Зам, тээврийн хөгжлийн сайдын шуурхай өнөөдөр хуралдаж, салбарын хэмжээнд шийдвэрлэх шаардлагатай, тулгамдаад буй асуудлуудын хүрээнд салбарын сайд тодорхой үүрэг чиглэл өглөө.
Зам, тээврийн салбарын зүгээс дотоодын үйлдвэрлэл, аж ахуй нэгжүүдээ дэмжих үүднээс үндэсний үйлдвэрлэлээ дэмжих бодлого баримталж, бүтээн байгуулалтын ажилд шаардагдах цементүүдээ үндэсний үйлдвэрлэгч аж ахуй нэгжүүдээс нийлүүлж байх талаар сайд Д.Ганбат харьяа байгууллагуудад үүрэг болгосон. Энэ хүрээнд Хөшигийн хөндий чиглэлийн хурдны автозамын бүтээн байгуулалтад “Мөнхийн баян гал” компаниас 22740 тонн цементийг нийлүүлсэн бол Баянхонгор-Байдраг чиглэлийн авто замын бүтээн байгуулалтад 4000 гаруй тонн, Тосонцэнгэл-Улиастай чиглэлийн авто замд 2000 гаруй тонн цементийг тус тус ашиглаж байгаа аж.
Тус шуурхай хурлын үеэр салбарын удирдлагууд өвөлжилтийн бэлтгэл ажлыг нийт салбарын хэмжээнд шуурхай хангаж, холбогдох үйл ажиллагааг ажлын хэсгийнхэн шуурхай зохион байгуулах шаардлагатайг санууллаа. Мөн нүүрс тээвэрлэлттэй холбоотой асуудал, Цагаанхад боомтод үүссэн нөхцөл байдлын талаар судалж, нүүрс тээвэрлэлтийг нэмэгдүүлэх чиглэлд анхаарлаа хандуулах талаар холбогдох албан тушаалтнуудад үүрэг чиглэл өгөв. Энэ үеэр Замын-Үүдийн 60 айлын орон сууцыг төмөр замчдад хувьчлах ажлыг Японы талтай харилцан тохирсон тул төмөр замчдад орон сууцны гэрчилгээ олгох талаарх таатай мэдээг дуулгав.
Тус шуурхай хурлын төгсгөлд Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат нийт удирдлагуудад хандан аливаа ажил үүргийг цалгардуулалгүй, шуурхай хариуцлагатай ажиллахыг санууллаа.

435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 44 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хөх луу өдөр
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
Шинэ клип: Дуучин Э.Чулуунчимэг “Дэлтэй шувуу”
Өв соёлоо тээж яваа уяачдын галаар УИХ-ын дарга С.Бямбацогт зочлон баяр хүргэв
Япон Улсын Эзэн хаан баяр наадмын мэндчилгээ ирүүлжээ
Казахстаны Ерөнхийлөгч К.Токаев мэндчилгээ ирүүллээ
