Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Ж.Сандагсүрэнгийн санаачилгаар “Хоггүй орчин-Эрүүл амьдрал” аян эхэллээ. Нийслэлийн дүүргүүдээс хамгийн том газар нутагтай Сонгинохайрхан дүүрэгт хогны асуудал их бий. Улаанбаатар хотын хог хаягдлын 60 хувь нь тус дүүрэгт байрлах Нарангийн хогийн цэгт төвлөрдөг бөгөөд гэр хороолол ихтэй учраас ахуйн хог хаягдал их байгаа юм. Дүүргийн хэмжээний 32 хорооны нутаг дэвсгэрт нийт 166 үүсмэл хогийн цэг байдаг байна. Энэ нь нийт 1200 орчим рес хог хаягдал гэсэн үг юм. Цас хайлж хур хог ил гарч байгаа энэ үед Сонгинохайрхан дүүргийнхэн “Хоггүй орчин-Эрүүл амьдрал” аян зарлажээ.
Төсөв мөнгөний хүндрэлтэй гээд хогондоо дарагдаад суух биш байгаа бололцоогоо ашиглаж, сүүлийн 3-4 жилд үүссэн үүсмэл хогийн цэгийг арилгаж иргэдийн аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, хог хаяхгүй байх дадал төлөвшүүлэх, үүсмэл болон хур хог хаягдлын цэгийг бүрэн устгах, дахин хог хаягдлын цэг үүсгэхгүй байх үйл ажиллагааг идэвхжүүлэх, хог хаягдлыг бууруулах талаар шинэ арга барил бүхий санал, санаачлагыг дэмжих зорилгоор тус дүүргийн Засаг дарга Ж.Сандагсүрэн 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн А/145 тоот захирамж гаргажээ. “Хоггүй орчин-Эрүүл амьдрал” аянд тус дүүргийн 32 хорооноос гадна нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайн цэвэрлэгээ, үйлчилгээ, хог хаягдал цуглуулалт, тээвэрлэлтийн байгууллагууд оролцох юм. Хогноосоо салахад иргэдийн оролцоо чухал үүрэгтэй. Иргэн бүр хоггүй орчныг бий болгоход гар бие оролцон, шинэ санал санаачлага гарган ажиллахыг уриалж байгаа ажээ. “Хоггүй орчин-Эрүүл амьдрал” болзолт уралдааныг 2017 оны 04 дүгээр сарын 01-нээс 06 дугаар сарын 01-ний өдөр хүртэл зохион байгуулах гэнэ. Мөн Нарангийн энгэрийн хогийн цэгт хог боловсруулах үйлдвэр байгуулах талаар Япон улстай хамтран ажиллах төсөл хэрэгжүүлэх болсон байна. Нүдэнд ил харагдах хог хаягдлаас гадна хөрсний бохирдол, орчны бохирдол иргэдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг. Тиймээс Сонгинохайрханчууд хур хогноосоо салах аяныг ийнхүү эхлүүлжээ.

Хүүхдийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг орон даяар эхэллээ
Улаанбаатарт өдөртөө +10 градус дулаан
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 51 зөрчил бүртгэгджээ
Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад ажиллаж, амьдарч буй иргэдтэйгээ уулзлаа
Аравдугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан, нутгийн хойд хэсгээр дунджийн орчим байна
Улаанбаатарт өдөртөө +10 градус дулаан
“Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл өргөн мэдүүлэв
Томуугийн эсрэг дархлаажуулалт нийслэлийн хэмжээнд 67.2 хувьд хүрлээ
Шинэ клип: Дуучин П.Жимсээ “Хос орчлон”
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичитай албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 82 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр улаагчин хонь өдөр
Ерөнхий сайд Н.Учрал “АЙЧИ НАГОЯА-2026” наадамд оролцож буй баг, тамирчдадаа амжилт хүслээ
Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо
Алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргажээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 48 зөрчил бүртгэгджээ
Шинийн 17-ны билэгт сайн өдөр цаг агаар сэрүүхэн байна
ОХУ-аас орж ирсэн ойн түймрийг бүрэн унтраажээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлаа
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад албан ёсны айлчлал хийнэ
Нийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байна
Г.Тэмүүлэнг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилж,
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дикт Монгол Улсы
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы Ерөнхий санал шүүмжлэл эхэллээ
Шинэ уран бүтээл: Дуучин Н.Ундрал “Би чамд хайртай”
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ
Хаити Улсын Ерөнхий сайд Монгол Улсад талархал илэрхийллээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
