Уламжлалт сэтгүүл зүйд мэдээ мөн, эсвэл бишийн тухай маргаан өрнөх нь түгээмэл. Тэгвэл одоо хуурамч буюу зохиомол мэдээ гэсэн бас нэгэн ангиллын тухай дэлхийн хэвлэлүүд ид хэлэлцэж байна. Хуурамч мэдээг сэтгүүл зүйн хэлээр нугас мэдээ гэдэг.
Үүслийн хувьд өнө эртнийх. Хэвлэл гээч юм үүссэн цагаасаа жигтэй сонинд дуртай уншигчийнхаа хорхойг дарах гэж үйлээ барж ирсэн. 1770-аад онд Францын хөдөө аж ахуйн нэгэн сонин борлуулалтаа нэмэгдүүлэх зорилгоор нугас агнах нэгэн шинэ аргын тухай мэдээ нийтэлжээ. Уг нь ердөө Мянгуужингийн үлгэрээс санаа авсан хэрэг. Урт утсанд уясан боргоцойг нугасанд залгиулах аргаар хориод нугас нэгэн дор агнах зохиомол түүх. Шинэ аргын талаар шуугиан дэгдсэнээр зогсохгүй туршиж үзсэн зарим нь уураа барьж ядан сонины газарт гомдол гаргасан нь мөнөөх сониныг хэсэгтээ л алдаршуулсан гэдэг. Ийнхүү хуурамч мэдээ нэршлээ олсон түүхтэй. Нугас мэдээ гэдэг нь зохиомжлон бодож олдог хэр нь хүний сониуч зангийн үрээр олны анхаарлыг татаж, шуугиан тарих увдис агуулдаг мэдээ гэсэн үг.
Шилдэг жишээ татая:
ТРАМП VS “НУГАС МЭДЭЭ”

Бараг бүх хэвлэлүүд түүний эсрэг зогсох цагт халаасанд нь жиргээ л тонгочиж байсан нь үнэн. Бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэлснээс хойших анхны Хэвлэлийн бага хурал дээр Дональд Трамп CNN-ийн Цагаан ордон хариуцсан сэтгүүлч Жим Аскота руу чичлэн “Чи бол хуурамч мэдээ” хэмээх трэнд үгээ хэлсэн юм.
Тэр цагаас хойш CNN, New York Times гээд хэвлэлүүдийн талаар ангайх бүртээ “хуурамч мэдээ” хэмээх үгийг заавал дагалдуулах болсон билээ. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд өс санах хувийн шалтгаан түүнд бий. Тэгээд ч “хуурамч мэдээ” хэмээх хаяг өөрт нь илүү хүртээлтэй баймаар.
Сонгуулийн кампанит ажлынхаа үеэр таван чөлөөгүй жиргэдэг байсан Трамп нугас жиргээг нь өөгшүүлэн дэмжигч бүхэл бүтэн армийг бий болгож чадсан. Обама Америкт төрөөгүй (энэ мэдээ худлаа гэдгийг сүүлд нь зөвшөөрсөн), цаг уурын өөрчлөлт гэдэг нь зохиомол зүйл, Мексик болон АНУ-ын хилийг тусгаарласан хана босгоно, АНУ-ын хилээр нэг ч лалын шашинтныг алхуулахгүй гэхчлэн поп жиргээнүүд дэмжигчдийнх нь цөсийг жинхэнэ хөөргөсөн.
Гэвч утасны цаанаас жиргэж суух амархан, харин утсаа тавиад улсаа засах амаргүй байгаа бололтой. Өдөр бүр л Цагаан ордны албанаас чөлөөлөгдөх мэдэгдлүүд хөвөрч зарим нь бүр томилогдоод хэдхэн хоногийн дараа халагдсанаа зарлах.
Иймэрхүү маягаар улсаа засаж суугаа Трамп өнгөрсөн хавар Ройтерсын сурвалжлагчид “Өмнөх амьдралаас минь хамаагүй их ажилтай юм. Би уг нь арай амархан байна гэж төсөөлж байлаа” хэмээн гомдол мэдүүлсэн удаатай. Ямар ч гэсэн тэр жиргэсээр байгаа. Жиргээгээ “орчин үеийн Ерөнхийлөгчийн ажлын хэсэг” хэмээн тайлбарлаж байсан юм.
Трамп хэвлэлүүдийн талаар ам ангайх бүртээ хуурамч хэмээн цоллож буй ч Америкийн хэвлэл түүнд бууж өгөх янз алга байна.
ХАРИН МОНГОЛ УЛСЫН ХУВЬД
Монголд мэдээ мэдээлэл, ухуулга сурталчилгааг тархаах хамгийн үр дүнтэй арга нь амнаас ам дамжсан яриа байдаг. Үнэ цэн шингэсэн сэтгүүлчийн бүтээлийг судалж суухаар хорон үгтэй жиргээг илүүд үзнэ гэсэн үг. Үйл явцыг өөрийн тал руу эргүүлэхийн тулд зохион байгуулалттайгаар хэрэглэдэг ухуулгын энэ аргын төлөө улс төрийн хүчнүүд тоймгүй их хөрөнгө хүч зарж ирсэн.
Уг нь нийгмийн сүлжээ бол мэдээллийн хэрэгслийн нэг хэлбэр төдий. Гэвч одоохондоо түүнд дүрэм гэж алга. Тэвдэж явахад тэвнээр тусал гэдэг шиг жиргээ шиг хямд төсөр хэр нь үр нөлөөтэй арга өөр алга аа. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ нугас мэдээ тархаах үйл хэрэгт оройлон зүтгэсэн нь нууц биш.
Жишээ нь: Нэр зүсгүй нэг хаягаас Энхболдын эмээ чинь шувуун хөлт хужаа юм гэнэ ээ гэнгүүт л хуурай өвсөнд тавьсан түймэр лугаа тарж байх.
Араас нь Монгол ялна аа хэмээн зүрхийг нь хөөргөх. Тэвдэж явахдаа хэрэглэсэн том том тэвнүүд нь алс хэтдээ ямар гай удахыг одоохондоо таашгүй.
Шинэ Ерөнхийлөгч маань Трампаас дутахгүй олон поп амлалт өгсөн.
Томоос нь дурдвал иргэдийнхээ банкны өрийг хүчингүй болгоно гэчихсэн. “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцаан дээр “Эрдэнэт”-ийн хувьцааг нэмээд бултаараа хувааж авна. Эдийн засгийн хямрал хийгээд түүнийг эмчлэх ОУВС-гийн хөтөлбөр цаашаа шүү. Бидэн шиг баян улс таван тэрбумаар дутлаа юу…

Өндөр хурдны интернэтийн хүртээмжийг нэмэгдүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Дүүрэг бүрд “Хотхоны бага”, “Төрөлжсөн ахлах”, “Олон улсын хөтөлбөртэй” сургууль байгуулах ажил эхэллээ
Өнөөдөр хөх хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +9 градус дулаан
Үндэсний их баяр наадам “Мөнхөд орших монгол ” агуулгын дор зохион байгуулагдана
Отгонтэнгэр хайрхан уулын тэнгэрийг тахих төрийн ёслол боллоо
АТГ: Авлигын эсрэг сургалтад 1396 албан тушаалтныг хамруулав
Төв талбайн эвдэрсэн хавтанг шинэчилж, ногоон байгууламжийн ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо
МСНЭ-ийн Ерөнхийлөгчид нэр дэвшихээр Л.Нинжжамц, З.Боргилмаа, Э.Дагиймаа нар хүсэлтээ өгөөд байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 43 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Голын усны ослын 2 дуудлага бүртгэгдэж, гурван иргэн амиа алдлаа
Засгийн газрын хуралдаан болж байна
Балжиннямтай өдөр
Улаанбаатарт өдөртөө +27 градус дулаан
Алба хаагчид 2739 иргэний амь нас, 801.6 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллаа
“Хүүхдийн спорт цогцолбор”-ын бүтээн байгуулалт эхэллээ
Цэндийн Цогтыг Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр томиллоо
Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Гадаад хэргийн сайд Ван И-гийн Монгол Улсад хийсэн айлчлал өндөрлөлөө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах хуваарь
Б.Пүрэвдагва: Хүн төвтэй, хүүхдэд ээлтэй, хүртээмжтэй хотын төлөө гол үйл ажиллагаагаа чиг
2025 онд барилгын салбарт 100 мянга гаруй ажлын байр бий болжээ
Засгийн газрын хуралдаан болж байна
Төв аймгийн Батсүмбэр сумын түймэрт өртсөн ойг нөхөн сэргээх ажил эхэллээ
Эрчим хүчний салбарынханд төрийн дээд цол, одон, медаль гардуулав
Шадар сайд Н.Номтойбаяр Алтай орчмын дэд бүс нутгийн олон улсын хуралд оролцож байна
Бэлхийн авто замыг хааж, шинэчилнэ
Ерөнхий сайд Н.Учрал: Илүү олон жил төлсөн нь илүү өндөр тэтгэвэр авдаг шударга тогтолцоо
ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зургаадугаар сарын 15-ны өдрөөс эхлэн халуун усны хязгаарлалт хийгдэх газрууд
БНСУ-д олон жил ажиллаж, амьдарч байгаа монголчуудыг гэр бүлтэй нь уулзуулах асуудлыг хөнд
Энэ онд ноос, ноолуур, арьс, ширний салбарт 535 тэрбум төгрөгийн зээл олгоно
Санзайн авто болон явган замын засварыг наймдугаар сарын 15-нд дуусгана
