Ажил үйлсээрээ бусдыгаа манлайлсан нэр бүхий хүмүүст Монгол Улсын Засгийн газар Үндэсний их баяр наадмын өмнө “Хүндэт өргөмжлөл”-өө хүртээдэг билээ. Энэ уламжлалын дагуу өнөөдөр Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат тэргүүтэй Засгийн газрын гишүүд Төрийн ордны Ёслол хүндэтгэлийн танхимд уг шагналыг гардууллаа.
Засгийн газрын “Хүндэт өргөмжлөл”-өөр:
– Стандартчилал, хэмжил зүйн газрын жолооч Л.Лхагвасүрэн
– “Хот тохижилтын газар” ОНӨААТҮГ-ын зам талбайн үйлчлэгч Х.Мөнхтулга
– Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Цэнгэл
– Батлан хамгаалах яамны ахлах мэргэжилтэн О.Нямчулуун
– Гадаад харилцааны яамны Бодлого зохицуулалтын газрын зөвлөх Ж.Сүхээ
– Сангийн яамны ахлах мэргэжилтэн Б.Болормаа
– Нийслэлийн цагдаагийн газрын Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн 2 дугаар хэлтсийн эргүүлийн цагдаа-жолооч Ж.Хадбаатар
– Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны мэргэжилтэн Д.Гэрэлтуяа
– Барилга, хот байгуулалтын яамны ахлах мэргэжилтэн Э.Дондмаа
– Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны мэргэжилтэн Ө.Ганболд
– Зам, тээврийн хөгжлийн яамны мэргэжилтэн П.Наранцэцэг
– Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны ахлах мэргэжилтэн Ш.Эрдэнэцэцэг
– Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны ахлах мэргэжилтэн Г.Наранчулуун
– Эрчим хүчний яамны ахлах мэргэжилтэн П.Даваадорж
– Эрүүл мэндийн яамны ахлах мэргэжилтэн Д.Байгальмаа
– “Их нигүүсэл” ТББ-ын тэргүүн М.Сарнай нар шагнууллаа.
Шагнал гардуулсны дараа Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат хэлэхдээ “Салбар байгууллагынхаа шилдгээр шалгарсан та бүхэндээ Засгийн газрын нэрийн өмнөөс талархал илэрхийлье. Монгол Улсын Засгийн газар үйл ажиллагааны хөтөлбөрөө хэрэгжүүлж, үр дүнд хүргэхэд та бүхний оруулж буй хувь нэмэр, хичээл зүтгэл чухал байсан” гэдгийг онцлон ажлын амжилт, хамгийн сайн сайхан бүхнийг хүслээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.






Бүх шатанд хэмнэлтийн горимд шилжиж, найр наадам, зөвлөгөөн, гадаад томилолтыг хориглолоо
Нийслэлийн 30 дугаар сургуулийг 10 дугаар сарын 1-нд ашиглалтад оруулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 95 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
