Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн өргөдлийн дугаарыг цахимаар олгох үйл ажиллагаатай холбоотойгоор авч хэрэгжүүлсэн болон хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар мэдээлэл хийв.
Тагнуулын ерөнхий газрын даргын 2017 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 01/1096 тоот албан бичгээр “…хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн дугаар олгох цахим системийг хянах, шалгах шаардлагатай тул 2017 оны 8 дугаар сарын 28-ны өдөр зохион байгуулагдах сонгон шалгаруулалтыг хойшлуулах” тухай мэдэгдэл ирүүлсэн тул АМГТГ-ын зүгээс 2017 оны 08 дугаар сарын 28-ны өдөр зохион байгуулагдах хайгуулын тусгай зөвшөөрлийн өргөдлийн цахим дугаар олгох үйл ажиллагааг хойшлуулсан.
Цахимаар дугаар олгохтой холбоотойгоор холбогдох яам, газруудын нэр бүхий албан тушаалтнуудыг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр гүтгэн доромжлох, үндэслэлгүй мэдээллүүд гарсанд УУХҮЯ болон АМГТГ-ын зүгээс шаардлагатай арга хэмжээг авч, цагдаагийн байгууллагад хандаж байгаагаа илэрхийллээ.
Цахим дугаар олголтын системийг хэвийн ажиллагаанд орсон даруйд нь дугаар олголтын үйл ажиллагааг эхлүүлэхээр зорин ажилласан бөгөөд 2017 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 16.00 цагт ээлжит нээлттэй туршилтыг хийсэн байна. Энэхүү нээлттэй туршилт нь өнгөрсөн хугацаанд хийгдсэн систем дэх засварын хэвийн үйл ажиллагааг турших зорилгоор хийгдсэн бөгөөд дугаар олгох үйл ажиллагаанд оролцохоор бүртгүүлэн нэвтрэх эрх авсан ААН-үүд идэвхтэй оролцсон байна.

435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 44 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хөх луу өдөр
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
Шинэ клип: Дуучин Э.Чулуунчимэг “Дэлтэй шувуу”
Өв соёлоо тээж яваа уяачдын галаар УИХ-ын дарга С.Бямбацогт зочлон баяр хүргэв
Япон Улсын Эзэн хаан баяр наадмын мэндчилгээ ирүүлжээ
Казахстаны Ерөнхийлөгч К.Токаев мэндчилгээ ирүүллээ
