Монголд удахгүй улстөрийн нам нэгээр нэмэгдэх нь. “НЭГ НЬ ЭМЭГТЭЙ” нийгэмд үйлчилдэг ТББ-ын ТУЗ-ын дарга, Эх орон эмэгтэйчүүдийн жендерийн намыг үүсгэн байгуулагч Б.Мандахтай цөөн хором ярилцсаныг уншигчдадаа толилуулъя.
-Өнөөдөр манай улсад олон нам байна. Та яагаад шинэ нам байгуулахаар шийдэв. Юуны өмнө өөрийгөө танилцуулна уу?
-Чонынхон овогт Баадайн Мандах.Гахай жилтэй,ам бүл дөрөв.
-Намын нэр өвөрмөц юм. Яагаад заавал “Эх орон эмэгтэйчүүдийн жендерийн нам” гэж?
-Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ээжүүдийн уулзалт дээр хэлсэн үгэндээ “Эмэгтэйчүүдийн асуудал бол зөвхөн эмэгтэйчүүд ярьдаг асуудал биш, энэ бол Монголын асуудал юм.Үүнийг газар бүхэн ярьж анхаарал хандуулж байх асуудал юм” гэж онцолсныг хэлье. Манай улсад нийт хүн амын 51.7 хувь, хөдөлмөрийн насны хүн амын 50.4 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна.Мөн тодорхой чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 1000 шахам ТББ байна.Эндээс харахад, эмэгтэйчүүд бүх шатанд зорилгоо,үйл ажиллагаагаа нэгтгэснээр олуулаа болж чадна. Эвт шаазгай буга барина гэдэг биздээ. Нийгэмд ч олон эерэг үр дагавар гарна. Бид эхлээд эх орныхоо төлөө,дараа нь нийгмийнхээ төлөө,дараа нь өөрийнхөө төлөө “уйлж” сурмаар байна. Өнөө цагт эхлээд шууд л өөрийнхөө төлөө “уйлдаг” болжээ. Энэ бол хар амиа бодно гэсэн үг. Ийм учраас л “Эх орон эмэгтэйчүүдийн жендерийн нам” гэж нэрлэсэн юм.
-Нам байгуулах ажил ямар шатандаа явж байна вэ?
-Ийм нам байгуулна гэдгээ 2016оны дөрөвдүгээр сарын 22-ны “Монголын мэдээ” сониноор нийтэд зарлачихсан. Зарим сайтад бас ярилцлага өгсөн. 2012-2016 онд УИХ,нийслэлийн ИТХ-д сууж байсан эмэгтэйчүүд болон нийгмийн идэвхтэй эмэгтэйчүүдэд хамтран ажиллах саналаа өгсөн. 2016 оны УИХ-ын сонгуульд нам эвсэл харгалзахгүй эмэгтэй нэр дэвшигчидээ дэмжиж ажилласан.Одоо намын дүрэм,мөрийн хөтөлбөрөө боловсруулж байна. Үүнтэй зэрэгцэн Эх орон эмэгтэйчүүдийн жендерийн намыг дэмжигчдийн бүртгэл явагдаж байгаа. Тун удахгүй намаа бүртгүүлэх өргөдлөө Монгол Улсын Дээд шүүхэд өгнө.
-Намын гишүүнчлэл ямар байх вэ?
-Хатуу гишүүнчлэлгүй,бодлогын нам байна.Хэрэв 18 нас хүрсэн Монгол Улсын иргэн өөрөө хүсвэл гишүүнээр элсэж болно. Бид гишүүний бүртгэлийг хуульд заасны дагуу хийнэ. Тодорхой хэлбэл, овог,эцэг,эхийн нэр,өөрийн нэр,регистрийн дугаар,оршин суугаа хаяг, гарын үсэг, холбоо барих утас гэсэн асуултаар бүртгэнэ.Түүнээс биш эхнэр нөхөр чинь хэн бэ, хаана ажилладаг,хэдэн хүүхэдтэй, гавъяа шагнал, ял шийтгэл, ах дүү хамаатан садангаа бич гэхчилэн хүний хувийн нууцад халдахгүй. Анзаарч байхад намын хатуу гишүүнчлэл нь ард түмнийг ч, аймаг, нийслэлийг ч,сум,дүүргийг ч,хороо, багийг ч, албан байгууллагыг, айл өрхийг ч хагалган бутаргадаг шиг санагддаг. Энэ их талцал Монгол Улсын хөгжилд үнэхээр их чөдөр тушаа болж байна.
-Намын удирдлага зохион байгуулалтын талаар?
-Дүрмэндээ тодорхой тусгаж байгаа. Сонирхуулахад, сум, хороонд намын үүр байгуулахгүй, аймаг, нийслэлийн хороо ч цомхон байна.
-Намын бэлгэдэл бас л өвөрмөц байх уу?
-Намын бэлгэдэл нь гуа марал буга.
-Танай нам бүх шатны сонгуульд оролцох уу. Ямар байдлаар оролцох вэ?
-Энэ талаар ярихад эрт байна. Гэхдээ эмэгтэйчүүддээ нээлттэй байх болно. Одоогийн сонгуулийн хуулиас эсрэгээрээ гэсэн үг.20 хувьд эрэгтэйчүүд үлдсэн 80 хувьд эмэгтэйчүүд нэр дэвшинэ.
-Улс орны өнөөгийн байдлын талаар юу хэлэхсэн бол?
-Эх орны эдийн засгийн байдал хүндхэн байна. Санаа нь зовсон зарим хүмүүс хандив өргөж эхлэв. Ер нь бол тулсан мод минь Туулын бургас, туранхай бие минь Богд хааны шавь гэдэг шиг эрх барьж байгаа МАН-ын алсын хараатай зөв бодлого хуулийн дагуу үнэнч шударга ажиллахаас л бүх зүйл шалтгаална даа. Төрийн минь сүлд өршөөг.
-Танай намыг дэмжих хүмүүст хандаж юу хэлэх вэ?
-2012-2016онд УИХ-ын гишүүнээр, НИТХ-ын төлөөлөгчөөр ажиллаж байсан,одоо УИХ-ын гишүүнээр,НИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдон ажиллаж байгаа эмэгтэйчүүд болон бизнес эрхлэгч , малчин,тариаланч, төрийн албанд ажиллаж байгаа, хувиараа хөдөлмөр эрхлэгч,өрх толгойлсон,хөгжлийн бэрхшээлтэй,оюутан,сурагч эмэгтэйчүүддээ ажлын өндөр амжилт хүсье.Та бүхэн ЭХ ОРОН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЖЕНДЕРИЙН НАМ-ын мөрийн хөтөлбөрт хүүхэд,гэр бүл,эмэгтэйчүүдийн талаар тусгах санал,бидэнд өгөх зөвлөгөө байвал фэйсбүүк хаяг Mandakh Baadai эсвэл 99047958 дугаарын утсаар холбогдоорой.

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Хаити Улсын Ерөнхий сайд Монгол Улсад талархал илэрхийллээ
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ
Шинэ уран бүтээл: Дуучин Н.Ундрал “Би чамд хайртай”
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы Ерөнхий санал шүүмжлэл эхэллээ
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дикт Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал бараалхав
Г.Тэмүүлэнг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилж, батламжиллаа
Улаанбаатарт өдөртөө +13 градус дулаан
Цонжин болдог орчимд Х:17 чиглэлийн автобус зогсдог болно
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор эх орноосоо мордлоо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +16 градус дулаан
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
40 дэх удаагийн “Номын баяр” 9 дүгээр сарын 18-20-ны өдрүүдэд болно
Улаанбаатарт өдөртөө +14 градус дулаан
2027 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0–20.0 мянган тонн нөөцийн мах бэлтгэнэ
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
“Үндэсний бичиг, соёл, номын өдрүүд”-ийг 40 дэх удаагаа тэмдэглэн өнгөрүүлнэ
Аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлага бүртгэгджээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
Монгол Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганыг нээж Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын хэлсэн үг
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
Нийтийн тээвэр, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх үүрэг өглөө
Н.Учрал: Цалин, тэтгэвэр нэмэх, орон сууцжуулах зэрэг иргэнээ бодсон шийдвэрт боломжоо бүр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн удирдах албан тушаалтнуудад үүрэг, даалгавар өгл
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн нутагт орших Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 93 зөрчил бүртгэгджээ
УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулган 69 хувийн ирцтэйгээр эхэллээ

Өнөөдрийн сонин зарим сайтаар энийг уншлаа. Дэмжнээ яадгийн
Улстөрд арай цэвэр бодолтой хүмүүс орж ирэг лдээ.Шинэ юмыг дэмжиж яагаад болохгүй гэж.Алийн бр хуучинтай зууралдах юм бэ.
Бидний ихэнх маань ингэж сэтгэдэг учраас манай улс хөгждөггүй гэнэ.