2017 онд Улаанбаатар хотод нийт 15 авто зам, замын байгууламжийн төсөл, арга хэмжээг хэрэгжүүлж эхлээд байна. Үүнд шинээр 30,42 км авто зам, 116,15 м гүүр, 2,1 км авто замын өргөлгөл шинэчлэл, 47,15 км замын гэрэлтүүлгийн ажлыг хийж гүйцэтгэхээр төсөл зарлаж, шалгарсан компаниуд ажлаа эхлүүлжээ.
Тэгвэл өчигдөр Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү, НАЗХГ-ын орлогч дарга Б.Индра, НГА-ны орлогч дарга Д.Загдсамбар, НГА-ны Газар чөлөөлөх хэлтсийн дарга н.Энхтөр болон бусад ажлын хэсгийнхэн Нийслэлд тавигдаж буй авто замын ажилтай үргэлжлүүлэн танилцаж, холбогдох албаныханд үүрэг даалгавар өгч ажиллалаа.
Ажлын хэсгийнхэн Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо Авто плазагийн уулзварын өргөтгөл, шинэчлэлийн ажилтай танилцаж ажлаа эхлүүллээ. Тус ажлыг гүйцэтгэгчээр “Велдедлайне Монголиа” ХХК шалгарч ажлаа эхлүүлсэн бөгөөд ажлын явц 40 хувьтай байгаа аж.
Харин Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо Богд Жавзандамбын гудамжны уулзварын өргөтгөл, шинэчлэлтийн ажлын гүйцэтгэгчээр “Ди Вэй Кэй Би” ХХК шалгарч, одоогийн байдлаар ажлын явц 50 хувьтай, Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо “Өгөөж чихэр боов ХХК-ий баруун урд уулзварын өргөтгөлийн ажил эхэлсэн бөгөөд гүйцэтгэгч компаниар “Эх голомтын элч” ХХК шалгаран ажиллаж байна. Ажлын явц 30 гаруй хувьтай байгааг компанийхан танилцуулж байлаа.
Энэ үеэр Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү “НГА, НАЗХГ-ын ажлын хэсгийнхэн нийслэлд тавигдаж буй авто замын ажлыг хугацаанд нь чанартай барьж, хүлээлгэж өгөх хэрэгтэй. Мөн газар чөлөөлөлтөд өртөж байгаа аж ахуй нэгж, айл өрхүүдийн газрын үнэлгээг хурдан шуурхай гаргах, ажил гүйцэтгэгч компаниудын ажлын биелэлтийг тухай бүрт нь шалгаж, үүрэг даалгавар өгч ажиллах хэрэгтэй. Дээрх авто замуудын уулзварыг өргөтгөснөөр зорчих хэсгийн нэвтрэх чадвар нэмэгдэж, замын түгжрэл тодорхой хэмжээгээр багасана. Шинээр хийж гүйцэтгэж буй 15 авто замын ажлыг найман сардаа хийж дуусгах хэрэгтэй.” хэмээлээ.
Үүнээс гадна Их тойруу, Токиогийн гудамж, Дарь эхийн уулзварын зүүн талд 48 дугаар сургуулийн хойно баригдаж буй явган хүнд зориулсан гүүрэн гарцын ажилтай танилцлаа.
НАЗХГ-ын орлогч дарга Б.Индра “Явган хүнд зориулсан гүүрэн гарцын ажлыг “ЗМЗ” ХХК хийж гүйцэтгэж байгаа. Одоогийн байдлаар ажлын явц 30 гаруй хувьтай байна. Тус гүүрэн гарц ашиглалтад орсноор зам тээврийн осол басагч, зорчих хэсгийн замын хөдөлгөөн сайжрах боломж бүрдэх юм. Тус гүүрэн гарцын хувьд ирэх сарын 31-ны өдөр хүлээлгэн өгөх ёстой. НАЗХГ-ын зүгээс нийслэлд хийгдэж байгаа замуудад хяналт шалгалт хийж ажиллаж байна.” хэмээлээ.
Улаанбаатар хотын авто зам, замын байгууламжийн арчлалт, ашиглалтад хяналт тавих хүрээнд энэ жил
- 19 байршилд Чулуун зам барих
- 25000 м2 авто замын урсгал болон ээлжит засвар
- 5 байршилд гэрлэн дохио засвар
- 62248 м2 авто замын тэмдэг тэмдэглэгээ
- 7 байршилд гүүр хоолой туннел засвар
- 12 байршилд замын ус зайлуулах шугам, худгийн засвар
- 13 байршилд нийтийн тээврийн зогсоол
- 8 байршилд хайс, тэмдэг, тоноглол
- 16 сургуульд сургууль орчмын хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулах
- 100 ширхэг худгийн таг өндөрлөх зэрэг ажлыг хийж гүйцэтгэхээр болж ажлаа эхлүүлжээ.

Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
40 дэх удаагийн “Номын баяр” 9 дүгээр сарын 18-20-ны өдрүүдэд болно
Улаанбаатарт өдөртөө +14 градус дулаан
2027 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0–20.0 мянган тонн нөөцийн мах бэлтгэнэ
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
“Үндэсний бичиг, соёл, номын өдрүүд”-ийг 40 дэх удаагаа тэмдэглэн өнгөрүүлнэ
Аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлага бүртгэгджээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
Монгол Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганыг нээж Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын хэлсэн үг
УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулган 69 хувийн ирцтэйгээр эхэллээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 93 зөрчил бүртгэгджээ
Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн нутагт орших Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн удирдах албан тушаалтнуудад үүрэг, даалгавар өглөө
Н.Учрал: Цалин, тэтгэвэр нэмэх, орон сууцжуулах зэрэг иргэнээ бодсон шийдвэрт боломжоо бүрэн дайчилж байна
Нийтийн тээвэр, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх үүрэг өглөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
Улаанбаатарт өдөртөө +23 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
Багануур, Багахангай, “Чингис хаан” олон улсын нисэх буудал чиглэлийн автобусанд суудал урьдчилан захиалж болно

Бат-Үүлийн хийж байсан ажлуудыг л хийж байна шүү дээ МАНгаруудад шинээр сэдэх ухаан байхгүй давхар зам бариач тэгвэл олон уулзвар багасч бүр түгжрэл багасана ш дээ уулзваруудыг гүүрэн замаар холбо