“Эрдэнэс Монгол” ХХК-ийн удирдлагууд Чилийн Коделко компанийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Дэлхийд зэсийн үйлдвэрлэлээрээ тэргүүлдэг энэ компанийнхан ”Монголын уул уурхай геологичдын мэргэжлийн институт”-ын урилгаар ирсэн бөгөөд манай улсын уул уурхайн салбарын болон зэс олборлодог компаниудын үйл ажиллагаатай танилцахаар зорин иржээ.
Чили улс Монголын адил байгалийн баялаг ихтэй бөгөөд ДНБ-ийнх нь 30 хувь, нийт экспортынх нь 70 орчим хувь нь байгалийн баялгаас бүрддэг байна. Коделко компанийн захирал ноён Нелсон Пизаррогийн танилцуулснаар Чили улс 15 тэрбум тонн зэсийн, 50 тэрбум тонн зэсийн хүдрийн нөөцтэй ажээ. Коделко компанийн хувьд өдгөө 100 жилийн түүхтэй, 100 хувь төрийн өмчит компани бөгөөд тус компани 18 мянган ажилтантай, жилд 1,8 сая тонн зэс боловсруулж байгаа нь үйлдвэрлэлийн бүтээмж харьцангуй өндөр аж.
Тус компани зэсээс гадна Кали, Кобалт, өөр бусад төрлийн ашигт малтмалыг олборлодог гэнэ. Цаашид зэс олборлолтын чиглэлээр нэмэлт хайгуул хийх, Азийн орнуудтай хамтын ажиллагаа өргөжүүлэх сонирхолтой байгаа ажээ.
Уулзалтын үеэр “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ц.Түмэнцогт өөрийн болон охин компаниудын үйл ажиллагааг танилцуулж салбарын эрхзүйн орчин сайжирч ил тод хариуцлагатай урт хугацаанд хөгжих боломжтой болж байгааг дуулгасан.
Энэ удаагийн уулзалт хамтын ажиллагааны эхлэл болж байгаад хоёр тал баяртай байгаагаа илэрхийлж, цаашид туршлага солилцон хамтарч ажиллахаар тохиролцлоо.

Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэг өнгөрсөн онд 11 мянга гаруй хүнийг хэвтүүлэн эмчилжээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 65 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +14 градус дулаан
Хүүхдийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг орон даяар эхэллээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 51 зөрчил бүртгэгджээ
Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад ажиллаж, амьдарч буй иргэдтэйгээ уулзлаа
Аравдугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан, нутгийн хойд хэсгээр дунджийн орчим байна
Улаанбаатарт өдөртөө +10 градус дулаан
“Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл өргөн мэдүүлэв
Томуугийн эсрэг дархлаажуулалт нийслэлийн хэмжээнд 67.2 хувьд хүрлээ
Шинэ клип: Дуучин П.Жимсээ “Хос орчлон”
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичитай албан ёсны хэлэлцээ хийлээ
Ерөнхий сайд Н.Учрал “АЙЧИ НАГОЯА-2026” наадамд оролцож буй баг, тамирчдадаа амжилт хүслээ
Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо
Алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргажээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 48 зөрчил бүртгэгджээ
Шинийн 17-ны билэгт сайн өдөр цаг агаар сэрүүхэн байна
Нийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байна
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад албан ёсны айлчлал хийнэ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлаа
ОХУ-аас орж ирсэн ойн түймрийг бүрэн унтраажээ
