Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар ажлаа хүлээн авлаа. Ажил хүлээлцэх үеэр Шадар сайд А.Энхтүвшин “Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдаар томилогдсон Д.Сумъяабазар гишүүний талаар олон зүйлийг ярих нь илүүц байх. УИХ-ын гишүүнээр хоёр удаа сонгогдсон туршлагатай улстөрч. Д.Сумъяабазар сайдыг томилогдох үед их Оюутолгой, Дубайн гэрээтэй холбоотой, Тавантолгой, алт олон асуудлыг хөндөн ярьж байсан. Ерөнхий сайд газрын доорх баялгийг газрын дээрх баялаг болгоно гэсэн зорилт дэвшүүлэн ажиллаж байгаа. Энэ ажлыг шуурхай хийхийг хүсэн хүлээж байна. Ингээд шинэ сайддаа гялалзсан өндөр амжилт хүсье” гэлээ.
Харин шинэ сайд Д.Сумъяабазар “Геологийн үндэсний алба үүсч байгуулагдсаны 78 жилийн ойн баярын мэндийг нийт уул уурхайн салбарт ажиллаж, амьдарч, суралцаж байгаа үе үеийн хүмүүстээ хүргэе. 1945 оны энэ өдөр бүх нийтийн санал асуулгыг явуулж байсан түүхэн өдөр. Монгол Улсын эдийн засгийн суурь болсон салбарыг төлөөлж ажиллах болсондоо баяртай байна. Нөгөө талаас тэр их хариуцлагыг хүлээж байна. Төрийн алба гэдэг бол ёс зүйтэй хууль дүрмийн хүрээнд хариуцлагатай ажиллах ёстой чухал алба. Геологи уул уурхайн салбар гэдэг бол монгол хүн бүрийн амьдралыг тэтгэх чухал салбар тул зөв бодлого явуулах ёстой. Макро эдийн засгийг тогтвортой түвшинд байлгах, 2018 оны төсөв санхүүгийн бодлогоо зөв уялдуулах хүлээлт байна. Гадаадын хөрөнгө оруулагчидтай зөв бодлогоор харилцах ёстой. Ялангуяа уул уурхайн салбарт хөрөнгө оруулах гэж байгаа, оруулж байгаа Монгол Улсын гадаад харилцаанд цаашдын засаглалын тогтвортой байдал чухал түлхэц болно” гэсэн юм.
Д.Сумъяабазар: Гадаадын хөрөнгө оруулагчидтай зөв бодлогоор харилцах ёстой
2017 оны 10-р сарын 20 өдөр, 15 цаг 26 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

Бүх шатанд хэмнэлтийн горимд шилжиж, найр наадам, зөвлөгөөн, гадаад томилолтыг хориглолоо
Нийслэлийн 30 дугаар сургуулийг 10 дугаар сарын 1-нд ашиглалтад оруулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 95 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
