БНХАУ-ын буцалтгүй тусламжаар өнгөрсөн оны есөн сараас эхлэн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн “Хөгжлийн төв”-ийн барилгын ажлыг эхлүүлээд байна.
Тэгвэл өнөөдөр Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү, ХНХЯ-ны Хөрөнгө оруулалтын үйлдвэрлэлийн хэлтсийн дарга Г.Анар, ЗТХЯ-ны Хяналт, шинжилгээ үнэлгээ дотоод аудитын газрын дарга Т.Гомбосүрэн ,Нийслэлийн газрын албаны орлогч дарга Д.Нямдаваа, Гаалийн ерөнхий газрын татварын орлогын газрын дарга П.Жанцанхорлоо болон бусад албаны хүмүүс тус “Хөгжлийн төв”-ийн барилгын ажлын явцтай танилцлаа.
Өнөөдрийн байдлаар тус “Хөгжлийн төв”-ийн барилга угсралтын ажил 40 гаруй хувьтай явагдаж байгаа бөгөөд Хятадын төмөр замын 4 дүгээр товчоо гүйцэтгэгч компаниар ажиллаж байна.
Энэ үеэр Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү “Нийслэлийн Засаг даргын тамгын газрын зүгээс боломжтой бүх зүйл дээр туслалцаа үзүүлэн ажиллах болно. Барилгын баруун талд байгаа айлын газрыг ирэх долоо хоногт Нийслэлийн газрын албанаас чөлөөлөхөөр боллоо. Зураг төсөл тодорхой бас ойлгомжтой байх хэрэгтэй. Гарц, орцны зургийг мөн тодорхой болгох хэрэгтэй. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан томоохон бүтээн байгуулалтыг хийж хэрэгжүүлж байгаа танай компанид талархаж байна.” хэмээлээ.
2019 онд ашиглалтад орох эмчилгээ, асаргаа, амралт сувилалын цогц төв болох “Хөгжлийн төв” -өөр 21 аймаг, нийслэлийн есөн дүүргийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд үйлчлүүлэх боломжтой ажээ.
Төслийн нийт өртөг нь 181 сая юан буюу 63,3 тэрбум төгрөгийн төсөвтэй бөгөөд тавилга, тоног төхөөрөмжийг мөн шийдэж байгаа аж.



Бүх шатанд хэмнэлтийн горимд шилжиж, найр наадам, зөвлөгөөн, гадаад томилолтыг хориглолоо
Нийслэлийн 30 дугаар сургуулийг 10 дугаар сарын 1-нд ашиглалтад оруулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 95 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
