Монгол улсад Хүндийн өргөлтийн спорт үүсэж хөгжөөд нэгэн жаран улиран одсон байна. Монголын хүндийн өргөлтийн холбооны тамирчид хоёрдахь жаран буюу эхний жилээ л түүхэн амжилт үзүүлж Дэлхийн аваргаас Анхны хүрэл медалийн болзол ханган удаах 60 жилдээ амжилт бүтээлээр дүүрэн байхыг билэгдсэн түүхэн он боллоо.
АНУ-ын Анахэйм хотноо зохион байгуулагдсан хүндийн өргөлтийн ДАШТ-д шигшээ багийн дасгалжуулагч Ц.Хосбаяр, тамирчин М.Анхцэцэг, Г.Ануужин, Э.Билэгсайхан нар оролцож Монголынхоо түүхэнд анх удаа дэлхийн аваргын Хүрэл медалийг М.Анхцэцэг авчирсан мэдээ Монгол түмнээ баярлуулсан билээ.
Тэгвэл “Алтан охин” хэмээн өргөмжлөгдсөн М.Анхцэцэг хэмээх охины амжилтын ард Цэнхэржавын Хосбаяр хэмээх нэгэн эрхэм бий.
Ц.Хосбаяр багш 10 настайдаа хүндийн өргөлтийн спортоор хичээллэж эхэлсэн ба спортын мастер цолыг 18 настайдаа, 19 настайдаа ОУХМ цол хүртсэн байдаг. Монгол улсын 1993 оны “Шилдэг тамирчин” Ц.Хосбаяр зах зээлийн нийгмийн хүнд хэцүү цаг үед Монгол улсынхаа нэрийг дэлхийн тавцанд өндрөөр өргөж, нэгэн үзүүрт сэтгэлээр хүндийн өргөлтийн спортын төлөө зүтгэсэн нэгэн.
Өсвөр үеийн улсын 4 удаагийн аварга, залуучуудын 4, Насанд хүрэгчдийн 7, спартикадын 1 удаагийн аварга болсон. Монголын хүндийн өргөгчдөөс Азийн анхны аварга цолыг хүртсэн. Азийн АШТ-ээс 1 алт, 4 мөнгө, 4 хүрэл медаль зүүсэн, улсдаа нэг номерын тамирчин байсан юм. “Атланта 1996” олимпод оролцохоор очсон боловч бэртлийн улмаас тэмцээндээ оролцож чадаагүй. Олон улсын тэмцээнээс 9 мөнгө, 12 хүрэл медаль хүртсэн ба улсын рекордыг 62 удаа эвдсэн амжилттай.
Цэнхэржавын Хосбаяр Самбуу багшийн гарын шавь нь бөгөөд өнөөдөр өөрөө багшаасаа сурсан мэдсэнээ шавь нартаа зааж явна. Өдгөөгөөс таван жилийн өмнө Хүндийн өргөлтийн спортод зүтгэж явсан нэгэн үеийн хэдэн залуус О.Батсайхан Ч.Дашзэвэг, Ч.Даваадорж, С.Үенбаатар, Г.Даваадорж, Ц.Хосбаяр нар цугларч хайртай спортоо аврахын төлөө хамтран ажиллахаар тохиролцож зүтгэж эхэлсэн нь саяхан мэт. Ц.Хосбаяр гэхэд уул уурхайд ажиллаж
байгаад их спортдоо эргэн ирсэн түүхтэй.
Монголын хүндийг өргөлтийн загалмайлсан эцэг Т.Самбуу багшийн захисан ёсоор Ч.Даваадорж холбооны ерөнхий нарийн бичгийн дарга болж, Ц.Хосбаяр дасгалжуулагчийн албанд зүтгэснээр энэ спорт дахин сэргэх эхлэл нь тавигдсан билээ. Тавхан жилийн дотор энэ спорт Дэлхийн хэмжээнд өрсөлдөх хэмжээнд хүрч очсон нь тэдний ач гавъяа мөнөөсөө мөн билээ. Мөн Удирдах зөвлөлд дэвшин хамтран ажилласан Ч.Даваабаяр, Ц.Хасбаатар зэрэг олон олон хүний хичээл зүтгэл байгаа нь мэдээж.
Азийн АШТ-ээс ганц медаль авбал баярладаг байсан тэр хүнд үе ард хоцорч одоо Дэлхийн хэмжээнд өрсөлдөх болсон туйванчид ирэх жил болох Азийн наадам Жакарта -2018, ДАШТ-үүдэд амжилт гаргахаар хичээнгүйлэн бэлдэж байна.
Ц.Хосбаяр ганц Хүндийн өргөлтөөр тамирчид бэлдэж явсангүй. Чөлөөт бөхөөр 73-р сургуульд дасгалжуулагчаар ажиллаж, 2012 оноос “Хасу мега старс” клубын тамирчидтай, 2015 оноос Үндэсний шигшээ багтай, 2015 оны арванхоёрдугаар сард жүдогийн тамирчидтай ажилласаар ирсэн юм.
Үндэсний бөхөөр Улсын аварга Г.Эрхэмбаяр, улсын арслан Э.Оюунболд, Улсын заан Н.Жаргалбаяр нарын зэрэг 18 улсын цолтой бөх, аймгийн цолтой 50 гаруй бөхчүүдийг бэлдсэн байна.
Цэнхэржавын Хосбаяр дасгалжуулагч ДАШТ-ий дараа “Миний энэ амжилт багш нартай минь салшгүй холбоотой. Өвгөн багш Т.Самбуу, Б.Гансүх багш нардаа амалсан амлалтынхаа өчүүхэн хэсгийг биелүүллээ. Цаашид улам их амжилт гаргана” хэмээсэн билээ. Сэтгэлийнхээ дуудлагаар Их спортдоо эргэн ирж жижигхэн бэлтгэлийн танхимдаа л Аз жаргалтай байдаг түүний ажил үйлс нь улам ихээр өргөжин дэлгэрэх бизээ.

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Хаити Улсын Ерөнхий сайд Монгол Улсад талархал илэрхийллээ
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ
Шинэ уран бүтээл: Дуучин Н.Ундрал “Би чамд хайртай”
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы Ерөнхий санал шүүмжлэл эхэллээ
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дикт Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал бараалхав
Г.Тэмүүлэнг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилж, батламжиллаа
Улаанбаатарт өдөртөө +13 градус дулаан
Цонжин болдог орчимд Х:17 чиглэлийн автобус зогсдог болно
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор эх орноосоо мордлоо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +16 градус дулаан
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
40 дэх удаагийн “Номын баяр” 9 дүгээр сарын 18-20-ны өдрүүдэд болно
Улаанбаатарт өдөртөө +14 градус дулаан
2027 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0–20.0 мянган тонн нөөцийн мах бэлтгэнэ
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
“Үндэсний бичиг, соёл, номын өдрүүд”-ийг 40 дэх удаагаа тэмдэглэн өнгөрүүлнэ
Аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлага бүртгэгджээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
Монгол Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганыг нээж Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын хэлсэн үг
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
Нийтийн тээвэр, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх үүрэг өглөө
Н.Учрал: Цалин, тэтгэвэр нэмэх, орон сууцжуулах зэрэг иргэнээ бодсон шийдвэрт боломжоо бүр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн удирдах албан тушаалтнуудад үүрэг, даалгавар өгл
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн нутагт орших Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 93 зөрчил бүртгэгджээ
УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулган 69 хувийн ирцтэйгээр эхэллээ
