Эрдэнэт үйлдвэрийн уурхайчин хамт олон энэ оны эхний хагас жилд ажлын бахдам амжилт гаргаж, наадмаа урам зоригтой угтаж байна. Эхний хагас жилийн үйлдвэрлэлийн болон эдийн засгийн төлөвлөгөөт зорилтыг бүх үзүүлэлтээр нь 101-ээс дээш хувиар биелүүлж, улс, орон нутгийн төсөвт 269 тэрбум төгрөгийг төвлөрүүллээ. Ийнхүү амжилттай ажилласан хамт олноо үйлдвэрийн удирдлага хөхиүлэн урамшуулах шийдвэр гаргалаа.
Компанийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэн үйлдвэрийн цех, нэгжийн удирдлагууддаа итгэл хүлээлгэн, тэднийг ажилтнууддаа урамшууллын хуваарилалтыг хийхдээ, ажил мэргэжил, хөдөлмөрийн бүтээмжийн өсөлт, гүйцэтгэлийн үр дүн, оруулсан хувь нэмэр зэргийг харгалзан олгохыг зөвшөөрчээ. Энэ нь компанийг амжилттай ажиллахад ажилтан бүрийн оруулсан бодит хувь нэмэр, идэвх зүтгэл, оролцоог шударгаар үнэлэн, цаашид ажилтан бүрийн хүчин чармайлт, бүтээлч ажиллагааг нэмэгдүүлэхэд чиглэсэн шинэлэг бодлого болж байна. Үйлдвэр нь нийгмийн хариуцлагын хүрээнд ажилтнуудынхаа цалин хангамж, эрүүл мэндийн асуудалд онцгой анхаарч байгаа. Энэ оны тавдугаар сарын нэгнээс ажилтнуудынхаа цалинг 10 хувиар нэмэгдүүлсэн, долдугаар сарын нэгнээс сар бүр олгодог ажлын үр дүнгийн урамшууллын сангийн хэмжээг 20 хүртэл хувиар нэмэгдүүлэх шийдвэр гаргасан билээ.
Наадмын өмнө ажилчдад хүргэх өөр нэг таатай мэдээ байна. Саяхан үйлдвэрээс уурхайчдын нийгмийн асуудлаархи зөвлөгөөнийг зохион байгуулсан. Тус зөвлөгөөнд оролцогчдоос дэвшүүлсэн санал, санаачлагыг ажил болгож, хэрэгжүүлэх ажлын төлөвлөөг ерөнхий захирал 2017 оны зургадугаар сарын 21-нд баталсан. Эдгээр чухал ажлуудын дотор компанийн ажилтануудын эрүүл мэндийг сахин хамгаалах ажил тэргүүлэх чиглэл болж тусгагдсан юм. Ингэсний үр дүнд, наадмын дараагаас компанийн ажилтнууд амралт, ажлын цагаа зохицуулан, хуваарийн дагуу “Медипас” эмнэлэгт урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоо хийлгэх болж байна.
Олон нийттэй харилцах алба

Бүх шатанд хэмнэлтийн горимд шилжиж, найр наадам, зөвлөгөөн, гадаад томилолтыг хориглолоо
Нийслэлийн 30 дугаар сургуулийг 10 дугаар сарын 1-нд ашиглалтад оруулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 95 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
