“Эрдэнэс-Таван толгой” ХК 2017 оны эхний хагас жилийн байдлаар 255.7 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж, улсын төсөвт 149.2 тэрбум төгрөгийн татвар хураамж төвлөрүүлснээр эдийн засгийн сэргэлтэд томоохон дэмжлэг үзүүллээ.
Тус компани 2017 оны I улиралд 76.4 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж, улсын төсөвт 70.3 тэрбум төгрөгийн татвар, хураамж төвлөрүүлсэн бол II улиралд 179.2 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж, 78.9 тэрбум төгрөгийн татвар, хураамж төвлөрүүлэв. “Эрдэнэс-Таван толгой” ХК 2011-2016 онд 268.4 тэрбум төгрөгийн татвар улсад төвлөрүүлж байсан юм. Тэгвэл дээрх 6 жилд төвлөрүүлснээс илүү татвар хураамжийг зөвхөн 2017 онд улсын төсөвт бүрдүүлэх эдийн засгийн тооцоог “Эрдэнэс-Таван толгой” ХК-иас гаргасан байна.
Энэхүү ажлын амжилтад Монгол Улсын Засгийн газар, “Эрдэнэс-Таван толгой” ХК-ийн ТУЗ-аас өгсөн оновчтой шийдвэрүүд нөлөөлсөн байна. Тодруулбал, Цанхийн Баруун уурхайг дахин эхлүүлэх, нүүрс борлуулалтын үнийг анх удаа нээлттэй сонгон шалгаруулалтын зарчмаар борлуулах, нүүрсний үнийг дэлхийн зах зээл дэх өсөлттэй уялдуулж нэмэгдүүлэх гэсэн чиглэл, үүрэг нь компанийг өндөр үр ашигтай ажиллахад чухал нөлөө үзүүлсэн байна. Энэ жилийн хувьд “Эрдэнэс-Таван толгой” ХК 11.5 сая тонн нүүрс экспортлож, 550 сая ам.долларын борлуулалтын орлого олохоор төлөвлөж байгаа аж.
– 2017 оны эхний таван сард Монгол Улс гадаад худалдаанаас тэрбум ам.долларын ашиг олж, уг өсөлтийг нүүрсний салбар хангасан байгааг Үндэсний статистикийн хорооноос мэдээлж байна.

435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 44 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хөх луу өдөр
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
Шинэ клип: Дуучин Э.Чулуунчимэг “Дэлтэй шувуу”
Өв соёлоо тээж яваа уяачдын галаар УИХ-ын дарга С.Бямбацогт зочлон баяр хүргэв
Япон Улсын Эзэн хаан баяр наадмын мэндчилгээ ирүүлжээ
Казахстаны Ерөнхийлөгч К.Токаев мэндчилгээ ирүүллээ
