Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Билгийн тооллын XYII жарны “Алтан унжлагат” хэмээх гал улаагчин тахиа жилийн сар шинийн баярыг тохиолдуулан ард түмэндээ хандаж мэндчилгээ дэвшүүлэв.
Тэрээр хэлсэн үгэндээ “Монгол түмнийхээ энэ сайхан өдрийн түмэн амгаланг айлтгая.
Хуучин он маань шилжиж, шинэ жил гарч ирж байна. Гарч байгаа гал тахиа жил өвөрмөц, түмэн олонд маань буян хишгээ хайрласан жил гарч ирлээ. Жил бүхэн өөр өөрийн онцлогтой байдаг.
Гал тахиа жилийн хувьд хөдөлмөрлөсөн, хичээсэн хүн бүхэнд дээд ивээлээ өгөх ийм жил гэж манай ахмадууд ярьж байгаа.
Тэгэхээр гал тахиа жил маань Монгол түмэнд ээл ивээлээ өгсөн их сайхан жил болно.
Уудам Монгол нутгийн маань газар бүхэнд цагаан сараа тэмдэглэж, сайхан золгож, бэлгэтэй сайхан үгээ ярьж байгаа нийт ард түмэндээ, Монгол Улсын нийт иргэддээ гал тахиа жилийн халуун мэндийг хүргэж, хамгийн сайн сайхныг хүсэн ерөөе.
Мөн уудам дэлхий даяар олон монголчууд цагаан сараа тэмдэглэж байгаа. Дэлхий дүүрэн цагаан сараа тэмдэглэж байгаа олон монголчууддаа гал тахиа жилийн мэндийг хүргэж, аз хийморь ерөөе. Гал тахиа жил Монгол түмэнд маань ээл ивээлээ улам их өгөх болтугай гэж ерөөе. Та бүхэн маань сар шинэдээ сайхан шинэлээрэй. Баярлалаа” гэв.

Наймдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Бүх шатанд хэмнэлтийн горимд шилжиж, найр наадам, зөвлөгөөн, гадаад томилолтыг хориглолоо
Нийслэлийн 30 дугаар сургуулийг 10 дугаар сарын 1-нд ашиглалтад оруулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 95 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
