Үндэсний хөг эгшиг, өв соёлоо дээдлэх, монгол дууны урын санг баяжуулах, төрөл хэлбэр, агуулгыг өргөжүүлэх, содон бүтээлээр баяжуулах зорилготой “Морин хуур” наадмын энэ жилийн эхний шалгаруулалт амжилттай болж өндөрлөлөө.
Мэргэжлийн баг шилдгийн шилдэг бүтээлийг шалгаруулна
“Морин хуур” наадмын зохион байгуулагчид оны шилдэг хөгжмийн зохиолч болон шилдэг дууг тодруулахын тулд мэргэжлийн хөгжмийн зохиолчдоос бүрдсэн шүүгчдийн баг бүрдүүлжээ. Тодруулбал, Эхний шатанд өрсөлдсөн уран бүтээлчдийг Ардын жүжигчин, хөгжмийн зохиолч П.Хаянхярваа, Урлагийн гавъяат зүтгэлтэн, удирдаач М.Булган, хөгжмийн зохиолч Ж.Шараа, Д.Цэцэрлэг, Р.Энхбазар, Соёлын гавъяат зүтгэлтэн, Монголын зохиолч, хөгжмийн зохиолч, нийтлэгчдийн нийгэмлэгийн гүйцэтгэх захирал Ү. Хүрэлбаатар, Соёлын гавъяат зүтгэлтэн И.Болоож, Монгол Улсын гавъяат жүжигчин С.Бархас, шинэхэн гавъяат Н.Халиун, Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгын ерөнхий удирдаач Н.Буянбаатар, СУИС-ийн Хөгжмийн урлагийн сургуулийн багш, хөгжим судлаач Э.Зулцэцэг, Үндэсний төв номын сангийн захирал, МЗЭ-ийн шагналт, Болор цомын эзэн, яруу найрагч Б. Ичинхорлоо, “Морин хуур” наадмыг санаачлагч Х. Нарангэрэл нар шүүсэн байна. Энэ жилийн наадамд манай хөгжмийн зохиолчдоос гадна ОХУ-ын Буриад, Халимаг, ӨМӨЗО зэрэг монгол туургатан уран бүтээлчид шилдэг бүтээлээ ирүүлжээ.
Хагас жарны түүхтэй ”Морин хуур” наадамд хүндэтгэл үзүүлнэ
31 дэх жилтэйгээ золгож буй “Морин хуур-2017” наадмын шилдэг бүтээлийг нийтийн, эстрадын, мэргэжлийн дуу гэсэн гурван төрлөөр шалгаруулах юм. Гурван шаттай явагдах уг наадамд оролцож буй чансаатай, мэргэжлийн түвшинд бичигдсэн бүтээлүүдээс чанар, хийц, агуулгаараа онцгойлон тодорсон бүтээлийг алдаршуулдаг билээ. “Морин хуур 2017” наадмын шагналтнууд болон дууны төрөл бүрийн Тэргүүн шагналтнуудаас оны шилдгийн шилдэг Гранпри шагналтан хөгжмийн зохиолч тодруулах аж. Дашрамд өгүүлэхэд хөгжмийн зохиолч, дуучдын чансаагаа сорьдог “Морин хуур” наадмын хүрээнд улаан хивсний ёслол зохион байгуулах юм. Энэхүү ёслолын ажиллагаанд он оны “Морин хуур” наадмын шагналтнууд, хөгжмийн урлагийн салбарын сод авъяастнууд, Монголын хөгжмийн зохиолчдын холбооны тулгын чулууг тавьсан үе үеийн нэрт зүтгэлтнүүд, яруу найрагчид, дуучид оролцож, хагас жарны түүхтэй наадамдаа хүндэтгэл үзүүлэх юм.
Уралдааны II шатны шалгаруулалт ирэх сарын 10-нд болно
Энэ жилийн наадамд Ардын жүжигчин А.Долгор, Монгол Улсын гавъяат жүжигчин Т.Ариунаа, Б.Сарантуяа, У.Далантай, Ө.Уянга, Соёлын тэргүүний ажилтан Т.Дэлгэрмөрөн зэрэг хэдийнэ уран бүтээл нь олны хүртээл болсон уран бүтээлчид өрсөлдөж байна. Урлагийн акулууд оролцож байгаа энэ удаагийн наадам нилээн ширүүн өрсөлдөөн өрнөх нь дамжиггүй юм.
Наадмын гуравдугаар шатны шалгаруулалтад тунаж үлдсэн 15 дууны уран бүтээлч ирэх сарын 12-нд болох Гала концертод оролцож, дуунд хайртай ард түмнийхээ сонорыг мялаах юм. “Морин хуур” наадмын энэ оны бай шагнал урьд жилүүдээс онцлог болохыг Монголын хөгжмийн зохиолчдын холбооны дууны албанаас тодотгож байна. Мөн Монгол Улсын төрийн өндөрлөгүүд, УИХ-ын гишүүд, Монгол Улсад суугаа гадаад орны Элчин сайдын яамны дипломат ажилтнууд улаан хивсний ёслолд оролцох аж. Дуунд хайртай Монгол түмнийг “Морин хуур” наадмыг шимтэн үзэхийг урьж байна.

Цонжин болдог орчимд Х:17 чиглэлийн автобус зогсдог болно
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор эх орноосоо мордлоо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +16 градус дулаан
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
40 дэх удаагийн “Номын баяр” 9 дүгээр сарын 18-20-ны өдрүүдэд болно
Улаанбаатарт өдөртөө +14 градус дулаан
2027 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0–20.0 мянган тонн нөөцийн мах бэлтгэнэ
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
“Үндэсний бичиг, соёл, номын өдрүүд”-ийг 40 дэх удаагаа тэмдэглэн өнгөрүүлнэ
Аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлага бүртгэгджээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
Монгол Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганыг нээж Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын хэлсэн үг
УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулган 69 хувийн ирцтэйгээр эхэллээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 93 зөрчил бүртгэгджээ
Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн нутагт орших Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн удирдах албан тушаалтнуудад үүрэг, даалгавар өглөө
Н.Учрал: Цалин, тэтгэвэр нэмэх, орон сууцжуулах зэрэг иргэнээ бодсон шийдвэрт боломжоо бүрэн дайчилж байна
Нийтийн тээвэр, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх үүрэг өглөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
