31 дэх удаагийн “Морин хуур” наадмын улаан хивсны ёслолд он оны шилдгүүд оролцоно
Дуу хуурын ертөнцөөр аялуулж, шилдгийн шилдэг бүтээлийг танилцуулдаг “Морин Хуур” наадмын Гран при эзэн тун удахгүй тодрох гэж байна.
Энэ удаагийн наадамд олон зуун бүтээл өрсөлдснөөс хоёрдугаар шатанд шилдэг 16 бүтээл шалгарч Гала тоглолтод оролцох эрхтэй болжээ. 31 дэх удаагаа зохион байгуулагдаж байгаа Морин хуур наадамд Ардын жүжигчин, гавъяатуудаас эхлээд урлагийн шилдэг мастерууд өрсөлдсөн нь энэ наадмын чансааг улам баталгаажуулж байна.
Мэргэжлийн хөгжмийн зохиолчдоос бүрдсэн шүүгчдийн баг бүтээлүүдийг шалгаруулж байгаа билээ. Дууны төрөл, агуулга, хийц, мэргэжлийн ур чадварыг харгалзан бүтээлийг дүгнэж байгааг тодотгон тэмдэглэх зүйтэй.
Наадмын тэргүүн манлай тодроход хэдхэн цаг үлджээ. 2-р сарын 12-нд Гранпри эзнийг тодруулж, хөгжимд хайртай, дуу хуурд дуртай Монголчуудын мэлмийг сэргээх болно. Харин Шилдэг 16 бүтээлд хэний бүтээл шалгарч, Гран при шагналын төлөө өрсөлдөх бол…
1.МУСТА, Дуучин Т.Дэлгэрмөрөн “Аавтайгаа байхад жаргалтай”
2.МУГЖ, поп хатагтай, Зууны манлай дуучин Б.Сарантуяа “Амьдрал киноны дуу”
3.Б.Монголхүү Зүрхний хилэн киноны хөгжим “Энд л би”
4.МУАЖ А.Долгор “Хүн та”
5.МУСТА Г.Шижирболд, Б.Гомбо-очир, Б.Батжаргал “Бор толгод” /гурван теонер/
6.МУГЖ, УДБЭТ-ын гоцлол дуучин Ө.Уянга “Эх орон ээж минь”
7.Б.Гомбо-Очир “Хар зүрхний хөх нуур”, “Баатар хайрхан”
8.Консонанс Э.Отгонбат, МУГЖ Ө.Уянга “Нар зөв монгол”
9.Багшийн их сургуулийн найрал дуучид
10.МУСТА С.Бичүү “Зоргол нүдэн”
11.Б.Содов “Заягаар холбосон эх орон”
12.”Классик жем” хамтлагийн дуучин, УДБЭТ-ын дуучин Н.Туяа “Чи өөрөө”
13.Д.Нямдаваа “Дангийнаа”
14.МУСТА Э.Чулуунчимэг “Чамд чам шиг дурлахсан”
15.Б.Мөнхтөр “Аав таньдаа”
16.МУГЖ, Хүмүүнлэгийн элч дуучин, поп хатагтай Т.Ариунаа “Хорвоог дүүргэж дэргэд л байгаарай” Эрхэм Ардын жүжигчин, гавъяатуудаас эхлээд хүч түрэн гарч ирж байгаа залуу уран бүтээлчдийн сор болсон бүтээлүүд ийнхүү шилдгийн шилдэг 16 бүтээлд багтжээ. Харин хэний бүтээл шилдгийн шилдгээр шалгарч, алдрын эзэн болох бол?
Эл наадмын хамгийн гол ажлыг нугалсан эрхэм уран бүтээлчдийг дурьдахгүй өнгөрч болохгүй юм. Амьд хөгжлийн хамтлаг, Намсрайжавын нэрэмжид улсын филермон, синфони найрал хөгжим, Удирдаач Д.Нямдаш, Морин хуурын чуулгын Удирдаач Д.Түвшинсайхан нар аялгуу сайхан хөгжмийг эгшиглүүлснийг онцлох нь зүйн хэрэг юм.
Гран при эзнийг тодруулах ёслолын ажиллагаанд 1987 онд зохиогдсон анхны наадмын эзнээс эхлэн 2016 хүртэлх гран при эзэд улаан хивсний ёслолд оролцож хүндэтгэл үзүүлэхээс гадна, шилдгийн шилдгүүд морин хуурыг нэгэн зэрэг эгшиглүүлж, хүндэт танхимын жаврыг үргээх аж. Энэ бол наадмын хамгийн том гэнэтийн бэлэг болохыг эрхэм уншигчидаа дуулгая.
“Морин хуур” наадмын энэ оны бай шагнал урьд жилүүдээс онцлог болохыг Монголын хөгжмийн зохиолчдын холбооноос тодотгож байна. Улаан хивсний ёслол 2-р сарын 12-ны 16 цагт Соёлын төв өргөөнд болох бөгөөд Монгол Улсын төрийн өндөрлөгүүд, УИХ-ын гишүүд, Монгол Улсад суугаа гадаад орны Элчин сайдын яамны дипломат ажилтнууд оролцох юм.
Дуунд хайртай Монгол түмнийг “Морин хуур” наадмыг шимтэн үзэхийг урьж байна.

Өндөр хурдны интернэтийн хүртээмжийг нэмэгдүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Дүүрэг бүрд “Хотхоны бага”, “Төрөлжсөн ахлах”, “Олон улсын хөтөлбөртэй” сургууль байгуулах ажил эхэллээ
Өнөөдөр хөх хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +9 градус дулаан
Үндэсний их баяр наадам “Мөнхөд орших монгол ” агуулгын дор зохион байгуулагдана
Отгонтэнгэр хайрхан уулын тэнгэрийг тахих төрийн ёслол боллоо
АТГ: Авлигын эсрэг сургалтад 1396 албан тушаалтныг хамруулав
Төв талбайн эвдэрсэн хавтанг шинэчилж, ногоон байгууламжийн ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо
МСНЭ-ийн Ерөнхийлөгчид нэр дэвшихээр Л.Нинжжамц, З.Боргилмаа, Э.Дагиймаа нар хүсэлтээ өгөөд байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 43 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Голын усны ослын 2 дуудлага бүртгэгдэж, гурван иргэн амиа алдлаа
Засгийн газрын хуралдаан болж байна
Балжиннямтай өдөр
Улаанбаатарт өдөртөө +27 градус дулаан
Алба хаагчид 2739 иргэний амь нас, 801.6 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллаа
“Хүүхдийн спорт цогцолбор”-ын бүтээн байгуулалт эхэллээ
Цэндийн Цогтыг Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр томиллоо
Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Гадаад хэргийн сайд Ван И-гийн Монгол Улсад хийсэн айлчлал өндөрлөлөө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах хуваарь
Бэлхийн авто замыг хааж, шинэчилнэ
Ерөнхий сайд Н.Учрал: Илүү олон жил төлсөн нь илүү өндөр тэтгэвэр авдаг шударга тогтолцоо
ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зургаадугаар сарын 15-ны өдрөөс эхлэн халуун усны хязгаарлалт хийгдэх газрууд
БНСУ-д олон жил ажиллаж, амьдарч байгаа монголчуудыг гэр бүлтэй нь уулзуулах асуудлыг хөнд
Энэ онд ноос, ноолуур, арьс, ширний салбарт 535 тэрбум төгрөгийн зээл олгоно
Санзайн авто болон явган замын засварыг наймдугаар сарын 15-нд дуусгана
Б.Пүрэвдагва: ЕБС-ийн хоол үйлдвэрлэлд нийслэлийн өмчит ААН-үүд оролцож байгааг зогсоож, х
Ерөнхий сайд Н.Учрал “Тэтгэврийн шударга тогтолцооны шинэчлэл”-ийн төслийг УИХ-ын даргад ө
Энэ амралтын өдрүүдэд “Эрүүл орчин – Аюулгүй ирээдүй” өдөрлөг төв талбайд болно
Зургаадугаар сарын 12-ны 23:00 цагаас зургаадугаар сарын 15-ны 05:00 цаг хүртэл Бэлхийн ав
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үсчин, гоо заслын үйлчилгээ эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзлаа
