Монгол орны хойд болон төвийн аймгуудад гарсан ой хээрийн түймэрийг унтраахад төр болон хувийн хэвшлийн байгууллагууд, иргэд идэвхтэй оролцож, байгаль орчноо хамгаалах үйлсэд нэгдэж буй. Зам тээврийн салбарынхан ч ой хээрийн түймрийг унтраахад бие сэтгэлээрээ оролцож байна.
Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат энэ сарын 16-ны өдөр ой хээрийн түймэрт шаардлагатай гал унтраах ажилд бэлэн байх үүрэг чиглэлийг салбар газруудад өгсөн байна. Үүний дагуу шаардлагатай тохиолдолд нэмэлт хүчээр ажиллахын тулд “Чингис хаан” ОУНБ-ын Аврах, гал унтраах албаны бие бүрэлдэхүүн өндөржүүлсэн бэлэн байдалд орж шаардлагатай багаж хэрэгслийг бэлтгэн ажиллажээ. Мөн иргэний нисэхийн залуучуудын холбооноос хандивын уриалга гаргаж, Томас айр компани 2тн устай JU1918 онгоцоор хоёр удаа Батсүмбэрийн галын голомтод нислэг үйлдэж гал унтраагаад буй аж. Цаашид шаардлага гарсан буюу захиалга өгсөн тохиолдолд 2тн устай JU1918 онгоц бэлэн байдалд байна.
Түүнчлэн УБТЗ-ын хэмжээнд байгаа 11 галын машин 40 хүний бие бүрэлдэхүүн болон 2 гал унтраах галт тэрэг, шүхэрчин буулгах жижиг онгоц, гал унтраах усаар бөмбөгдөх онгоцыг бэлэн байлгаж, шаардлагатай арга хэмжээг шуурхай авч ажиллажээ.
Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл тосгоны орчимд гарсан ой хээрийн түймэрийг унтраахад УБТЗ-ын Залуучуудын төв байгууллага нэгдэж “Эх орноо аварцгаая” уриалгыг нийт шугам замын хэмжээнд дэвшүүлсэн ажиллаж байна.
Дээрх уриалгын хүрээнд Зүүнхараа зангилааны төмөр замчин залуус, орон нутгийн залуустай хамтран хандивын аян өрнүүлж, усаар шүрших төхөөрөмж, нэг тоннын багтаамжтай усны сав, гал үлээх хэрэгсэл зэрэг зургаан сая гаруй төгрөгийн үнэ бүхий эд материал, багаж хэрэгслийг цуглуулан түймэр унтраахад гар бие оролцож буй хүмүүст хүлээлгэж өгчээ.
Мөн Зүүнхараа дахь Гал унтраах ангийн “галын галт тэрэг”-ийг Түнхэл өртөө рүү шуурхай тушаалаар явуулжээ. Төмөр замчид хандивын аянаар цуглуулсан эд зүйлсээ уг галт тэргээр зөөвөрлөн хүргэсэн байна.
Түүнээс гадна Зүүнхараа дахь Ачааны вагон засварын депо, Зүүнхараа өртөө, Барилга ашиглалт үйлчилгээний I анги, Замын хэсэг, Дохиолол холбооны I анги зэрэг байгууллагын нийт 200 гаруй залуус сайн дураараа зохион байгуулалтад орон гал түймрийн голомтод ажиллаж байна. Төмөр замчдын ар гэрийнхэн ч түймрийн голомтод ажиллаж байгаа хүмүүст хоол хүнс, хувцас хэрэгслээр тусалж, албан байгууллагуудын удирдлагаас ажилтнуудаа байгалийн гамшгийн эсрэг тэмцэх үйлст оролцох нөөц бололцоогоор хангаж ажиллажээ.

Үндэсний их баяр наадам “Мөнхөд орших монгол ” агуулгын дор зохион байгуулагдана
Отгонтэнгэр хайрхан уулын тэнгэрийг тахих төрийн ёслол боллоо
АТГ: Авлигын эсрэг сургалтад 1396 албан тушаалтныг хамруулав
Төв талбайн эвдэрсэн хавтанг шинэчилж, ногоон байгууламжийн ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо
МСНЭ-ийн Ерөнхийлөгчид нэр дэвшихээр Л.Нинжжамц, З.Боргилмаа, Э.Дагиймаа нар хүсэлтээ өгөөд байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 43 зөрчил бүртгэгджээ
Дашнямтай өдөр
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Голын усны ослын 2 дуудлага бүртгэгдэж, гурван иргэн амиа алдлаа
Засгийн газрын хуралдаан болж байна
Балжиннямтай өдөр
Улаанбаатарт өдөртөө +27 градус дулаан
Алба хаагчид 2739 иргэний амь нас, 801.6 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллаа
“Хүүхдийн спорт цогцолбор”-ын бүтээн байгуулалт эхэллээ
Цэндийн Цогтыг Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр томиллоо
Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Гадаад хэргийн сайд Ван И-гийн Монгол Улсад хийсэн айлчлал өндөрлөлөө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах хуваарь
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил бүртгэгджээ
Долоодугаар сарын 1-нээс 18 нас хүрээгүй хүүхэд скүтер, мопед, суррон унахгүй
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Улаанбаатарт өдөртөө +20 градус дулаан
Гавьяат тамирчин Э.Халиунболд, олон улсын хэмжээний мастер П.Мөрөн, 2027 оны “Дакар ралли”
Ерөнхий сайд Н.Учрал: Дулаан, цахилгааны хэрэглээгээ гар утаснаас хянадаг, удирддаг боллоо
Б.Пүрэвдагва: Хүн төвтэй, хүүхдэд ээлтэй, хүртээмжтэй хотын төлөө гол үйл ажиллагаагаа чиг
2025 онд барилгын салбарт 100 мянга гаруй ажлын байр бий болжээ
Засгийн газрын хуралдаан болж байна
Төв аймгийн Батсүмбэр сумын түймэрт өртсөн ойг нөхөн сэргээх ажил эхэллээ
Эрчим хүчний салбарынханд төрийн дээд цол, одон, медаль гардуулав
Шадар сайд Н.Номтойбаяр Алтай орчмын дэд бүс нутгийн олон улсын хуралд оролцож байна
Бэлхийн авто замыг хааж, шинэчилнэ
Ерөнхий сайд Н.Учрал: Илүү олон жил төлсөн нь илүү өндөр тэтгэвэр авдаг шударга тогтолцоо
ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
