Монголчууд эртнээс Хангайн нурууны ноён оргил Отгонтэнгэр уулыг Богд Очирваань хайрхан хэмээн бишрэн хүндэтгэж ирсэн билээ. Дэлхий анх бий болоход галав юүлж, усан далай бүрхэж байхад усан дундаас орой нь цухуйж гарч ирсэн хамгийн анхны уул эх газар гэж үлгэр домогт гардаг. Отгонтэнгэр минь оройд нь дүнхийх мөнх цасаа жилийн дөрвөн улиралд гялалзуулж, тэнгэрийн нэг хэсэг газарт буусан мэт сүрлэг, гоёмсог, эрхэмсэг уул билээ. Завхан аймгийн төв Улиастай хотоос зүүн тийш 45 км-т, нийслэл Улаанбаатар хотоос 1000 км алслад орших Отгонтэнгэр хайрхан үнэхээр байгалийн үзэсгэлэн төгс бүрдсэн нутаг билээ. Монгол хүн учиргүй юмыг шүтэж залбирч гуйж мөргөдөггүй ухаант ард түмэн. Төрийн тахилгатай болгосон нь ч бас учиртай. “Хаадын сан” цувралын Чингис хааны ботид түүхч, академич Н.Ишжамц, Х.Намсрай нарын дурдсанаар, “Өнө эртнээс цаст цагаан Очирваань хайрханыг монголчууд шүтэж мөргөж, хувь заяагаа даатгаж ирсэн түүхтэй. Хүн, байгалийн харилцан шүтэлцээний хамгийн утга учиртай холбоог цаст уулаа тахиж тайж ирсэн уламжлалт ёсноос мөн харж болно. Монголын түүхэн сурвалжуудад тэмдэглэснээр одоогоос 230 гаруй жилийн тэртээ буюу 1779 онд Богд Очирваань хайрханыг тахиж эхэлсэн” гэжээ.
Отгонтэнгэрийг 1818 оноос дархан цаазат уул болгожээ. 1911 оноос Богд хааны зарлигаар жил бүр шашны ёсоор тахиж, мөн “Халхын бишрэлт түшээ гүн” цол өргөмжилсөн түүхтэй. 1992 онд дархан цаазат уул болгон улсын тусгай хамгаалалтад авч, 1995 онд төрийн тахилгатай болгох зарлиг гарч, түүнээс хойш дөрвөн жилд нэг удаа тахиж ирэв. 2015 онд Юнеско-гийн дэлхийн өвийн урьдчилсан жагсаалтад бүртгэсэн байна.
Нутгийн хүмүүс “Очирваань хайрхан”,“Цагаан уул” хэмээн нэрлэдэг юм билээ. Отгонтэнгэр уулыг онгоцоор нар зөв тойрч харахад жанчаа нөмрөөд заларч суугаа Очирваань бурхны дүр харагддаг гэсэн. Очирваанийг тойрсон 8 цэнгэг нуур байдаг аж.
Эдгээр нуур нь найман бэлгэдлийг агуулдаг. Отгонтэнгэр уулын тэнгэрийг тахих төрийн тахилгын үеэр хайрханы урд өвөрт 1000 орчим м-ийн өндөрт байрлах алдар цуут Бадар хундага нууранд хадганд ороосон мөнгөн аягаар өргөл өргөдөг. Энэ бас л учир жанцантай. Уг нууранд монголчууд эртнээс хамгийн үнэтэй цайтай мөнгөн ембүү, мөнгөн аяга гэх мэт зүйлсийг өргөж иржээ. Сүүлийн хэдэн жилийн тахилгаар сүсэгтэн олон мөнгөн аяганаас гадна алт мөнгөн эдлэл,бөгжөөр өргөл өргөж амь насаа даатган арвижин өөдлөхийн бэлгэдэл болгодог болсон билээ.
Их хувилгаан багш Бакула Ренбучи агсан нэгэн цагт Отгонтэнгэр хайрханыг нисдэг тэргээр тойрч хараад “Миний буух газар биш байна. Бурхадын суудалтай газар байна, буц” хэмээн залбирч байсан гэдэг. Отгонтэнгэр хайрханыг эрт дээр үеэс тахиж, номын мэргэд лам хуврагууд магтаал сольдивоо харамгүй зориулж үлдээсэн нь бий. Дээр үед их хайрханыг тахихад Жалханз хутагт овоон дээр гарч тухлан суугаад,уншлагаа эхлэхэд уулын бэлд суусан лам нар түүнийг түрэн номоо уншдаг байсан гэж өвгөн лам дурсаж байсан. Их овоон дээр хүн болгон гарч харайгаад байдаггүй,маш их дэг жаягтайгаар Очирваань хайрханаа тахидаг байсан гэнэ билээ. Сартуулын овоон дээр эм хүн гардаггүй гэж эрт үеэс цээрлэдэг байжээ. Ар халхыг даадаг мөнх цаст эрхэмсэг Отгонтэнгэр хайрхан тэнгэр огторгуйн чимэг болон дүнхийх бөлгөө.
Оройн дээд Очирваань та монголчууд биднийгээ уучлан өршөөж,энэрэн хайрлаарай.
Н.Дөл


Өндөр хурдны интернэтийн хүртээмжийг нэмэгдүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Дүүрэг бүрд “Хотхоны бага”, “Төрөлжсөн ахлах”, “Олон улсын хөтөлбөртэй” сургууль байгуулах ажил эхэллээ
Өнөөдөр хөх хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +9 градус дулаан
Үндэсний их баяр наадам “Мөнхөд орших монгол ” агуулгын дор зохион байгуулагдана
Отгонтэнгэр хайрхан уулын тэнгэрийг тахих төрийн ёслол боллоо
АТГ: Авлигын эсрэг сургалтад 1396 албан тушаалтныг хамруулав
Төв талбайн эвдэрсэн хавтанг шинэчилж, ногоон байгууламжийн ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо
МСНЭ-ийн Ерөнхийлөгчид нэр дэвшихээр Л.Нинжжамц, З.Боргилмаа, Э.Дагиймаа нар хүсэлтээ өгөөд байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 43 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Голын усны ослын 2 дуудлага бүртгэгдэж, гурван иргэн амиа алдлаа
Засгийн газрын хуралдаан болж байна
Балжиннямтай өдөр
Улаанбаатарт өдөртөө +27 градус дулаан
Алба хаагчид 2739 иргэний амь нас, 801.6 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллаа
“Хүүхдийн спорт цогцолбор”-ын бүтээн байгуулалт эхэллээ
Цэндийн Цогтыг Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр томиллоо
Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Гадаад хэргийн сайд Ван И-гийн Монгол Улсад хийсэн айлчлал өндөрлөлөө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах хуваарь
Б.Пүрэвдагва: Хүн төвтэй, хүүхдэд ээлтэй, хүртээмжтэй хотын төлөө гол үйл ажиллагаагаа чиг
2025 онд барилгын салбарт 100 мянга гаруй ажлын байр бий болжээ
Засгийн газрын хуралдаан болж байна
Төв аймгийн Батсүмбэр сумын түймэрт өртсөн ойг нөхөн сэргээх ажил эхэллээ
Эрчим хүчний салбарынханд төрийн дээд цол, одон, медаль гардуулав
Шадар сайд Н.Номтойбаяр Алтай орчмын дэд бүс нутгийн олон улсын хуралд оролцож байна
Бэлхийн авто замыг хааж, шинэчилнэ
Ерөнхий сайд Н.Учрал: Илүү олон жил төлсөн нь илүү өндөр тэтгэвэр авдаг шударга тогтолцоо
ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зургаадугаар сарын 15-ны өдрөөс эхлэн халуун усны хязгаарлалт хийгдэх газрууд
БНСУ-д олон жил ажиллаж, амьдарч байгаа монголчуудыг гэр бүлтэй нь уулзуулах асуудлыг хөнд
Энэ онд ноос, ноолуур, арьс, ширний салбарт 535 тэрбум төгрөгийн зээл олгоно
Санзайн авто болон явган замын засварыг наймдугаар сарын 15-нд дуусгана

Уухай уухай төр минь түвшин түмэн олон минь амар түвшин байх болтугай .
хурай хурай
Hurai hurai tor min ariun tumen olon min amaglan uls eh oron min batjin monhjih boltugai!!!!!!!!