Их жанжин Д.Сүхбаатарын мэндэлсний 125 жилийн ойн хүрээнд “Эх орончдын өдөр”-ийг тохиолдуулан “Thanks man” ТББ болон МУБИС хамтран зохион байгуулж буй “Монголын түүх”-ийн II олимпиадын нэгдүгээр шат өнөөдөр Тусгаар тогтнолын ордноо эхэллээ.
Олимпиадын нэгдүгээр шатанд Нийслэлийн Ерөнхий Боловсролын 96 сургуулийн 11-12 дугаар ангийн 380 орчим сурагч оролцож байна. Монгол Ардын Намын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан Д.Сүхбаатарын нэрэмжит түүхийн олимпиадад оролцож буй нийт сурагчдад амжилт хүсч үг хэллээ. Тэрбээр “Тусгаар тогтносон Монгол Улсыг бий болгох их үйлсийг түүчээлэн манлайлсан Дамдины Сүхбаатарын үйл хэргийг бид мартах учиргүй юм. Д.Сүхбаатарын нэрэмжит болгон зохион байгуулж буй энэхүү түүхийн олимпиадыг цаашид зөвхөн нийслэл биш улсын хэмжээнд сум, аймаг гэсэн шат дараатайгаар уламжлал болгон зохион байгуулахаар төлөвлөж байна” хэмээсэн юм.

Эх орныхоо хариуцлагатай иргэн хүнийг төлөвшүүлэх, эх орноо хайрлах, эх түүх, эх орноороо бахархдаг оюунлаг залуу халааг бэлтгэж, ирээдүйн иргэн хүн болж төлөвшихөд хувь нэмэр оруулах үүднээс энэхүү түүхийн олимпиадыг зохион байгуулж байгаа юм байна.Олимпиад тест бөглөх, эссэ бичих гэсэн хоёр үе шаттай явагдах юм. Хоёрдугаар шатанд эх орон, тусгаар тогтнолын тухай 14 сэдвээс сонгон тухайн түүхэн үйл явдлын талаарх өөрийн мэдлэгийн хүрээнд эссэ бичиж өрсөлдөх ба оролцогчдыг 1 ба 2-р шатны ерөнхий дүнгээр шалгаруулна. Хоёрдугаар шат маргааш буюу 27-ны өдөр Тусгаар тогтнолын ордноо үргэлжилнэ.







Бүх шатанд хэмнэлтийн горимд шилжиж, найр наадам, зөвлөгөөн, гадаад томилолтыг хориглолоо
Нийслэлийн 30 дугаар сургуулийг 10 дугаар сарын 1-нд ашиглалтад оруулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 95 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
