“Зорчигч тээврийн нэгтгэл”-ийн Тээвэрлэлт үйлчилгээ бодлого төлөвлөлтийн хэлтсээс нийтийн тээврийн төлбөр төлөлтийг картаар хийх ажлын хүрээнд нийт 365 тээврийн хэрэгслийн орох хаалганы хажуу талын цонхонд “Зөвхөн картаар үйлчилнэ” гэсэн санамж байршууллаа. Мөн өвлийн улирал болж халтиргаа гулгаа ихэсч байгаа тул нийтийн тээврээр зорчигчдын аюулгүй байдлыг хангах үүднээс автобусанд холбогдох санамжуудыг байршуулсан. Санамж байршуулснаар санал гомдол болон автобусны зааланд зорчигч унаж бэртэх зөрчлүүд буурсан байна. Цаашид автобусны бариулд санамж, зөвлөмжийг нэмж байршуулах юм.
Түүнчлэн тус хэлтэс, 1,2,3 дугаар бааз, хэсгийн 330 гаруй ажилтан, нийтийн тээврийн стандартыг мөрдүүлэх ажлын хүрээнд аравдугаар сард автобусны эцсийн 26 чиглэлийн буудлуудыг хорооны захиргаа, иргэдтэй хамтран цэвэрлэлээ.
Мөн өвөлжилтийн бэлтгэлийг хангах ажлын хүрээнд автобусны заалны шилийг цанталтаас хамгаалсан давхар шилний наалтыг 41 тролейбусанд нааж, тээврийн хэрэгслийн өнгө үзэмжийг сайжруулах үүднээс 22 автобусны гадна кузов засварыг хийж будсан байна. Дээрх үе шаттай хэрэгжүүлсэн ажлын үр дүнд гурван баазын хэмжээнд аравдугаар сард үйлчилгээний соёл, буудал зарлаж байгаад иргэд зорчигчид утсаар болон цахим хуудсаар талархал илэрхийлсээр байна гэж “Зорчигч тээврийн нэгтгэл”-ээс мэдээллээ.

435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 44 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хөх луу өдөр
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
Шинэ клип: Дуучин Э.Чулуунчимэг “Дэлтэй шувуу”
Өв соёлоо тээж яваа уяачдын галаар УИХ-ын дарга С.Бямбацогт зочлон баяр хүргэв
Япон Улсын Эзэн хаан баяр наадмын мэндчилгээ ирүүлжээ
Казахстаны Ерөнхийлөгч К.Токаев мэндчилгээ ирүүллээ
