Япон, Монголын хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойн хүрээнд хоёр улсын балетын залуу жүжигчид, уран бүтээлчид хамтран Улаанбаатар хотноо 2017 оны 11 дүгээр сарын 18-нд “Хязгаараас ангид” модерн бүжгийн тоглолтыг үзэгчдэд хүргэнэ.
Монголынхоо үзэгч, балетын урлаг сонирхогчдодоо зориулан орчин үеийн модерн контемпорари урсгалын бүжгүүдийг толилуулах санаачилгыг Япон улсад ажиллаж буй Монголын залуу уран бүтээлчид анхлан гаргажээ. Энэ жил тохиож буй Япон, Монголын хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойн хүрээнд тус санаачилгыг Япон улсад суугаа Монголын Элчин сайдын яам болон холбогдох байгууллагууд дэмжсэнээр өдгөө уран бүтээлчдийн баг Монголд бэлтгэл, сургуулилтаа хийж эхлээд байна.
Яагаад “Хязгаараас ангид” гэж?!
Японы бүжиг дэглээч Жо Фунакигийн дэглэсэн өвөрмөц уран бүтээлийн нэр юм. Тэрбээр хоёр орны залуу бүжгэн жүжигчдийн хамтарсан модерн тоглолтын найруулагч, дэглээчээр ажиллаж байна. Мөн түүний гэргий Ю Фунаки туслах найруулагчаар нь ажиллаж буй. Харин бүжигчдийн бүрэлдэхүүнд Японы талаас Саяака Ябута болон УДБЭТ-ын балетын гоцлоочид байсан, өдгөө Японд мэргэжлээрээ ажиллаж буй монгол уран бүтээлчид болох А.Хангай, Б.Батболд, О. Лхагвасүрэн, түүнчлэн УДБЭТ-ын балетын жүжигчид багтаж байна.
Тоглолт бүхэлдээ хоёр хэсгээс бүрдэх ба Жо Фунакигийн “Хязгаараас ангид”-аас гадна Монгол, Орос улсын бүжиг дэглээчдийн модерн урсгалын бүжгүүд энд багтах юм. Тэр дундаа бүжиг дэглээч Г.Лхагва агсны дэглэсэн бүжгүүдийг энд багтаажээ. Тайзнаа 2000-аад оны эхэн үед нэрээ дуудуулж, ирээдүйтэй бүжиг дэглээч гэгдэж байсан ч залуугаараа од болон харвасан түүний уран бүтээлийг найз нөхөд нь ийнхүү дахин амилуулж, дурсгалыг нь хүндэтгэх юм.
Тоглолтын гол зорилго нь Монголын балетын урын санд орон зай нь үгүйлэгдэж буй үзэгчдийн байнга үзэж чаддаггүй модерн урсгалын бүтээлүүдийг мэрэгжлийн уран бүтээлчидтэй хамтран сар гаруйн хугацаанд монголын хөрсөн дээр туурьваж байгаад оршино. “Энэ нь тухайн уран бүтээлийн хуулбар биш эх хувь болж үлдэхээрээ чухал үнэ цэнэтэй.
“Хоёр орны бүжигчид харилцан туршлага солилцох, тэр дундаа Японы бүжиг дэглээчдийн ур чадвараас суралцах, модерн урсгалын мөн чанарыг илүүтэй таньж мэдрэхэд үр нөлөөтэй хамтын ажиллагаа юм” гэж төслийн ерөнхий зохион байгуулагч, продюсер Монгол Улсын гавьяат жүжигчин Х.Гэрэлчимэг онцолж байна. Түүний удирдан хичээллүүлдэг “Сонгодог Арт” ХХК-ийн дэргэдэх “Ub ballet school“ сургалтын төв тоглолтын ерөнхий зохион байгуулагчаар оролцож байгаа бол дэмжигч байгууллагаар Япон дахь Монгол Улсын Элчин сайдын яам, Нийслэлийн Соёл, урлагийн газар, Улсын дуурь, бүжгийн эрдмийн театр, “Болд” сан, Ерөнхий ивээн тэтгэгчээр“Корпорэйт Хотел Конвеншн Центр”-ийн хамт олон, ивээн тэтгэгчээр “Serj classic mecenat foundation”, “DIOR”, “Эрдэнэзоо Транс” ХХК, “Мөнхийн үсэг” ХХК, “Khuvsgul lake” ХХК , D-lights тус тус оролцож байгаа юм.
Тоглолт 2017 оны 11 сарын 18-ны 17:00 цагт The Corporate Hotel & Convention Centre-ийн концертын танхимд болно.
Холбоо барих утас: 70002030, 99089627, 99194180




Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
40 дэх удаагийн “Номын баяр” 9 дүгээр сарын 18-20-ны өдрүүдэд болно
Улаанбаатарт өдөртөө +14 градус дулаан
2027 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0–20.0 мянган тонн нөөцийн мах бэлтгэнэ
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
“Үндэсний бичиг, соёл, номын өдрүүд”-ийг 40 дэх удаагаа тэмдэглэн өнгөрүүлнэ
Аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлага бүртгэгджээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
Монгол Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганыг нээж Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын хэлсэн үг
УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулган 69 хувийн ирцтэйгээр эхэллээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 93 зөрчил бүртгэгджээ
Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн нутагт орших Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн удирдах албан тушаалтнуудад үүрэг, даалгавар өглөө
Н.Учрал: Цалин, тэтгэвэр нэмэх, орон сууцжуулах зэрэг иргэнээ бодсон шийдвэрт боломжоо бүрэн дайчилж байна
Нийтийн тээвэр, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх үүрэг өглөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
Улаанбаатарт өдөртөө +23 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
Багануур, Багахангай, “Чингис хаан” олон улсын нисэх буудал чиглэлийн автобусанд суудал урьдчилан захиалж болно
