“Эрдэнэс-Таван толгой” ХК-ийн уурхайн амнаас Гашуун сухайт авто зам хүртэлх 8.2 км шороон замыг тусгай зориулалтын хүнд даацын авто зам болгох ажлыг 2017 оны 7 дугаар сарын 5-ны өдөр эхлүүлэхээр болов.
Замын барилгын ажлыг “Эрдэнэс Монгол” ХХК болон “Эрдэнэс-Таван толгой” ХК-ийн хамтарсан хөрөнгө оруулалтаар гүйцэтгэн, 2017 оны IV улиралд багтаан ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй байна.
Уг шороон замыг хатуу хучилттай авто зам болгохыг Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, Шадар сайд У.Хүрэлсүх нар газар дээр нь очиж танилцахдаа үүрэг болгосон юм. Одоо ашиглагдаж байгаа Гашуун сухайтын авто зам нь 1 тэнхлэгт 18 хүртэл тонн даацтай байдаг бол шинээр барих авто зам нь 1 тэнхлэгт 23 хүртэл тонн даацтай, уурхайгаас эхэлж трассын 6 дахь км-т төмөр замтай нүхэн гарцаар огтлолцон, 8 дахь км-т төмөр замтай гүүрэн гарцаар огтлолцсоноор Гашуунсухайт чиглэлийн авто замтай холбогдох юм.
“Эрдэнэс-Таван толгой” ХК-ийн 8.2 км авто зам ашиглалтад орсноор орон нутгийн оршин суугчид болон тээврийн жолооч нарын эрүүл, аюулгүй орчинд ажиллаж амьдрах нөхцөл сайжрах, замын хөдөлгөөний аюулгүй байдал хангагдах, шороон замын эвдрэл гэмтлээс болж тээврийн хэрэгсэл замаас гарах, улмаар эрүүл хөрс, ургамлыг гэмтээх, их хэмжээний тоосжилт үүсэх зэрэг байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг арилгах ач холбогдолтой.
Түүнчлэн, шороон замаар тээврийн хэрэгсэл цагт 15-20 км хурдтай явдаг бөгөөд хатуу хучилттай замтай болсноор тооцоот хурд 50 км/цаг хүртэл нэмэгдэж, замын тухайн хэсэг дэх тээврийн эрчим 2 дахин нэмэгдэх давуу талтай.
Дашрамд дурдахад, Засгийн газрын 2017 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн ээлжит хуралдаанаар Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн авто замтай зэрэгцээ 250 км их даацын хатуу хучилттай автозам барихаар шийдвэрлэсэн бөгөөд 8.2 км авто замыг дээрх параллель авто замын хүчин чадалтай уялдуулж, даацыг нэмэгдүүлж тооцсон нь онцлог болсон.
Одоогийн байдлаар Таван толгой- Гашуунсухайт чиглэлийн 239 км авто замаар өдөрт 1000-1300 хүртэл тээврийн хэрэгсэл нэвтэрдэг. Харин 250 км параллель авто замууд ашиглалтад орсноор тээвэрлэлт 2.5 дахин өсч, нүүрсний экспорт нэмэгдэхээс гадна мөн ажлын байр нэмэгдэх боломжтой юм.



“Явган алхалт бол иргэн бүрд хүртээмжтэй нийгмийн эрүүл мэндийн бодлого”
УИХ-ын дарга С.Бямбацогт КОП17 бага хурлыг бодит үр дүнд хүргэж, хөрөнгө оруулалт татахад анхаарч ажиллахыг үүрэг болгов
Эхний 24 цагийн байдлаар 60,557 хүүхэд цэцэрлэгт бүртгүүлээд байна
Наймдугаар сарын 17-28-ны өдрүүдэд богино эргэлтийн хоёр чиглэлд автобус үнэ төлбөргүй үйлчилнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 69 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +25 градус дулаан
Наймдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Бүх шатанд хэмнэлтийн горимд шилжиж, найр наадам, зөвлөгөөн, гадаад томилолтыг хориглолоо
Нийслэлийн 30 дугаар сургуулийг 10 дугаар сарын 1-нд ашиглалтад оруулна
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ

БАТТУЛГА ТУН МУУ ХҮН ЮМ.ИЙМ ХҮН ЕРӨНХИЙЛӨГЧ БОЛЖ ТААРАХГҮЙ.