Төв аймгийн Заамар сумын Төмөстий багийн малчид нутгийнх нь уул усыг эвдлэн сүйтгэж байгаа алт ухагчдын эсрэг тэмцэж байна. 15.541.8 га газрыг “Эрдэнэсийн эрэг” компанид хулгайгаар зарсан дарга нарын үйлдлийг баримтаар нотолж, шүүхэд өгөх болсноо мэдэгдсэн юм. Малчдын уугуул нутаг Тосон Заамар хэмээн залбирдаг нутгийг алтны компаниуд хайр найргүй ухаж,малын бэлчээрлэх газаргүй болтол талхалж олон жил боллоо. Одоо бид тэвчих аргагүй болсон гэж тэд учирлаж байна.
“Алт-2” хөтөлбөрийн хүрээнд Засгийн газрын 37 тоот тогтоолын дагуу олгосон гэх тусгай зөвшөөрлийг цуцлуулахаар ийнхүү малчид АМГТГ, Засгийн газрыг шүүхэд өгөхөөр болжээ. Тиймээс ажлын хэсгээс малчидтай итгэлцлийн гэрээ байгуулж таван малчинг нэхэмжлэгчээр сонгосон байна.
Төмөстий багийн малчин, аймгийн алдарт уяач Д.Баасан “Би энэ нутагтаа үе удмаараа амьдарч сүүлийн 30 жил мал маллаж байна. Аймгийн Засаг дарга Ж.Батжаргал, ИТХ-ын дарга Ц.Энхбат нар биднийг хуурч “хулхидсанд” их гомдолтой байна. Тэд нарт итгэж найдаж найман жил сонгосондоо харамсаж байна. Тусгай зөвшөөрлийг цуцалтал тэмцэнэ” гэж цухалдан ярьжээ. Нутгийн иргэд “Хэрэв аймгийн удирдлагуудыг нааш ирвэл оймс шидэх ч багадна, чулуу шидэж хөөж явуулна” гэх зэргээр бухимдлаа илэрхийлж байна.
Итгэлцлийн гэрээ шүүх үйл ажиллагаа дуустал хүчин төгөлдөр байх ба аймгийн архивын газарт хадгалж түүхэнд үлдээнэ. Малчид нутаг орноо ашигт малтмалын зориулалтаар ухуулахгүй гэж хэрхэн тэмцэж байсан болон дарга нар малчдыг хэрхэн хулхидсан тухай хойч үеийнхэн мэдэх хэрэгтэй гэж Заамар сумын ИТХ-ын төлөөлөгч Ж.Буянхишиг ярьжээ.
М.Эрхэм


Цонжин болдог орчимд Х:17 чиглэлийн автобус зогсдог болно
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор эх орноосоо мордлоо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +16 градус дулаан
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
40 дэх удаагийн “Номын баяр” 9 дүгээр сарын 18-20-ны өдрүүдэд болно
Улаанбаатарт өдөртөө +14 градус дулаан
2027 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0–20.0 мянган тонн нөөцийн мах бэлтгэнэ
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
“Үндэсний бичиг, соёл, номын өдрүүд”-ийг 40 дэх удаагаа тэмдэглэн өнгөрүүлнэ
Аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлага бүртгэгджээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
Монгол Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганыг нээж Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын хэлсэн үг
УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулган 69 хувийн ирцтэйгээр эхэллээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 93 зөрчил бүртгэгджээ
Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн нутагт орших Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн удирдах албан тушаалтнуудад үүрэг, даалгавар өглөө
Н.Учрал: Цалин, тэтгэвэр нэмэх, орон сууцжуулах зэрэг иргэнээ бодсон шийдвэрт боломжоо бүрэн дайчилж байна
Нийтийн тээвэр, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх үүрэг өглөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
