Ардын хувьсгалыг үүсгэн байгуулагч анхны долоогийн нэг, Монголын ардын нам, ардын засаг төрийг үүсгэн байгуулагч, төр нийгмийн нэрт зүтгэлтэн, цэргийн гарамгай жанжин Дамдины Сүхбаатарын мэндэлсний 125 жилийн ой маргааш буюу 2018 оны 2 сарын 2-ны өдөр тохиох гэж байна. Энэ өдрийг тохиолдуулан НИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоолоор Баянзүрх дүүргийн 12-р хороог Д.Сүхбаатарын нэрэмжит болгожээ. Энэхүү тогтоолыг маргааш 14:00 цагт Баянзүрх дүүрэгт байрлах Жанжин клубт тус хорооны удирдлага, иргэдийн төлөөлөлд гардуулж өгөх юм байна.
Түүхийн хуудсыг эргэж сөхвөл одоогоос 125 жилийн өмнө буюу 1893 онд тухайн цагийн Маймаа /одоогийн Амгалан, Ботаникийн цэцэрлэг орчмын газар/ хотноо 1893 оны 2-р сарын 2-ны өдөр хотноо эгэл ядуу ард Дамдины ганц хүү болон Сүхбаатар мэндэлжээ. Тэрээр Монголын төрийг харийн түрэмгийлэгчдээс чөлөөлөх, ардын засаг байгуулагдах үйл хэрэгт идэвхтэй оролцсон Монголын төр нийгэм, цэргийн нэрт зүтгэлтэн юм.
Нийслэл хот жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит хороотой боллоо
2018 оны 02-р сарын 01 өдөр, 16 цаг 21 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

Бүх шатанд хэмнэлтийн горимд шилжиж, найр наадам, зөвлөгөөн, гадаад томилолтыг хориглолоо
Нийслэлийн 30 дугаар сургуулийг 10 дугаар сарын 1-нд ашиглалтад оруулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 95 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
