Ван И-гийн Монгол Улсад хийсэн айлчлал өндөрлөлөө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах хуваарь
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +25 градус дулаан
Долоодугаар сарын 1-нээс 18 нас хүрээгүй хүүхэд скүтер, мопед, суррон унахгүй
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Өнөөдөр цагаан бич өдөр
Улаанбаатарт өдөртөө +21 градус дулаан
“Тэнгэр” олон улсын наадам зохион байгуулагдаж байна
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван Итэй хэлэлцээ хийв
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И бараалхлаа
Үер, усны ослоос урьдчилан сэргийлэх “Бүү бас” аяныг улсын хэмжээнд өрнүүлж эхэллээ
Улаанбаатарт өдөртөө +18 градус дулаан
ОБЕГ: Алба хаагчид 12 иргэний амь насыг аварч, 167 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Ээж, дүү нараа алдсан таван хүүхэд хоёр өрөө байртай болжээ
Наадмын сорилго барилдаанд О.Мөнх-Эрдэнэ харцага түрүүлэв
Монгол Улсад хүүхдийн салбарын хэвлэл мэдээлэл үүсэж хөгжсөний 100 жилийн ой тохиож байна
Зарим хүмүүсийг төрийн дээд одон медалиар шагналаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байгаль орчны салбарын ажилтан, байгаль хамгаалагчидтай уулзлаа
Сүхбаатарын талбайд “Дэлхийн жижиг, дунд үйлдвэрийн өдөр-2026” үзэсгэлэн худал
Улаанбаатарт өдөртөө +20 градус дулаан
Гавьяат тамирчин Э.Халиунболд, олон улсын хэмжээний мастер П.Мөрөн, 2027 оны “Дакар ралли”
Ерөнхий сайд Н.Учрал: Дулаан, цахилгааны хэрэглээгээ гар утаснаас хянадаг, удирддаг боллоо
Б.Пүрэвдагва: Хүн төвтэй, хүүхдэд ээлтэй, хүртээмжтэй хотын төлөө гол үйл ажиллагаагаа чиг
