Өмнөд Солонгосын Пёнчан хотод 17 хоног үргэлжилсэн өвлийн олимпийн XXIII наадмын хаалтын ёслол Олимпийн цэнгэлдэх хүрээлэнд боллоо.
Энэ удаагийн өвлийн олимпийн наадамд 92 улсын 2925 тамирчин хурд хүчээ сорин өрсөлдөв. Пёнчаны өвлийн олимпоос 29 улсын баг тамирчид медаль хүртжээ.
Норвеги улс 14 алт, 14 мөнгө, 11 хүрэл медаль авч нийт 39 медалийн эзэн болсноор медалийн тоо болон чанараар тэргүүлсэн юм. Харин Герман улс нийт 31 медаль хүртэж, хоёрдугаар байрт жагссан юм. Германы араас Канад, АНУ болон Нидерланд улс чансаагаараа эхний таван байрт жагсжээ. Олимпийн наадмыг зохион байгуулагч орон “Пёнчан-2018” олимпоос найман алтан медаль хүртэж багийн дүнгээрээ эхний дөрөвт орох зорилт тавиад байсан бол тоглолтын эцэст нийт 5 алтан медаль хүртэж чансаагаараа долдугаар байрт жагссан байна. Харин жагсаалтын 15 дугаар байрт бичигдэж байсан ОХУ-ын баг тамирчид өнөөдөр дахин нэг алтан медаль хүртсэнээр 13 дугаар байрт шилжиж нийт 17 медальтайгаар наадмыг өндөрлүүлсэн байна. Малайз, Сингапур, Эквадор, Эритрей, Нигер болон Косово улсын тамирчид анх удаа оролцсон юм.
Хаалтын ёслолын үеэр ОУОХ-ны ерөнхийлөгч Томас Бах “Спорт даян дэлхийн хүмүүсийг хэрхэн нэгтгэж чаддагийг 17 хоног үргэлжилсэн олимпийн наадмаар бид харууллаа. Үнэнч шударгаар өрсөлдсөн тамирчиддаа баярлалаа. Та бүхэн бол бидний үзэл санааг өөдрөг байлгадаг хамгийн сайн элчүүд юм” хэмээн онцлоод өвлийн олимпийн XXIII наадам өндөрлөж байгааг мэдэгдсэн байна. Эрхэм ерөнхийлөгч Томас Бах дараагийн өвлийн олимпийн наадмыг зохион байгуулах эрх авсан Бээжин хотын дарга Чэнь Зининд олимпийн далбааг гардуулан өгсөн байна. Өвлийн олимпийн XXIV наадам 2022 оны 2 дугаар сарын 4-20-нд Бээжин хотод болох юм.

Бүх шатанд хэмнэлтийн горимд шилжиж, найр наадам, зөвлөгөөн, гадаад томилолтыг хориглолоо
Нийслэлийн 30 дугаар сургуулийг 10 дугаар сарын 1-нд ашиглалтад оруулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 95 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
