Уралдааны шалгаруулалтын талаар Кёкүшюзан Д.Батбаяр шүүгчдийн хамтаар өнөөдөр мэдээлэл хийсэн бөгөөд тэрбээр “Би гэр бүлийнхээ хамтаар Японы Окинава аралд амрах үеэрээ өөрийн фэйсбүүк хуудаснаа
“Окинава далай сайхан байсан ч
Онгон нутгийг минь яаж гүйцэх билээ
Баясгалант бүсгүйчүүд олон боловч
Баясаа минь наддаа сайхан” гэсэн мөртийн хамтаар зургаа оруулсан. Би энэ хэдэн мөрт шүлгээ олны дунд ийм том давалгаа үүсгэнэ гэж бодоогүй. Гэтэл энэ шүлэг маань олны анхаарлыг ихээхэн татаж магтаал, шүүмжлэл аль алийг нь ихээр хүртлээ. Тиймээс би фэйсбүүкт хайрын шүлгийн уралдааныг зарлахаар болсон. Уг шүлгийн уралдаанд хүмүүс төсөөлж байснаас минь идэвхтэй оролцож байна. Фэйсбүүк ашигладаггүй хүмүүс ч уг шүлгийн уралдаанд оролцож байна. Өнөөдрийн байдлаар 1000 гаруй шүлгийг ирүүлсэн байна. Шилдэг шүлгийг би өөрөө шалгаруулчихъя гэж бодсон ч маш олон шүлэг ирсэн учраас мэргэжлийн шүүгчдээр шүүлгүүлж шалгаруулахаар боллоо. Мөн хүмүүс хүч хөдөлмөрөө ихээхэн зарцуулж бичиж буй учир би бусдын хөдөлмөрийг шударгаар мэргэжлийн түвшинд шүүх ёстой гэж үзсэн учраас шалгаруулах үйл явцад яруу найрагчидтай хамтран ажиллахаар болсон юм. Уралдаанд шүлгээ ирүүлсэн нийт оролцогчдодоо баярлалаа” гэлээ.
Энэ үеэр Кёкүшюзан Д.Батбаяраас дараах тодруулгыг авлаа.
-Манай найзууд Увс аймгийн нэг суманд очиход нэгэн ах “Ах нь шүлэг бичсэн юм. Шүлгээ явуулах гэсэн чаддаггүй. Та бүхэнд фэйсбүүк хаяг байвал Д.Баярын хаяг руу явуулж өгч тус болооч” гэж хэлсэн гэсэн. Энэ мэт олон хүн оролцож байгаа. 80 настай хүн утсаар залган зохиосон шүлгээ хэлж өгөхөд нь би тэмдэглэж авах жишээтэй. Хүмүүс захиагаар хүртэл шүлгээ явуулж байгаа. Намайг эхнэрээсээ салаад АНУ явсан гэх мэдээлэл гарсан. Тийм учраас би тус мэдээллийг худал болохыг батлах гэж эхнэртэйгээ Окинавад амарч байгаа зургаа шүлгийн хамтаар оруулсан юм.
– Гэргий тань шүлгийн уралдаан зохион байгуулах таны санааг яаж хүлээж авсан бэ?
– Эхнэртээ гэнэтийн бэлэг барих зорилгоор энэ уралдааныг зохион байгуулсан. Гэхдээ олон нийтийг хамарч буй учраас сюрприз биш болчихлоо. Одоо мөн гэнэтийн бэлэг барих санаа байна. Түүнийг хэлчихээр гэнэтийн бэлэг маань мэдэгдчих учраас хэлэхгүй ээ /инээв/.
-Та өөрөө шүлэг зохиох авъяастай юу?
– Хүүхэд насандаа хааяа шүлэг бичдэг байсан. Би гуравдугаар ангидаа
Эхний сүү шиг цав цагаан
Энэхэн орчлонгийн хамгийн цагаан
Анхны цас будран орлоо
Айлын хүүхдүүд хөгжин баярлана
Нартайд орсон тэр цас
Надад, чамд баяр авчирна гэсэн шүлгийг зохиож байлаа. Ховд аймаг дахь хөгшин ээжийнхээ Монгол гэрт энэ шүлгийг бичиж байснаа санадаг юм. Окинавагийн шүлгийг гэнэт л бичсэн.
-Шилдэг шүлгийг дуу болгоно гэж та хэлсэн. Энэ талаараа яриач?
– Ийм олон шүлэг ирж буй учир би их баярлаж байна. Хүмүүс их идэвхтэй оролцож байна. Хамгийн гоё шүлгээр дуу хийж яагаад болохгүй гэж. Дуугаа би өөрөө дуулж ч болно. Гэхдээ миний Япон дахь ажил эхлээд байгаа учраас завгүй л байгаа. Ингэж их далайцтай уралдаан болно гэж бодсонгүй. Гэхдээ хүмүүс их оролцож байгаа учраас би их баяртай байгаа.
Харин шүүгчдийн хувьд ийм байр, суурьтай байна.

Шагналын санг танилцуулахад
Нэгдүгээр байр: Японд сүмо үзэх тасалбар.
Хоёрдугаар байрт: IPhone X гар утас
Гуравдугаар байрт: Sumsung S7 гар утас тус, тус шагнах юм.

Үндэсний их баяр наадам “Мөнхөд орших монгол ” агуулгын дор зохион байгуулагдана
Отгонтэнгэр хайрхан уулын тэнгэрийг тахих төрийн ёслол боллоо
АТГ: Авлигын эсрэг сургалтад 1396 албан тушаалтныг хамруулав
Төв талбайн эвдэрсэн хавтанг шинэчилж, ногоон байгууламжийн ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо
МСНЭ-ийн Ерөнхийлөгчид нэр дэвшихээр Л.Нинжжамц, З.Боргилмаа, Э.Дагиймаа нар хүсэлтээ өгөөд байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 43 зөрчил бүртгэгджээ
Дашнямтай өдөр
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Голын усны ослын 2 дуудлага бүртгэгдэж, гурван иргэн амиа алдлаа
Засгийн газрын хуралдаан болж байна
Балжиннямтай өдөр
Улаанбаатарт өдөртөө +27 градус дулаан
Алба хаагчид 2739 иргэний амь нас, 801.6 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллаа
“Хүүхдийн спорт цогцолбор”-ын бүтээн байгуулалт эхэллээ
Цэндийн Цогтыг Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр томиллоо
Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Гадаад хэргийн сайд Ван И-гийн Монгол Улсад хийсэн айлчлал өндөрлөлөө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах хуваарь
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил бүртгэгджээ
Долоодугаар сарын 1-нээс 18 нас хүрээгүй хүүхэд скүтер, мопед, суррон унахгүй
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Улаанбаатарт өдөртөө +18 градус дулаан
ОБЕГ: Алба хаагчид 12 иргэний амь насыг аварч, 167 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Ээж, дүү нараа алдсан таван хүүхэд хоёр өрөө байртай болжээ
Наадмын сорилго барилдаанд О.Мөнх-Эрдэнэ харцага түрүүлэв
Монгол Улсад хүүхдийн салбарын хэвлэл мэдээлэл үүсэж хөгжсөний 100 жилийн ой тохиож байна
Зарим хүмүүсийг төрийн дээд одон медалиар шагналаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байгаль орчны салбарын ажилтан, байгаль хамгаалагчидтай уулзлаа
Сүхбаатарын талбайд “Дэлхийн жижиг, дунд үйлдвэрийн өдөр-2026” үзэсгэлэн худал
Улаанбаатарт өдөртөө +20 градус дулаан
Гавьяат тамирчин Э.Халиунболд, олон улсын хэмжээний мастер П.Мөрөн, 2027 оны “Дакар ралли”
Ерөнхий сайд Н.Учрал: Дулаан, цахилгааны хэрэглээгээ гар утаснаас хянадаг, удирддаг боллоо
Б.Пүрэвдагва: Хүн төвтэй, хүүхдэд ээлтэй, хүртээмжтэй хотын төлөө гол үйл ажиллагаагаа чиг
