Миний эзэмшиж байгаа 1550 маркийн тойруулан зорох Карусель токарийн машин маань Монголдоо хамгийн том нь. Таван метрийн хэмжээтэй төмөр зорох зориулалттай. Хамгийн том нь учраас голдуу хүдэр бутлагч бутлуурын хуяг хийдэг. КСД, МД гэсэн хоёр төрлийн конусан бутлуурын хуяг үйлдвэрлэж байгаа. Бутлуурын хуягнаас гадна бусад захиалгын тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийн эд ангийг хийдэг. Токарьчин хүн гэж нэг үгээр хэлбэл, сэлбэг хэрэгслийн эд анги бүрийг зорж тааруулж, урладаг хүмүүс. Төмрийн урлаачид юм даа…
Өөрийн ажил хөдөлмөрийнхөө тухай цөөн үгээр ийн өгүүлж буй Цэгмидийн Шоовдор гэх эгэл даруухан энэ хүн Эрдэнэт үйлдвэрээр овоглосон олон зуун шилдэг ажилтны нэг.
1991 оны хавар цэргийн албаа хааж, залуу насны ид бяр, хүсэл тэмүүлэл дүүрэн хүү Засвар механикийн заводад токарьчнаар орж байв. Тэр цагаас одоог хүртэл амьдрал, ажил үйлсээ зориулж яваа халуун дулаан хоёрдахь “гэр” нь тус заводын Механик цехийн машины дуун нүргэлсэн энэ орчин. Тоос шороо манарч, машины тос үнэртсэн ч цаанаа л дотно санагдах энэ л байшингаар тэр хагас жарантай бараг тэнцэхүйц он жилүүдийн турш хаяглаж явна.
Ажлын эхний өдрөө 16 К20 гэдэг жижиг суурь машинтай “танилцжээ”. Харин одоо үйлдвэртээ төдийгүй улсын хэмжээнд хамгийн том хүчин чадалтай токарийн машины эзэн нь. Зөвхөн энэ ялгаа л түүнийг тасралтгүй ахиж дэвшиж, ажлаа арван хуруу шигээ эзэмшсэнийг гэрчилнэ. Эрдэнэттэй холбогдсон түүний түүх энгийн атлаа бахархам. Эвлэлийн илгээлт өвөртөлсөн залуус Эрдэнэтийн овоог зорих 1974 он. Ц.Шоовдорын аав ээж нь Арын сайхан хангайгаас нүүн ирэхэд тэрээр таван настай байж. Эрдэнэсийн уулын өвөрт нутагшсан түүний хүүхэд нас эрин зууны их бүтээн байгуулалтын ирмүүн үйлсээр “амьсгалж” өнгөрсөн юм.
Учир нь түүний аав Цэгмид нь Эрдэнэтийг барьж байгуулах Монгол ажилчдын нэгдсэн захиргаанд жолооч, ээж Нямжав нь барилга үйлдвэрлэлийн КП-2 гэдэг байгууллагад гагнуурчнаар ажилдаг байв. Илгээлтийн эздийн гараар боссон ясли, цэцэрлэг, сургуулийг “дамжин”, бага насны бүхий л дурдатгал нь Эрдэнэтийн өрнөлтэй салшгүй холбоотой болоод ч тэр үү өөрийгөө эндэхийн унаган хүүхэд гэж бодно. Эргэлзэх бодолгүйгээр цэргийн албанаас шууд үйлдвэрийн цехдээ ирсэн нь ч тэр л элгэмссэн сэтгэл нь хөтөлснийх.
Аавынхаа жолооддог аварга техникийн кабинд өссөн түүнд тээврийн машины жолооч болох нь ойрхон байлаа. Дунд сургуулиа төгсөнгүүт тэр үеийн Батлан хамгаалахад туслах нийгэмлэгийн жолооны сургуульд суралцаж, жолооч болоод амжчихав. Гэвч хувь тохиол нь түүнийг токарийн машины “жолооч”-ийн замд даллаж, засвар механикийн заводын урдаа барьдаг токарьчдын нэг болох эхлэлийг тавьсан. Нэгэн насны мэргэжлээ тэр 9,10-р ангид байхдаа эзэмшсэн гэдэг.
Тухайн үед ерөнхий боловсролын ахлах ангийнханд үйлдвэр сургалт гэж хичээл ордог, тэр хичээлд токарьчны чиглэлээр суралцсан нь Ц.Шоовдорын амьдралынх нь чиг зүг, бас утга учир нь болно гэдгийг яахан мэдэх билээ. Ажилчин болсон анхны өдрөө тэр мартдаггүй. Жолооч, токарьчин, тоног төхөөрөмжийн слесарь гэсэн хос мэргэжил эзэмшчихсэн, өөртөө л “додигор” түүнд үйлдвэрийн захиргаанаас Авто тээврийн байгууллага, эсвэл Засвар механикийн заводын аль нэгэнд ажиллах бичиг хийж өгч. Ах дүү, танилаа барааддаг монгол хүний зангаар тэр Засвар механикийн заводад ажиллаж байсан нагац ахаа түшиж, сонголтоо хийж. Харин түүнийг тэнд ахаас нь дутуугүй алган дээрээ тосч, ажилд нь хурдан зүгшрүүлсэн олон багш нар, нөхөд нь угтсан. Анхны багш Даваасүрэнгээ долоо хоног дагалдаад л тэр “жинхэлж” байжээ. Сайн токарьчин боллоо гэснийх биш цаашид ажил мэргэжилдээ эзэн нь байгаарай гэсэн итгэл, урам зориг өгсөн хэмээн тэр ярьсан. Үнэхээр ч тэр өдрөөс өдөрт гаршиж, нягт нямбай, өндөр бүтээмжтэй ажиллахыг мэрийсээр өдий хүрчээ.
Цаг ямагт зааварлаж, зөвлөж ирсэн ахмад токарьчин Т.Базар, Монгол улсын аж үйлдвэрийн гавьяат ажилтан О.Зоригт гээд гайхалтай хөдөлмөрч, хамт ажиллахад нөмөр нөөлөгтэй багш нартаа тэр үргэлж талархаж явна. Амжилт бүхнийх нь ард байдаг хамт олноо бүхнээс эрхэмлэн хүндэлнэ. Гэртээ байхаас бусад цаг мөч, амьдралын олон өнгөт өдрүүдийн жаргал зовлонгоо хуваалцаж ирснээ юугаар ч сольшгүй аз жаргал гэж бодно.
Ц.Шоовдор 12 цагийн ээлжийн ажилтай. Ээлжиндээ зургуулаа ажилладаг ч тэдэнтэйгээ нэг хүн шиг ижилдэн дасчээ. Чин сэтгэл, нөр зүтгэлээс үүдэлтэй хөдөлмөрийн өгөөж энэ. Токарийн хэсгийнхний ажил өөрийн онцлогтой. Тэд эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Механик цехээс захиалагчдаа очих тухайн тоног төхөөрөмж, эд ангиудын хийц, чанар, эдэлгээ нь тэднээс л хамаарна. Сэтгэлийн ур, нарийн мэдрэмжээ шингээн байж урласан бүтээгдэхүүн бүр нь төгс байх учиртайг Ц.Шоовдор сайн мэднэ. Ийм л эгэл жирийн хирнээ энгүй ихийг бүтээгч хөдөлмөрийн хүмүүсийн тэмүүлэл дээр Эрдэнэт оршном.
Сэтгүүлч: М.Балжинням

Өндөр хурдны интернэтийн хүртээмжийг нэмэгдүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Дүүрэг бүрд “Хотхоны бага”, “Төрөлжсөн ахлах”, “Олон улсын хөтөлбөртэй” сургууль байгуулах ажил эхэллээ
Өнөөдөр хөх хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +9 градус дулаан
Үндэсний их баяр наадам “Мөнхөд орших монгол ” агуулгын дор зохион байгуулагдана
Отгонтэнгэр хайрхан уулын тэнгэрийг тахих төрийн ёслол боллоо
АТГ: Авлигын эсрэг сургалтад 1396 албан тушаалтныг хамруулав
Төв талбайн эвдэрсэн хавтанг шинэчилж, ногоон байгууламжийн ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо
МСНЭ-ийн Ерөнхийлөгчид нэр дэвшихээр Л.Нинжжамц, З.Боргилмаа, Э.Дагиймаа нар хүсэлтээ өгөөд байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 43 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Голын усны ослын 2 дуудлага бүртгэгдэж, гурван иргэн амиа алдлаа
Засгийн газрын хуралдаан болж байна
Балжиннямтай өдөр
Улаанбаатарт өдөртөө +27 градус дулаан
Алба хаагчид 2739 иргэний амь нас, 801.6 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллаа
“Хүүхдийн спорт цогцолбор”-ын бүтээн байгуулалт эхэллээ
Цэндийн Цогтыг Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр томиллоо
Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Гадаад хэргийн сайд Ван И-гийн Монгол Улсад хийсэн айлчлал өндөрлөлөө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах хуваарь
Б.Пүрэвдагва: Хүн төвтэй, хүүхдэд ээлтэй, хүртээмжтэй хотын төлөө гол үйл ажиллагаагаа чиг
2025 онд барилгын салбарт 100 мянга гаруй ажлын байр бий болжээ
Засгийн газрын хуралдаан болж байна
Төв аймгийн Батсүмбэр сумын түймэрт өртсөн ойг нөхөн сэргээх ажил эхэллээ
Эрчим хүчний салбарынханд төрийн дээд цол, одон, медаль гардуулав
Шадар сайд Н.Номтойбаяр Алтай орчмын дэд бүс нутгийн олон улсын хуралд оролцож байна
Бэлхийн авто замыг хааж, шинэчилнэ
Ерөнхий сайд Н.Учрал: Илүү олон жил төлсөн нь илүү өндөр тэтгэвэр авдаг шударга тогтолцоо
ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зургаадугаар сарын 15-ны өдрөөс эхлэн халуун усны хязгаарлалт хийгдэх газрууд
БНСУ-д олон жил ажиллаж, амьдарч байгаа монголчуудыг гэр бүлтэй нь уулзуулах асуудлыг хөнд
Энэ онд ноос, ноолуур, арьс, ширний салбарт 535 тэрбум төгрөгийн зээл олгоно
Санзайн авто болон явган замын засварыг наймдугаар сарын 15-нд дуусгана
