МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Эрдэнэжамъян УИХ-ын сонгуулиар шуугиан тариад байсан МАН-ын 60 тэрбум төгрөгийн бичлэгийн талаарх прокурорын баримтыг дэлгэлээ. Түүнээс зарим зүйлийг тодруулав.
-МАН-ын 60 тэрбум төгрөгтэй холбоотойгоор шинэ баримт дэлгэнэ гэсэн. Тодруулахгүй юу?
-Хан-Уул дүүргийн иргэний шүүхээс надад нэхэмжлэл ирсэн. А.Ганбаатар гэж хүний нэр хүндийг гутаасан мэдээлэл цацсан гэсэн зүйл ирсэн байна. 2016 оны УИХ-ын сонгуулийн үеэр МАН-ын дарга М.Энхболд, Нийслэлийн МАН-ын дарга Ц.Сандуй, А.Ганбаатар нарын хүмүүсийн ярианы бичлэгийг өөрт олдсон мэдээллийн дагуу олонд ил болгосон. Хууль зөрчсөн эсэхийг шалгуулахаар хууль хяналтын байгууллагуудад өгсөн ч “Эрүүгийн хэрэг үүсгэх үндэслэл болохыг мэдэгдэе” гэсэн хариу ирсэн. Эвлүүлэг мөн, биш гэсэн мэдэгдэл гаргаж сүүлдээ энэ хэрэг явдал замхарч ард түмэн тодорхойгүй мэдээлэлтэй үлдсэн.
Нийслэлийн прокурорын газрын прокурорын 2016 оны наймдугаар сарын 2-ны өдөр гаргасан тогтоол надад байна. Өөрөөр хэлбэл, надад илүү дэлгэрэнгүй мэдээлэл олдлоо. Ямар үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан юм бэ гэдгийг прокурорын мэдээллээс харж болно. Тухайн үед дуу хоолойг эвлүүлсэн гэж тайлбарласан байдаг. Нэхэмжлэл гаргахдаа ч гэсэн тэгэж тайлбарлаад байгаа юм. Гэтэл прокурорын газар, мөрдөн байцаах газарт өгсөн мэдүүлэгтээ өөрсдийнх нь дуу хоолой мөн, тухайн үед намын стратегийг боловсруулж байсан нэр бүхий хүмүүс бичлэгийг гар утас дээрээ хийж цааш нь дамжуулж нэгнийгээ сүрдүүлж мөнгө авсан гэдгийг нотолсон байгаа юм. Тухайлбал, А.Ганбаатарыг сүрдүүлж 20 сая төгрөг нэхэмжилснийг тухайн хүний данс руу шилжүүлсэн гэдгээ мэдүүлсэн байгаа юм. Үүнийг өнөөдөр мэдэж авлаа. Шүүхээс шаардлагатай гэж үзвэл уучлал гуйна биз.
-Тухайлбал, прокурорын мэдүүлэгт юу гэж дурьдсан байгаа вэ?
-Ц.Сандуйгийн өгсөн мэдүүлэгт: Хоёр жилийн өмнө намын стратеги төлөвлөгөөг боловсруулах албан бус баг ажиллаж байхад болсон яриаг эвлүүлсэн байна. Энэ багт миний зөвлөхөөр ажилладаг байсан А.Ганбаатараар ахалсан хүмүүс байсан. Доржзодов, М.Өлзий гэдэг хүмүүс ажиллаж байсан. Энэ эвлүүлгийг анх Г.Доржзодовыг хийсэн гэж бодож байтал манай намын улстөрийн ажилтан Өлзий хамтран оролцсон байх магадлалтай гэж сонссон. Өчигдөр буюу даваа гаригт Өлзий надтай уулзаад уучлал гуйсан” гэсэн байгаа юм. Харин улс төрийн ажилтан М.Өлзийгийн мэдүүлэгт: “А.Ганбаатартай Г.Доржзодов 2-3 удаа муудалцаж байсан. Тэгээд А.Ганбаатарыг бие биедээ муулаад ярьдаг байсан. Ц.Сандуй дарга нэг удаа манай ажил дээр очсон. Миний хувьд монголоор удаан бичдэг байсан учраас эхлээд гар утас дээрээ бичлэг хийж дараа нь тэмдэглэл хөтөлдөг байсан. Г.Доржзодов эвлүүлгийг хийсэн байх. М.Энхболд даргын яриаг хаанаас яаж олж хийснийг мэдэхгүй. А.Ганбаатарыг чадах уу, дарамтлах уу гэхэд нь “тэгье” гэж хэлсэн нь миний буруу. Тухайн үед Ц.Сандуй, А.Ганбаатар нарын яриаг л орчуулж байсан. Г.Доржзодовт 20 сая төгрөг шилжүүлсэн гэсэн нь ийм л учиртай юм” гэсэн байгаа юм. Голомт банкны тоот дансаар А.Ганбаатарт Г.Доржзодовд 20 сая төгрөг шилжүүлсэн гэсэн баримтыг нотлох баримтаар хавсаргасан байгаа.
-Дуу хоолойг эвлүүлсэн гэсэн мэдээлэл байгаа. Мөн та цаашид энэ асуудлаар шүүхэд хандах уу?
-Хамгийн сонирхолтой нь шинжилгээнд ирүүлсэн suudal_une.mp4 нэртэй бичлэгт хийгдсэн эвлүүлгийг хийхэд ашигласан программыг тусгай зориулалтын программ хангамж ашиглан тогтоох боломжгүй гэх дүгнэлт гаргажээ. Өөрөөр хэлбэл, шинжээч нь эвлүүлэг хийсэн гэдгийг нотлох боломжгүй буюу эвлүүлэг биш байна гэсэн байгаа юм. Их соёлтойгоор хэлсэн байна. Миний хувьд эвлүүлсэн, зохиосон зүйл нэг ч байхгүй. Харин ч МАН-ын стратегийн баг гар утас дээр хийсэн бичлэгээрээ нэгийгээ шантаажилж мөнгө олох гэж яваад задруулсан юм байна. Ингэж яваад МАХН-ын төв штабыг удирдаж байсан надад ирсэн. Би одоо ч гэмт хэргийн шинжтэй зүйл гэдэг байр суурин дээрээ хэвээрээ байгаа.Цаашид иргэний шүүхэд тайлбараа тавина. Шүүхэд шинээр шинжээчид томилуулах зэргээр дараа дараагийн алхмаа хийнэ.
Эх сурвалж: www.polit.mn

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Голын усны ослын 2 дуудлага бүртгэгдэж, гурван иргэн амиа алдлаа
Засгийн газрын хуралдаан болж байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 65 зөрчил бүртгэгджээ
Балжиннямтай өдөр
Улаанбаатарт өдөртөө +27 градус дулаан
Алба хаагчид 2739 иргэний амь нас, 801.6 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллаа
“Хүүхдийн спорт цогцолбор”-ын бүтээн байгуулалт эхэллээ
Цэндийн Цогтыг Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр томиллоо
Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Гадаад хэргийн сайд Ван И-гийн Монгол Улсад хийсэн айлчлал өндөрлөлөө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах хуваарь
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +25 градус дулаан
Долоодугаар сарын 1-нээс 18 нас хүрээгүй хүүхэд скүтер, мопед, суррон унахгүй
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Өнөөдөр цагаан бич өдөр
Улаанбаатарт өдөртөө +21 градус дулаан
“Тэнгэр” олон улсын наадам зохион байгуулагдаж байна
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван Итэй хэлэлцээ хийв
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И бараалхлаа
Үер, усны ослоос урьдчилан сэргийлэх “Бүү бас” аяныг улсын хэмжээнд өрнүүлж эхэллээ
Улаанбаатарт өдөртөө +18 градус дулаан
ОБЕГ: Алба хаагчид 12 иргэний амь насыг аварч, 167 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Ээж, дүү нараа алдсан таван хүүхэд хоёр өрөө байртай болжээ
Наадмын сорилго барилдаанд О.Мөнх-Эрдэнэ харцага түрүүлэв
Монгол Улсад хүүхдийн салбарын хэвлэл мэдээлэл үүсэж хөгжсөний 100 жилийн ой тохиож байна
Зарим хүмүүсийг төрийн дээд одон медалиар шагналаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байгаль орчны салбарын ажилтан, байгаль хамгаалагчидтай уулзлаа
Сүхбаатарын талбайд “Дэлхийн жижиг, дунд үйлдвэрийн өдөр-2026” үзэсгэлэн худал
Улаанбаатарт өдөртөө +20 градус дулаан
Гавьяат тамирчин Э.Халиунболд, олон улсын хэмжээний мастер П.Мөрөн, 2027 оны “Дакар ралли”
Ерөнхий сайд Н.Учрал: Дулаан, цахилгааны хэрэглээгээ гар утаснаас хянадаг, удирддаг боллоо
Б.Пүрэвдагва: Хүн төвтэй, хүүхдэд ээлтэй, хүртээмжтэй хотын төлөө гол үйл ажиллагаагаа чиг
