Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлилгээний чанар, соёлыг сайжруулах, цахим картыг хэрэглээнд бүрэн шилжүүлэх, үйлчилгээг шинэ түвшинд гаргах зорилгоор автобусан дахь бэлэн мөнгөний хайрцгийг хурааж, ирэх сарын 1-нээс эхлэн том оврын автобус, троллейбусны үчлчилгээнд зөвхөн цахим төлбөрийн хэрэгслээр зорчуулахаар боллоо. Энэ талаар нийслэлийн Тээврийн газар, “Улаанбаатар Смарт карт” ХХК-ийн удирдлагууд өнөөдөр мэдээлэл хийлээ.
“Улаанбаатар Смарт карт” ХХК-ийн Үйл ажиллагааны хэлтсийн захирал Р.Ган-Эрдэнэ “Нийтийн тээвэрт 100 хувь картаар зорчих ажлыг эхлүүлсэнтэй холбоотойгоор манай байгууллага бэлтгэл ажлаа бүрэн хангаад байна. Карт цэнэглэх гэрээт цэгүүдээр өнөөдрөөс эхлэн “U-money”картийг 50 хувийн хөнгөлөлттэй буюу 2000 төгрөгөөр борлуулж эхлээд байна. Мөн нийтийн тээврээр ихээр үйлчлүүдэг иргэддээ зориулж сарын турш хязгааргүй зорчих эрхтэй картыг гаргасан байгаа. Энэхүү зартыг том хүн 25 мянган төгрөг, хүүхэд 8000 төгрөгөөр худалдан авах боломжтой. Түүнчлэн иргэдийг картаар бүрэн хангахын тулд хотын захын цэгүүдээр 20 мянган ширхэг картыг иргэдэд үнэгүй тараах ажлыг эхлүүлэх гэж байна. Өнөөдрийн байдлаар нийт иргэдийн 70 хувь орчим нь бэлэн мөнгөөр үйлчлүүлдэг” хэмээлээ.
Бэлэн мөнгөний хайрцаг байршуулснаар нийтийн тээврийн салбарт орох орлого 23 хувиар буурсан гэсэн судалгаа байгаа аж. Картыг хэрэглээнд бүрэн шилжиж буйтай холбогдуулан нийтийн тээврийн хяналтын ажлыг эрчимжүүлэх, автобуснуудад шалгалтын ажлыг зохион байгуулна. Шалгалтаар төлбөрөө төлөөгүй зорчигч илэрвэл авто тээврийн хуулийн дагуу 5000 төгрөгөөр торгох эсвэл албадан ажил хийлгэх арга хэмжээг авах юм байна.
Одоогийн байдлаар карт цэнэглэдэг 438 гэрээт цэг ажиллаж байгаа юм. Ирэх сарын 1-н гэхэд гэрээт цэгийн тоог 500 хүргэх төлөвлөгөөтэй ажиллаж байгаа аж. Түүнээс гадна нийтийн тээврээр зорчихдоо иргэд дараах картын төрлүүдээс сонгон үйлчлүүлэх боломжтой юм.
- Өөрт ойр байрлах ТҮЦ, Дэлгүүрүүдээс Энгийн болон Хүүхдийн U money картыг худалдан авч өөрийн хэрэглээндээ тохируулан цэнэглүүлэн зорчих боломжтой.
- Банкны салбар, ATM, Интернетээр цэнэглэн Нийтийн тээвэр болон бусад төлбөр тооцоонд ашиглан боломжтой “Сити пасс” картаар зорчих боломжтой. Тус картыг Улаанбаатар хотын Хаан банкны салбаруудад картаа захиалан авна. Дэлгэрэнгүй мэдээллийг Хаан банкны 1800-1917 утсаар лавлана уу.
- Гар утасны сим картаа солиулан NFC сим картаараа төлбөрөө төлөн зорчих боломжтой. Тус NFC сим картыг Юнителийн үйлчилгээний салбарт хандаж авна. Дэлгэрэнгүй мэдээллийг 1414, 77778888 утсаар лавлана уу.
- Хязгааргүй зорчих эрхтэй сарын том хүний болон хүүхдийн картыг худалдан авч зорчих боломжтой. Тус картыг нэг удаа худалдан аваад цаашид интернетээр төлбөрөө төлж сунгуулан ашиглах боломжтой юм.

Хүүхдийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг орон даяар эхэллээ
Улаанбаатарт өдөртөө +10 градус дулаан
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 51 зөрчил бүртгэгджээ
Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад ажиллаж, амьдарч буй иргэдтэйгээ уулзлаа
Аравдугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан, нутгийн хойд хэсгээр дунджийн орчим байна
Улаанбаатарт өдөртөө +10 градус дулаан
“Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл өргөн мэдүүлэв
Томуугийн эсрэг дархлаажуулалт нийслэлийн хэмжээнд 67.2 хувьд хүрлээ
Шинэ клип: Дуучин П.Жимсээ “Хос орчлон”
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичитай албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 82 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр улаагчин хонь өдөр
Ерөнхий сайд Н.Учрал “АЙЧИ НАГОЯА-2026” наадамд оролцож буй баг, тамирчдадаа амжилт хүслээ
Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо
Алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргажээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 48 зөрчил бүртгэгджээ
Шинийн 17-ны билэгт сайн өдөр цаг агаар сэрүүхэн байна
ОХУ-аас орж ирсэн ойн түймрийг бүрэн унтраажээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлаа
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад албан ёсны айлчлал хийнэ
Нийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байна
