Улсынхаа хөгжилд өнгө нэмж,хариуцлагатай уул уурхайг хэрэгжүүлж буй Монполимет группын Тосон үйлдвэр нь Төв аймгийн Заамар, Булган аймгийн Бүрэгхангай сумдын нутагт олборлолт нөхөн сэргээлтийг хамтад нь хийж гүйцэтгэж байгаа билээ. Энэ утгаараа Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ хамтран жил бүр шалгаруулдаг Тэргүүний нөхөн сэргээгч байгууллага, цол өргөмжлөлийн эзнээр 15 удаа шалгарч улсдаа “Жишиг нөхөн сэргээгч байгууллага”-аар тодорсон юм.
25 жилийн түүхтэй Монполимет ХХК болон Монцемент Бийлдинг Материалс ХХК-ийн 1000 гаруй ажилтан,инженер техникийн ажилчид бүтээн байгуулалтын ажлуудыг хариуцлагатайгаар, хуулийн хүрээнд үнэнч шударгыг эрхэмлэн гүйцэтгэж байна. Эх орныхоо хөгжил дэвшил,эдийн засагт сэтгэл,зүтгэлээрээ бодит хувь нэмрээ оруулж буй үндэсний баг хамт олны нөр их хөдөлмөр,бүтээн байгуулалтын ажлуудыг илт мушгин гуйвуулж,үндэслэлгүй гүтгэлгүүдийг удаа дараа олон нийтийн сүлжээгээр цацаж байгаад Монполимет группын зүгээс харамсаж байгаагаа сэтгүүлчдэд мэдэгдэв. Сүүлийн үед бодит байдлыг санаатайгаар гутаан гуйвуулсан өнөөх л өөрсдийн “зохиож” бэлтгэсэн гүтгэлэгт мэдээнүүдээ дахин олон нийтийн сүлжээг ашиглан гаргаж байгаа хэсэг хүмүүст хандаж худал хуурмаг үйлдлээ таслан зогсоохыг Монполиметийн хамт олон хатуу шаардлаа.
Түүнчлэн үндэсний бүтээн байгуулагч, хамт олны нөр их хөлс хөдөлмөрийн үнэ цэнийг хүндлэн, улс, нийгэмдээ Тэргүүний нөхөн сэргээгч хэмээн үнэлэгдсэн хамт олны тухай үнэн бодит мэдээллийг олон нийтэд түгээн дэлгэрүүлэхийг хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчдэд хандан уриалав. Монполиметийн бүтээлч хамт олны төлөөлөгчид “Бидний ажил үйлс болон үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд ашиглаж буй техник тоног төхөөрөмж нь техник эдийн засгийн үзүүлэлт болон мэргэжлийн байгууллагуудын акт дүгнэлтийн дагуу, хуулийн хүрээнд байгаль орчинд сөрөг нөлөө багатайгаар хэрэглэгдэж байна.
Бидний үйл ажиллагааны үндсэн техник болох Драгийн үйлдвэрлэл бол байгалийн баялгийг байгалийн усаар нь баяжуулаад техникийн нөхөн сэргээлтийн 70 хүртэлх хувийг өөрөө хийдэг дэлхий нийтэд ЭКО хэмээн хүлээн зөвшөөрөгдсөн технологи юм. Бидний бүтээн байгуулалтын ажилд гар бие оролцсон, хамтран ажилласан байгууллага, хувь хүмүүсийн дэмжлэгтэйгээр манай төслүүд амжилттай хэрэгжиж нийгэмд сайн сайхнаар танигдаж байгаад бид баяртай байдаг” хэмээн онцлон мэдэгдлээ.


Н.Дөл

Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
40 дэх удаагийн “Номын баяр” 9 дүгээр сарын 18-20-ны өдрүүдэд болно
Улаанбаатарт өдөртөө +14 градус дулаан
2027 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0–20.0 мянган тонн нөөцийн мах бэлтгэнэ
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
“Үндэсний бичиг, соёл, номын өдрүүд”-ийг 40 дэх удаагаа тэмдэглэн өнгөрүүлнэ
Аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлага бүртгэгджээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
Монгол Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганыг нээж Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын хэлсэн үг
УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулган 69 хувийн ирцтэйгээр эхэллээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 93 зөрчил бүртгэгджээ
Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн нутагт орших Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн удирдах албан тушаалтнуудад үүрэг, даалгавар өглөө
Н.Учрал: Цалин, тэтгэвэр нэмэх, орон сууцжуулах зэрэг иргэнээ бодсон шийдвэрт боломжоо бүрэн дайчилж байна
Нийтийн тээвэр, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх үүрэг өглөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
Улаанбаатарт өдөртөө +23 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
Багануур, Багахангай, “Чингис хаан” олон улсын нисэх буудал чиглэлийн автобусанд суудал урьдчилан захиалж болно
