Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдал хүндэрч,гаднаас яаралтай тусламж авах хэрэгтэй болчихоод байгаа. Тиймээс гадаадын хөрөнгө оруулалтыг татах, зээл тусламж авах асуудлыг ярьсаар өнөөдөртэй золгож байна.
ОУВС-гаас хөнгөлөлттэй зээл авах тухай он дамжин яригдсан. УИХ-ын хаврын чуулганаар уг асуудлыг эцэслэн шийдвэрлэсэн юм. Тэгвэл удтал хүлээгдсэн зээлийн асуудлыг өчигдөр тус сангийн захирлуудын зөвлөл хэлэлцэн Монголд тусламжийн гараа сунгахаар болжээ.
Монгол Улс ОУВС-гийн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрт хамрагдсанаар 5,5 тэрбум ам.долларын зээлийн эх үүсвэр нээгдэж байна. Энэхүү санхүүжилтийг гурван жилийн хугацаанд авах юм. Үүнээс хоёр тэрбум ам.доллараар нь Хятадын ардын банктай байгуулсан юань, төгрөгийн своп хэлцлийг гурван жилээр сунгахаар батлаад байгаа. Мөн ОУВС-гаас 15 жилийн хугацаатайгаар 440 сая ам.долларын санхүүжилт авч, эхний найман жилд нь үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөн, жилийн хоёр орчим хувиас доош хүүтэй байхаар тохирсон.
Ийнхүү ОУВС Монгол Улсад тусламжийн гараа сунгахаар боллоо. Элгээрээ хэвтсэн эдийн засагт эмчилгээ хийх мөнгөний урсгал нээгдлээ. Харин ямар зарчмаар хэрхэн сэргээх нь төрийн эрх барьж байгаа парламент дахь олонхи шийдэх цаг айсуй.
ОУВС-гийн захирал,хатагтай Кристин Лагардад талархая.


Бүх шатанд хэмнэлтийн горимд шилжиж, найр наадам, зөвлөгөөн, гадаад томилолтыг хориглолоо
Нийслэлийн 30 дугаар сургуулийг 10 дугаар сарын 1-нд ашиглалтад оруулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 95 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
