Орон нутгийнхаа хүн ардын амь нас, өмч хөрөнгө, байгаль орчныг тохиолдож болзошгүй гамшиг, аюул, ослоос хамгаалах, урьдчилан сэргийлэх бүхий л үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх зорилгоор Хэнтий аймгийн ИТХ, аймгийн ЗДТГ болон Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс аймгийн Онцгой байдлын газарт 4,5 сая төгрөгийн үнэ бүхий нисгэгчгүй нисэх төхөөрөмжийг (дрон) хүлээлгэн өглөө.
Аймгийн ИТХ-ын дарга Л.Батсайхан энэ үеэр, “Онцгой байдлын албаны алба хаагчид та бүхэн ган зуд, гал түймэр зэрэг бүхий л онцгой нөхцөлд, өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж ажилладаг. Ард түмэн та бүхнээр бахархдаг. Энэхүү нисэх төхөөрөмжийг Хэнтий нутгийн ард иргэдээс өгч байгаа бэлэг гэдгийг ойлгоорой” гэлээ.
Хэнтий аймгийн хувьд ой, хээрийн түймэр их гардаг. Тиймээс нисгэгчгүй нисэх төхөөрөмжийг алба хаагчид түймрийн голомтыг түргэн хугацаанд илрүүлэх, талбайн хэмжээ болон салхины чиглэлийг тодорхойлоход ашиглана. Мөн энэхүү нисэх төхөөрөмж нь алба хаагчдын ажлыг хөнгөвчлөхөд чухал дэмжлэг үзүүлэх юм гэж Хэнтий аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 44 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хөх луу өдөр
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
Шинэ клип: Дуучин Э.Чулуунчимэг “Дэлтэй шувуу”
Өв соёлоо тээж яваа уяачдын галаар УИХ-ын дарга С.Бямбацогт зочлон баяр хүргэв
Япон Улсын Эзэн хаан баяр наадмын мэндчилгээ ирүүлжээ
Казахстаны Ерөнхийлөгч К.Токаев мэндчилгээ ирүүллээ
