АНУ-ын Колумбус хотноо “Arnold classic international 2017” бодибилдинг фитнессийн олон улсын тэмцээн энэ сарын эхээр болж, Монголын бодибилдинг фитнессийн нэгдсэн холбооны тамирчин, Монголын мистер, ОУХМ Г.Дорж аваргын цомын эзнээр тодорч, элэг нэгтнүүдээ баярлуулсан билээ.
Тэрбээр өчигдөр эх орондоо ирсэн бөгөөд Монголын бодибилдинг фитнессийн нэгдсэн холбооны гүйцэтгэх захирал Г.Очир, дэд ерөнхийлөгч С.Болдбаатар, О.Чулуунбилэг нарын удирдлагууд тосон авч, хүндэтгэл үзүүлсэн юм.
Энэ үеэр шинэхэн аварга Г.Доржийн сэтгэгдлийг сонсож, цөөн хором ярилцлаа.
-Зэрэглэл, чансаагаараа дээгүүрт эрэмблэгддэг, Олон Улсын нэр хүндтэй, тэмцээнд амжилттай оролцож, Монголоос анх удаа аваргын цомын эзэн болж, спортын түүхэнд, тэр дундаа бодибилдингийн спортод шинэ хуудас нээж буй танд баяр хүргэж, талархал илэрхийлье?
-Баярлалаа. “Arnold classic international 2017” бодибилдинг фитнессийн олон улсын тэмцээний аваргын цомыг эх орондоо анх удаа авчирч байгаадаа маш их баяртай байна. Намайг бүхий л талаар дэмжиж байсан бүх хүнд чин сэтгэлээсээ талархаж байна.
-Бодибилдингийн спорт өөрөө хүнээс маш их хүчин чармайлт, тэсвэр тэвчээр гаргахыг шаарддаг спорт шүү дээ. Таны хувьд бэлтгэлээ сайн хангасан байсан уу. Хамгийн хүчтэй өрсөлдөгч аль орны тамирчин байсан бэ?
– Arnold classic бол азийн болон дэлхийн аваргын шилдэг тамирчид оролцдог зэрэглэл өндөр тэмцээн. Миний жинд 18 орны 19 тамирчин оролцож, өрсөлдсөн. Тэднээс АНУ-ын тамирчин хүчтэй өрсөлдөгч байлаа. Миний хувьд энэ спортоор 18 жил хичээллэж байна. Энэ хугацаанд шантралтгүй хичээллэж ирснийхээ үр дүнг үзэх сайхан байна.
Энэ тэмцээн мистэр олимпийн дараа, дэлхийн аваргын өмнө эрэмблэгддэг. Өнгөрсөн жил энэ тэмцээнд анх удаа оролцон ч хараахан амжилт үзүүлж чадаагүй.
Үнэхээр энэ тэмцээн азийн болон дэлхийн аваргууд оролцдог, чансаа, зэрэглэл өндөртэй тэмцээн болохоор тамирчдыг ямар хэмжээнд байна вэ гэдгийг харуулаад өгдөг юм билээ.
Өнгөрсөн жил бэлтгэл, сургуулилт дутуу байсныгаа ойлгосон. Энэ жил бэлтгэлээ маш сайн хангасан байсан. Өнгөрсөн жил 75 кг-д орж байсан бол жингээ хасаж, энэ жил 70-кг-д оролцлоо.
– Цаашдын зорилго, төлөвлөгөө, төсөөллөө бидэнтэй хуваалцахгүй юу. Ирээдүйгээ хэрхэн харж байна вэ?
-Надад мэргэжлийн тамирчин болох маш том мөрөөдөл бий.
Arnold classic мэргэжлийн тамирчдын карт өгдөг тэмцээн байгаа. Өөрөөр хэлбэл, энэ тэмцээнд жиндээ хоёр дараалан түрүүлсэн тохиолдолд мэргэжлийн тамирчны эрхтэй болно гэсэн үг.
Тэгэхээр ирэх жил амжилтаа давтвал Монголын анхны мэргэжлийн тамирчин болоход ойрхон байна. Энэ бол тамирчин бүрийн мөрөөдөл байгаа юм.
Ойрын үеийн тэмцээн гэвэл манай улсад Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн таван сарын 18-21-ны хооронд болно. Энэ тэмцээнд оролцоод ирэх жилийн Arnold classic тэмцээндээ бэлдэнэ дээ.
-Амжилт хүсье
-Баярлалаа
Тогтмол бэлтгэлтэй 150 гаруй тамирчин бий
1988 оноос эхлэн жил бүр уламжлал болон зохион байгуулагдсан тус тэмцээнд энэ жил 80 орны 700 гаруй тамирчин өрсөлдсөн байна.
Тус тэмцээний хувьд Олон улсын бодибилдинг фитнессийн холбооны чансаагаар хоёрт эрэмбэлэгддэг нэр хүндтэй тэмцээн юм. Энэ өрсөлдөөнөөс цомын эзэн болно гэдэг бол Монголд бодибилдингийн спорт хурдацтай хөгжиж байгаагийн тод жишээ болов уу.
Монголын бодибилдинг, фитнессийн нэгдсэн холбоо 1993 онд байгуулагдсан бөгөөд 2009 оноос эхлэн үйл ажиллагаа нь эрчимтэй явагдах болсон байна. Одоогийн байдлаар тогтмол бэлтгэлтэй 150 гаруй тамирчин тус холбоонд харьяалагдаж байна.
Мөн нийслэлийн хэмжээнд 5000-6000 хүн бодибилдинг, фитнессээр хичээллэдэг судалгаа байгаа юм. Энэ спортоор зөв техникээр хичээллэвэл монголын тамирчид ОУ-ын томоохон тэмцээнүүдэд амжилт гаргах бүрэн боломж бий гэдгийг Монголын бодибилдинг фитнессийн нэгдсэн холбооны гүйцэтгэх захирал Г.Очир онцолж байв.



Г.Сүрэн

Өндөр хурдны интернэтийн хүртээмжийг нэмэгдүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Дүүрэг бүрд “Хотхоны бага”, “Төрөлжсөн ахлах”, “Олон улсын хөтөлбөртэй” сургууль байгуулах ажил эхэллээ
Өнөөдөр хөх хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +9 градус дулаан
Үндэсний их баяр наадам “Мөнхөд орших монгол ” агуулгын дор зохион байгуулагдана
Отгонтэнгэр хайрхан уулын тэнгэрийг тахих төрийн ёслол боллоо
АТГ: Авлигын эсрэг сургалтад 1396 албан тушаалтныг хамруулав
Төв талбайн эвдэрсэн хавтанг шинэчилж, ногоон байгууламжийн ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо
МСНЭ-ийн Ерөнхийлөгчид нэр дэвшихээр Л.Нинжжамц, З.Боргилмаа, Э.Дагиймаа нар хүсэлтээ өгөөд байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 43 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Голын усны ослын 2 дуудлага бүртгэгдэж, гурван иргэн амиа алдлаа
Засгийн газрын хуралдаан болж байна
Балжиннямтай өдөр
Улаанбаатарт өдөртөө +27 градус дулаан
Алба хаагчид 2739 иргэний амь нас, 801.6 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллаа
“Хүүхдийн спорт цогцолбор”-ын бүтээн байгуулалт эхэллээ
Цэндийн Цогтыг Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр томиллоо
Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Гадаад хэргийн сайд Ван И-гийн Монгол Улсад хийсэн айлчлал өндөрлөлөө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах хуваарь
Б.Пүрэвдагва: Хүн төвтэй, хүүхдэд ээлтэй, хүртээмжтэй хотын төлөө гол үйл ажиллагаагаа чиг
2025 онд барилгын салбарт 100 мянга гаруй ажлын байр бий болжээ
Засгийн газрын хуралдаан болж байна
Төв аймгийн Батсүмбэр сумын түймэрт өртсөн ойг нөхөн сэргээх ажил эхэллээ
Эрчим хүчний салбарынханд төрийн дээд цол, одон, медаль гардуулав
Шадар сайд Н.Номтойбаяр Алтай орчмын дэд бүс нутгийн олон улсын хуралд оролцож байна
Бэлхийн авто замыг хааж, шинэчилнэ
Ерөнхий сайд Н.Учрал: Илүү олон жил төлсөн нь илүү өндөр тэтгэвэр авдаг шударга тогтолцоо
ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зургаадугаар сарын 15-ны өдрөөс эхлэн халуун усны хязгаарлалт хийгдэх газрууд
БНСУ-д олон жил ажиллаж, амьдарч байгаа монголчуудыг гэр бүлтэй нь уулзуулах асуудлыг хөнд
Энэ онд ноос, ноолуур, арьс, ширний салбарт 535 тэрбум төгрөгийн зээл олгоно
Санзайн авто болон явган замын засварыг наймдугаар сарын 15-нд дуусгана
