Амарч, зугаалахад хамгийн тохиромжтой зуны улиралд, байгалийн сайханд найз нөхөд, гэр бүлээрээ амарч, зугаалахаар төлөвлөж буй хүн бүрт зориулж Монгол Улсын 2015, 2016 оны шилдэг амралт, сувиллаар шалгарсан “Баатарван цогцолбор” шинэ өргөтгөл болох “Гэр бүлийн зочид буудал” нээлээ.
Шинэ өргөтгөлд жилийн дөрвөн улиралд ажиллах бассейн, фитнесс, массаж, цэцэрлэгт хүрээлэн, хүүхдийн тоглоомын төв, насанд хүрэгчдийн тоглоомын төв байхаас гадна орон орны хоолоор үйлчлэх болно. Мөн өндөр хурдны интернэт, кабелийн телевиз IPTV үйлчилгээ нэвтэрсэн гэр бүлийн өрөө, хүүхдийн өрөө, бүтэн люкс өрөөнүүдийн сонголттой юм.




Ази тивийн 2017 оны шилдэг эмнэлэг “Гранд Мед” эмнэлгийн харьяа “Баатарван” амралт, сувиллын цогцолбор нь Улаанбаатар хотоос 580км, Эрдэнэт хотоос 180 км зайд Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Гуртын гүүрний дэргэд, далайн түвшинээс 900 метрийн өндөрт байрладаг хүний зүрх судасны үйл ажиллагааг дэмжсэн таатай нөхцөлтэй, жилийн дөрвөн улирлын турш нэг ээлжиндээ 170-190 хүн үлээн авах хүчин чадалтай, Монголын хамгийн том, амралт сувиллын цогцолбор юм.

Тус сувиллын хамгийн чухал давуу тал бол “Гранд Мед” эмнэлгийн шилдэг мэргэжилтнүүд, мэргэжлийн эмч сувилагч нар амрагч сувилуулагч нарын эрүүл мэндэд онцгойлон анхаарч мэргэжлийн бүх талын үйлчилгээг ур чадварын өндөр түвшинд хүргэдэг.
Тухайлбал, бүх төрлийн шинжилгээ хийлгэж, оношоо тогтоолгон физик эмчилгээ, цэгэн эмчилгээ, давсан зам, татлага, усан болон зүүн эмчилгээ гэх зэрэг олон төрлийн эмчилгээ сувилгааг чанарын өндөр түвшинд бүхий л насныханд зориулан хийдэг тул та бүхэн эрүүл саруулыг олж, хаана ч байхгүй тав тухтай орчин, байгалийн сайханд хамгийн дурсамжит сонирхолтой аялал, амралтыг нэгэн зэрэг мэдрэх боломжтой юм.

Үүнээс гадна Монгол орны хэмжээнд тулгамдаж буй аюулт өвчин болох чихрийн шижин, ходоодны өвчлөлийг анагаах шидтэй гайхамшигт рашааныг өглөө бүр мэргэжлийн эмчийн зөвлгөөгөөр булгийн ундрага дээр нь очин хүртэх боломж нээлттэй юм.

Мөн гэр кемп болон трейллер амралтын хотхоныг цогцоор нь тохижуулсан ба нэг ээлжиндээ 75-85 хүн хүлээж авах хүчин чадал бүхий амралт нь голын эрэг дагуу байрлах тул эрхэм та байгалийн сайханд тухлаг лоунжаар үйлчлүүлэн, амралт чөлөөт цагт тань зориулсан спорт талбайд сагсан бөмбөг, гарбөмбөг ,талбайн теннис, тоглох боломжтой ба снукер, пүүл биллъярд, ширээний теннис, хуурай саун, бүжгийн заал, гоо сайхан-массаж, үсчин, ресторан, кино театр, супермаркет, даам, шатар, дартс, ширээний хөл бөмбөг гэхчилэн олон сонирхолтой тоглоом үйлчилгээ таныг хүлээж байгаа.

Түүнчлэн бямба гараг бүр “Баатарван” амьд хөгжмийн хамтлаг шоу тоглолт зохион байгуулахын зэрэгцээ хамтлаг, дуучид Улаанбаатар хотоос зорин очиж амрагч үйлчлүүлэгчдэд тоглолтоо сонирхуулдаг уламжлал тогтсоноос гадна өдрийн цагаар хүссэн киногоо үзэх боломжтой аж.
Дашрамд дуулгахад, амрахаар төлөвлөж буй хүмүүс http://www.baatarvan-amralt.mn/ сайтаар зочилж, амралтын газар, өрөөнүүд болон бүхий л орчныг 3D хэлбэрээр үзэж сонголтоо хийх боломжтой. Мөн 77010000, 88729991, 88061763 дугааруудад холбогдож захиалгаа өгөхөд болно.

Улаанбаатар-Баатарван чиглэлд сар бүрийн 9,19,29 -нд өөрийн унаагаар үйлчилдэг.

“Явган алхалт бол иргэн бүрд хүртээмжтэй нийгмийн эрүүл мэндийн бодлого”
УИХ-ын дарга С.Бямбацогт КОП17 бага хурлыг бодит үр дүнд хүргэж, хөрөнгө оруулалт татахад анхаарч ажиллахыг үүрэг болгов
Эхний 24 цагийн байдлаар 60,557 хүүхэд цэцэрлэгт бүртгүүлээд байна
Наймдугаар сарын 17-28-ны өдрүүдэд богино эргэлтийн хоёр чиглэлд автобус үнэ төлбөргүй үйлчилнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 69 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +25 градус дулаан
Наймдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Бүх шатанд хэмнэлтийн горимд шилжиж, найр наадам, зөвлөгөөн, гадаад томилолтыг хориглолоо
Нийслэлийн 30 дугаар сургуулийг 10 дугаар сарын 1-нд ашиглалтад оруулна
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
